Шинэ мэдээ

Тасалдаад байсан вакцин залгуулсан Ц.Элбэгдоржид талархая1 цаг 37 минутын өмнөUFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ4 сар 21. 14:18АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг даргын албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ4 сар 20. 20:00ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ, "ALL IN" ХИЙ!!!4 сар 19. 19:45Mc collection MB ,Lodko ,Taba шинэ бүтээл г"Хөөрхөн Охин"4 сар 19. 15:16Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ4 сар 19. 14:34Б.Батбаяр: Даатгалыг барьцаа болгож, зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах боломж бий4 сар 19. 10:28УИХ гишүүн Ц.Анандбазартай нэр холбогдсон мянга нэгдэх охин хэн бэ?4 сар 15. 15:00Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаанд Сиксерс яллаа4 сар 15. 14:40Б.Ундармаа 40 сая төгрөгийн торгуульд бус “ард түмний төрд итгэх итгэлийг алдуулсан” гэсэн буруутгалд ихэд “эмзэглэжээ”4 сар 15. 14:24Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?4 сар 15. 12:18Ц.Анандбазарыг унагах улс төр юм бол ард түмэнд ашигтай эргэлээ!4 сар 15. 11:54Сургууль, цэцэрлэгүүдэд ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам танилцууллаа4 сар 15. 11:43Сошиал дахь гурав хоног: Одоо Ц.Анандбазарыг шалгахгүй орхивол ард түмэн зүгээр өнгөрөхгүй4 сар 15. 11:37Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭХ мэдээ4 сар 15. 11:20Захидалд гарах “Бага тэнгэр”-т 1,4-1,5 сая ам.долларт хаус зарагдаж, УИХ-ын дарга ХОЁР ЭРХЭМ байшинтай болж4 сар 15. 11:11ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан4 сар 15. 11:10УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшөөрвөл Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж болно4 сар 15. 11:07ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа4 сар 15. 11:05ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ4 сар 15. 9:41Ц.Анандбазар Б.Сүндэръяаг огт, хүчирхийлж байгаагүй гэж худал мэдэгдэл хийжээ4 сар 14. 21:08Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүнтэй Ц.Анандбазартай 1000 гаруй охин надтай холбогдсон4 сар 14. 19:40Б.Сүндэръяа: Ц.Анандбазар тохиролцохыг санал болгосон4 сар 14. 17:00Ц.Анандбазарыг ЭРГҮҮЛЭН ТАТАХ асуудлыг МАН-ын УЗ-ийн түвшинд ярьж эхэлжээ4 сар 14. 16:16УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мянган эмэгтэйн гомдолд дарагдах бололтой4 сар 14. 15:19Ц.Aнaндбaзapaac үүдэлтэй “Ме Тоо” xөдөлгөөн өpнөж эxэллээ4 сар 14. 10:48УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчиррхийлэлд өртөж явсан охид, эмэгтэйчүүд баримт дэлгэж эхэллээ4 сар 13. 21:04УИX-ын гишүүн Ц.Aнaндбазap яaгaaд caндpax бoлoв?4 сар 13. 15:56Ноён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ4 сар 13. 15:53С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна4 сар 13. 12:30

Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй ажиллах нөхцөлийг Эрдэс баялгийн салбарт бүрдүүлэе

/3-р сарын 11/  -  12 цаг 21 минут

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг жендэрийн үзэл баримтлалтай болгон шинэчилж, байгаль орчин, хүний эрх, нийгэм, нөлөөллийн бүсэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, салбарын үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүст тэгш хүртээх, гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн харилцааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүх хүрээнд хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх замаар жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр УУХҮЯ-наас 2017 онд Эрдэс баялгийн салбарын нөлөөллийн үнэлгээг хийж, энэхүү үнэлгээнд тулгуурлан Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026) болон түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталсан юм.

ЭРДЭС БАЯЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ТББ ЭРХЭМ ЗОРИЛГОО ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙДЛААР АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ ХЭН НЭГНЭЭС ХАМААРАЛГҮЙГЭЭР ӨӨРИЙН УР ЧАДВАРААРАА МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭМЭЭН ТОДОРХОЙЛСНООС ҮЗВЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ОРЧИН, НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭЭД ӨГВӨЛ ТЭД НЯГТ НЯМБАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАЖ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАЖ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

Эрдэс баялгийн салбарт зөвхөн эрчүүд л ажиллах боломжтой, эмэгтэйчүүд ажиллах боломжгүй нөхцөл нь хэцүү хүнд гэсэн жендэрийн хэвшмэл үзэл нийтлэг байдаг нь нэг талаас эрэгтэй эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгааг тодорхойлох хүйс болон эрэгтэй, эмэгтэй хүний нийгэмсоёлын ялгааг тусгадаг ойлголт болох жендэрийн ойлголтоо танин мэдээгүй байдагтай холбоотой. Эрдэс баялгийн салбарт анхны эмэгтэй ажилтнууд 1931 онд ажиллаж байсан баримт байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн орчинд дэмжиж эрхийг хангах хэрэгцээ байсаар байна. Одоогоор энэ салбарт ажиллагсдын 15% эмэгтэйчүүд эзэлж, зарим компанид 25% хүртэл хувь ажиллаж байгаа ч эрдэс баялгийн салбарын оролцогч нарт хүний эрх болон жендэрийн ойлголтыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх, инженерээр суралцаж буй охидын мэргэжил сонголтыг нэмэгдүүлэх, ростерийн ажилтай холбоотой гэр бүлийн амьдралд нөлөөлөх эрсдэлийг бууруулах, уул уурхайн нөлөөнд өртөгч бүс нутгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр ажиллахад хүн бүрийн хүний эрхийн болон жендэрийн мэдлэг, мэдрэмжтэй оролцоо чухал бөгөөд энэ хэрээр нийгэм эдийн засгийн өгөөж бий болно.

Монгол улсын хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч тэдний ур чадвар, оролцоо буюу хүний нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь улс орны хөдөлмөрийн бүтээмж болон эдийн засгийн өсөлтийг дэмжиж чадахгүй байна гэж Дэлхийн банкны “Уул уурхай ба Оюун ухаан” 2020 оны эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгаанд дурдсан нь биднийг уламжлалт хандлагаа өөрчилж харах болсныг илтгэж байна. Яагаад гэдэг нь ойлгомжтой бол ЯАЖ, ХЭРХЭН гэдэгт хүн бүрийн оролцоо чухал. Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ эрхэм зорилгоо Эрдэс баялгийн салбарт монгол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийн ур чадвараараа мөрөөдөлдөө хүрэх боломжийг бүрдүүлэх хэмээн тодорхойлсноос үзвэл эмэгтэйчүүдэд орчин, нөхцлийг бүрдүүлээд өгвөл тэд нягт нямбай, хариуцлагатай ажиллаж нийгмийн хөгжлийг хурдасгаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид бие биенийхээ хүн хэмээх эрхэм чанарыг хүндэтгэж, ойлголцож, хамтдаа урагшлая.

“Эрдэс баялгийн тойм” сонин

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.