Шинэ мэдээ

Тасалдаад байсан вакцин залгуулсан Ц.Элбэгдоржид талархая58 минут 55 секундын өмнөUFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ4 сар 21. 14:18АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг даргын албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ4 сар 20. 20:00ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ, "ALL IN" ХИЙ!!!4 сар 19. 19:45Mc collection MB ,Lodko ,Taba шинэ бүтээл г"Хөөрхөн Охин"4 сар 19. 15:16Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ4 сар 19. 14:34Б.Батбаяр: Даатгалыг барьцаа болгож, зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах боломж бий4 сар 19. 10:28УИХ гишүүн Ц.Анандбазартай нэр холбогдсон мянга нэгдэх охин хэн бэ?4 сар 15. 15:00Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаанд Сиксерс яллаа4 сар 15. 14:40Б.Ундармаа 40 сая төгрөгийн торгуульд бус “ард түмний төрд итгэх итгэлийг алдуулсан” гэсэн буруутгалд ихэд “эмзэглэжээ”4 сар 15. 14:24Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?4 сар 15. 12:18Ц.Анандбазарыг унагах улс төр юм бол ард түмэнд ашигтай эргэлээ!4 сар 15. 11:54Сургууль, цэцэрлэгүүдэд ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам танилцууллаа4 сар 15. 11:43Сошиал дахь гурав хоног: Одоо Ц.Анандбазарыг шалгахгүй орхивол ард түмэн зүгээр өнгөрөхгүй4 сар 15. 11:37Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭХ мэдээ4 сар 15. 11:20Захидалд гарах “Бага тэнгэр”-т 1,4-1,5 сая ам.долларт хаус зарагдаж, УИХ-ын дарга ХОЁР ЭРХЭМ байшинтай болж4 сар 15. 11:11ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан4 сар 15. 11:10УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшөөрвөл Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж болно4 сар 15. 11:07ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа4 сар 15. 11:05ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ4 сар 15. 9:41Ц.Анандбазар Б.Сүндэръяаг огт, хүчирхийлж байгаагүй гэж худал мэдэгдэл хийжээ4 сар 14. 21:08Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүнтэй Ц.Анандбазартай 1000 гаруй охин надтай холбогдсон4 сар 14. 19:40Б.Сүндэръяа: Ц.Анандбазар тохиролцохыг санал болгосон4 сар 14. 17:00Ц.Анандбазарыг ЭРГҮҮЛЭН ТАТАХ асуудлыг МАН-ын УЗ-ийн түвшинд ярьж эхэлжээ4 сар 14. 16:16УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мянган эмэгтэйн гомдолд дарагдах бололтой4 сар 14. 15:19Ц.Aнaндбaзapaac үүдэлтэй “Ме Тоо” xөдөлгөөн өpнөж эxэллээ4 сар 14. 10:48УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчиррхийлэлд өртөж явсан охид, эмэгтэйчүүд баримт дэлгэж эхэллээ4 сар 13. 21:04УИX-ын гишүүн Ц.Aнaндбазap яaгaaд caндpax бoлoв?4 сар 13. 15:56Ноён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ4 сар 13. 15:53С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна4 сар 13. 12:30

“Шилэн” Цогоо Г.Ёндон сайдад дахин сануулга өгөв

/3-р сарын 1/  -  12 цаг 15 минут

“Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтэд аудитаас гадна иргэний зүгээс хяналт тавих эрхийг хуулиар олгосон байдаг. Үүний дагуу “Шилэн” Цогоо буюу иргэн Д.Цогтгэрэл төрийн байгууллагуудын “Шилэн данс”-ыг хянаж, хууль хэрэгжүүлэх шаардлага тавьсаар ирсэн билээ. Тэгвэл энэ удаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTJVCO” компанийг дахин тендерт оруулах гэж байгааг буруушаажээ. Тиймээс “Шилэн” Цогоо “Хуулиар хориглосон гэрээг сунгах, сунгахыг завдах гэвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах улс төрийн тэмцэл өрнүүлнэ, тэмцлээ удирдан манлайлж оролцоно” гэдгээ цахим хуудсаараа мэдэгджээ.

Тэрээр урьд өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын таван саяас дээш төгрөгийн гүйлгээний хөтлөлт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тендергүйгээр төрөөс мөнгө гаргаж байсныг баримтаар дэлгэсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сайдад хууль бус үйлдлээ засах гурав хоногийн хугацаа өгч, хэрэв хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Энэ утгаараа тэрээр Г.Ёндон сайдад дахин сануулга өгч байгаа хэрэг.

Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн байдал хүнд, үндэсний компаниуд бараг ажилгүй шахам сул зогсож байна. Тэгээд ч Монгол Улсад туршлага бүхий хөрс хуулалтын компани олон бий. Нөхцөл байдал ийм байхад заавал гадны компани тендерт оролцуулах гээд байгаагийн цаана Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ямар нэгэн эрх ашиг нуугдаж байж ч болох юм. “Тендерийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжид дурдахдаа ч “уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулах, хамтрах, гүйцэтгэх ажилд үндэсний компаниудыг оролцуулах” ёстой. Хэрэв “дотоодын нөхцөлд боломжгүй бол гадны аж ахуйн нэгжийг тусгай шалгуураар оролцуулж болно” гэсэн заалт бий. Хамгийн наад зах нь хөрс хуулалт болон уул уурхайн бусад чиглэлд ажиллах боломжтой үндэсний олон компани сул зогсож байхад гадны компани оруулах гэж байгаа нь энэхүү хуулийн заалтыг зөрчиж байна. Нөгөө талаар үндэсний гэсэн сэтгэл дутаж байгааг харуулсан хэрэг.

Дашрамд дурдахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт олон нийтэд ил болсон. Тус баримтаас харахад тэрээр "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны есдүгээр сарын 04-ий өдөр хоёр хүүхдийн сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг "Монголросцветмет" ТӨҮГ-аас төлүүлсэн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм. Уг нь тэрээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байхдаа сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамж авдаг байсан гэхээр төрөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлэх шаардлагагүйг харуулна.

Энэ бүх мэдээллээс харахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд маань төрийн мөнгөнд гар дүрэх, албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой нэгэн бололтой.

Эх сурвалж: З.Шатар 

Түмэн.мн

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.