Шинэ мэдээ

Тасалдаад байсан вакцин залгуулсан Ц.Элбэгдоржид талархая29 минут 29 секундын өмнөUFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ4 сар 21. 14:18АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг даргын албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ4 сар 20. 20:00ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ, "ALL IN" ХИЙ!!!4 сар 19. 19:45Mc collection MB ,Lodko ,Taba шинэ бүтээл г"Хөөрхөн Охин"4 сар 19. 15:16Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ4 сар 19. 14:34Б.Батбаяр: Даатгалыг барьцаа болгож, зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах боломж бий4 сар 19. 10:28УИХ гишүүн Ц.Анандбазартай нэр холбогдсон мянга нэгдэх охин хэн бэ?4 сар 15. 15:00Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаанд Сиксерс яллаа4 сар 15. 14:40Б.Ундармаа 40 сая төгрөгийн торгуульд бус “ард түмний төрд итгэх итгэлийг алдуулсан” гэсэн буруутгалд ихэд “эмзэглэжээ”4 сар 15. 14:24Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?4 сар 15. 12:18Ц.Анандбазарыг унагах улс төр юм бол ард түмэнд ашигтай эргэлээ!4 сар 15. 11:54Сургууль, цэцэрлэгүүдэд ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам танилцууллаа4 сар 15. 11:43Сошиал дахь гурав хоног: Одоо Ц.Анандбазарыг шалгахгүй орхивол ард түмэн зүгээр өнгөрөхгүй4 сар 15. 11:37Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭХ мэдээ4 сар 15. 11:20Захидалд гарах “Бага тэнгэр”-т 1,4-1,5 сая ам.долларт хаус зарагдаж, УИХ-ын дарга ХОЁР ЭРХЭМ байшинтай болж4 сар 15. 11:11ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан4 сар 15. 11:10УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшөөрвөл Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж болно4 сар 15. 11:07ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа4 сар 15. 11:05ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ4 сар 15. 9:41Ц.Анандбазар Б.Сүндэръяаг огт, хүчирхийлж байгаагүй гэж худал мэдэгдэл хийжээ4 сар 14. 21:08Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүнтэй Ц.Анандбазартай 1000 гаруй охин надтай холбогдсон4 сар 14. 19:40Б.Сүндэръяа: Ц.Анандбазар тохиролцохыг санал болгосон4 сар 14. 17:00Ц.Анандбазарыг ЭРГҮҮЛЭН ТАТАХ асуудлыг МАН-ын УЗ-ийн түвшинд ярьж эхэлжээ4 сар 14. 16:16УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мянган эмэгтэйн гомдолд дарагдах бололтой4 сар 14. 15:19Ц.Aнaндбaзapaac үүдэлтэй “Ме Тоо” xөдөлгөөн өpнөж эxэллээ4 сар 14. 10:48УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчиррхийлэлд өртөж явсан охид, эмэгтэйчүүд баримт дэлгэж эхэллээ4 сар 13. 21:04УИX-ын гишүүн Ц.Aнaндбазap яaгaaд caндpax бoлoв?4 сар 13. 15:56Ноён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ4 сар 13. 15:53С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна4 сар 13. 12:30

“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө

/1-р сарын 8/  -  13 цаг 37 минут

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал, реалити шоу 650 км зам туулан амжилттай өндөрлөлөө.

"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” реалити шоу өнгөрөгч аравдугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас аяллаа эхлүүлсэн бол арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элснээ өндөрлөсөн юм. Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй уг аялалд салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг 10 оролцогч оролцож Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт байрлах үзэсгэлэнт Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Гилбэнт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 хоногийн турш тэмээтэй аялжээ.

“Gobi challenge-2020” реалити шоуны хүрээнд ирэх 2021 оны эхээр буюу цагаан сарын өмнө “ТВ8” телевизээр 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгохын зэрэгцээ Монголын говийн үзэсгэлэнт байгаль, өвлийн тэмээн аяллын тухай баримтат кино, гэрэл зургийн цомог, аян замын тэмдэглэл бүхий ном бүтээх юм.

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс “Gobi challenge-2020” реалити шоуг  “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний контентийг дэлхийд гаргах эрхэм зорилготой “Gobi challenge-2020” төслийг “Эрхэт Монгол” медиа группийн Ерөнхий захирал Х.Мандахбаяр санаачилж, тэмээн аяллыг “Тэмээн жинчин” сангийн тэргүүн, тэмээчин бүсгүй нэрээр олонд танигдсан Н.Байгалмаатай хамтран зохион байгуулсан юм. Төслийн санаачлагч, "Эрхэт Монгол" медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “Gobi challenge” төсөл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж, амжилттай өндөрлөлөө. Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Хэрэв Н.Байгалмаа гэдэг монгол бүсгүй олон улсаар 7300 км замыг туулан тэмээтэй аялаагүй бол төслийг хэрэгжүүлэх санаа төрөхгүй байсан. Тиймээс энэ төслийн үндэс суурийг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа тавьсан гэж ойлгож болно. Н.Байгалмаа олон өдрийн тэмээн аяллаар телевизийн реалити шоу хийх, баримтат кино, ном бүтээх саналыг талархан хүлээн авсанд баярлаж байна. Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн аялал дэлхий даяар “ковид 19” цар тахал тархсантай холбоотой түр завсарлаад байгаа ч бид хамтдаа Монголынхоо говийг, тэмээн соёлоо дэлхий дахинд дэлгэн харуулах ажлыг хийж чадлаа. Тэгэхээр энэ аялал бол тэмээгээр аялагч Н.Байгалмаагийн дэлхийд хийж байгаа аяллынх нь нэг хэсэг гэж үзэж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг ялж, бүх зүйл сайхан болсон үед Н.Байгалмаа маань аяллаа амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. “Эрхэт Монгол” медиа групп Н.Байгалмаагийн дэлхийд хийх тэмээтэй аяллыг боломжит хэмжээгээрээ дэмжиж ажиллахаа илэрхийлье.

“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал Монгол Улсын есөн гайхамшгийн нэг болсон алдарт Хонгорын элснээ өндөрлөж байна. Цаашид энэ аяллыг олон улсын хэмжээний томоохон төсөл болгож, олон улсын телекомпаниуд, медиа группүүдтэй хамтарч контент хийх, олон улсын аялагчдыг оролцуулан өргөжүүлэхээр төлөвлөсөн. Бидний ажлыг дэмжиж, ихээхэн туслалцаа үзүүлсэн Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлье. Мөн “Эрхэт Монгол” медиа группийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид болон сэтгэл зүрхээрээ дэмжсэн нутгийн иргэддээ баярлалаа. Говийн гайхамшиг болсон тэмээн сүрэг маань нүүдэлчний соёл, монгол ахуйн амин чухал хэлхээс байсан бол одоо эдийн засаг, аялал жуулчлалын салбарын үнэт баялаг, Монголыг дэлхийд харуулах гарц болсныг бидний контент харуулахыг зорилоо. Аялал жуулчлалын төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэх нэн таатай боломж Монголд байгааг нотлон харуулахад “Gobi challenge” төсөл түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Түүнээс гадна ирээдүй хойч үедээ монгол соёлоо сурталчлах, залуучуудад агуу өв соёлоо ойлгуулах, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд энэ төсөл томоохон хувь нэмэр оруулах юм. Монголын говийг дэлхийд сурталчлах үйл хэргийг дэмжиж, халуун дотноор угтан авсан говь нутгийн зон олондоо болон аяллыг ивээн тэтгэгч, дэмжигч, хамтран ажиллагч бүх байгууллагадаа баярлалаа” хэмээсэн юм.

“Gobi challenge-2020” шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, ивээн тэтгэгчээр “Энержи ресурс”, “Ард” санхүүгийн нэгдэл, “Мандар” групп, “Эрдэнэт” ТӨҮГ, “Эм Си Эс Кока кола” ХХК, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Монголросцветмет” нэгдэл ажилласан ба үндэсний үйлдвэрлэгч “Бодиос”, “Отог” брэнд, “Shijir shine”, “Хүннү фэйшн”, “Дархан нэхий”, Тод оймс”, “Тнгри инвест”, “Техник импорт”, “Гор газ”, Бэст бэйкери , “Алтан тариа”, “Морьт хангай” групп зэрэг олон байгууллага хамтран ажилласан байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.