Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна

/1-р сарын 8/  -  13 цаг 03 минут

Худалдаа аж үйлдвэрийн танхим гэх байгууллага нь улс төрд горилогч, халаас бэлээ зузаалах хүсэлтэй хүмүүсийн орогнодог газар биш юм. Танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе үеийн дарга нар л улс төрд орох гүүрээ болгодог, бизнесээ өргөжүүлэх гарц болгодог нь нууц биш. Тэр тусмаа өдгөө ерөнхийлөгчийн алба залгуулж байгаа О.Амартүвшин бол улс төр талаасаа ч тэр, бизнес талаасаа ч тэр жинхэнэ утгаар нь ашиглаж байгаа бололтой.

Самар их ургасан жил иргэд амьжиргааныхаа нэг гол үүсвэр болгодог бизнест 3000 төгрөгийн хураамж тавьчихлаа. Үүнээс гадна хил гаалийн асуудалд хүртэл оролцох хандлагатай болчихлоо. Чухам ямар замаар ийм дураараа эрх эдлэх гээд байгаа хүн юм. Уг нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын үндсэн зорилго бол бизнесийн орчныг сайжруулах, нийт компани, ААН-үүдэд хүртээмжтэй, өгөөжтэй байлгах, бизнес эрхлэхэд саад учирч буй хууль эрхзүйн болоод орчны нөлөөллийг засч залруулахад оршдог юм. Гэтэл энэ чиг зорилго алдагдаж, байгууллагыг тэргүүлэгч нь хувийн эрх ашиг, улс төрийн зорилгоо болгох нь хэрээс хэтэрч байна.

О.Амартүвшингийн хувьд энэ айлын үндсэн чиг зорилго гэхээсээ илүүтэй АН-ын хурал цуглаанд оролцож, бизнесмэнүүдийн эрх ашгийг хамгаалах энэ тэр асуудал бол цаашаа болжээ. Энэ тухайд Шадар сайд Я.Содбаатар хүртэл “Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч улс төрийн намын хуралд очоод суучихдаг” хэмээн мэдэгдэж байсныг ч хэвлэлүүд онцолжээ.

Хамгийн гол нь Улсын онцгой комисс нь Иргэний нисэхийн ерөнхий газрын эрхийг өөртөө авч ямар онгоц, хэзээ хаашаа нисэх хэн, хэн явах, ирэхийг мэддэг болсон. Үүгээр зогсохгүй Алтанбулаг, Замын-Үүд боомтоор хэзээ, хэдэн машин нэвтрэхийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим зөвшөөрөл авах гэх мэт асуудал байгааг л дурдаад байгаа хэрэг. Гэтэл нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулганы зүгээс ч юм уу, АН-аас юм уу мөнгө босгож ир гэх үүрэг даалгавар авсан байх магадлал өндөр байна. Тиймээс хамгийн ойр самарчдын халаас руу өнгийсөн бололтой.

Тиймээс самарчдын бүтээгдэхүүнийг хууль ёсны болгож, хилийн цаана нэг цэгт авдаг болгоно гэх мэтээр хошигруулж самарчдын мөнгийг хамж байгаа бололтой. Ингэхдээ самрын чөмөгний килограмм тутмаас 1000 төгрөг хураалгаж санд төвлөрүүлэхийг уриалсан аж. Гэтэл “Монголын самар үйлдвэрлэгчдийн холбоо”-нд нэгд гэсэн тулгалт ирүүлсэн байна.

Тус холбоог Ч.Баянмөнх тэргүүлдэг аж. Тиймээс самарчид уг саналыг хүлээж авч болох юм, харин холбооны тэргүүнээ ардчилсан зарчмаар хуралдаж шударгаар сонгох шаардлага тавьсан байдаг. Харин Ч.Баянмөнх гэгч нь “Энэ бол миний холбоо учраас би тэргүүлнэ, эсвэл миний хүү тэргүүлэх ёстой” гэсэн санал тавиад байгаа аж. Өнгөрөгч 2016 онд байгуулагдсан “Самрын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г идэвхжүүлье гээд 20 гаруй компани хамрагдаж нэгдсэн хурал хийгээд протокол хөтлөөд тэргүүнээ томилжээ. Тус хурлаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хүсээд байгаагаар самрын чөмөгний нэг килограмм тутмаас 1000 төгрөг төлөх тооцоог хийх тулгалтад оржээ. Ингэхдээ нэг килограмм самар тутмаас 1000 төгрөг төлөх, үүнээсээ 700 төгрөгийг нь үйлдвэрлэгч нарт, үйлдвэрээ сайжруулахад нь зориулж 300 төгрөгийг нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд өгөхөөр шийджээ. Энэ жилийн хувьд самар элбэг гарсан, 10 мянган тонн самрын чөмгөөс 300 төгрөг гэхээр гурван тэрбум төгрөг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын санд орохоор байна.

Гэтэл өнөөх татвар 1000 төгрөг биш, 10 юань авах болж, энэ шийдвэрээ албан бичгээр өг гэхээр өгдөггүй. Өөрөөр хэлбэл, нэг килограмм самрын чөмөг тутмаас 1000 төгрөг санд төвлөрүүлэх хурлын шийдвэр өөр болж, 10 юань буюу 4300 төгрөг болж дөрөв дахин өсчихсөн байна. Гэтэл энэ хураамжийн мөнгөө хаана цуглуулах юм гэхээр өөрсдөө сан байгуулна, сангаа бид удирдана. Хяналтын таван гишүүний гурвыг нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас сонгохоор санал оруулжээ. Энэ мэт мөнгө босгох арга сэдэж суухаас биш, тэр том айлын хувь заяаг тоож байгаа юм алга. Самар түүх зөвшөөрлийг төрөөс өгдөг ч О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж байгааг юу гэх вэ.

З.Шатар 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.