Шинэ мэдээ

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10 сар 27. 16:08Мэдэгдэл10 сар 27. 15:52Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10 сар 27. 14:51ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү10 сар 26. 13:13Антигонаг дахин амилууллаа10 сар 25. 19:56"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52

Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз

/11-р сарын 28/  -  13 цаг 37 минут

Хөвсгөл аймгийг ардчиллын өлгий нутаг гэдэг ч сүүлийн жилүүдэд ардчилсан шошготой нөхдийг бус МАН буюу улаан талд сонголт хийж ирсэн. Энэ нь ардчилалд дургүйдээ бус намынх нь үйл ажиллагаа, зарим хүмүүстээ байсан болов уу гэж боддог. Харин өнгөрөгч Орон нутгийн сонгуулиар тус аймагт Ардчилсан нам 22 суудал авч, ялалт байгуулсан ч  өнөөдрийг хүртэл Засаг даргаа томилж, орон нутгийн удирдах багаа бэхжүүлж чадаагүй байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргад АН-аас нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжилсан нөхөр нь аймгийн АН-ын дарга Ш.Идэрбаясгалан аж. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжилсангүй, буцаав. Үүний цаана ямар нэгэн учир шалтгаан байж таарах учраас энэ талаар тодруулах гэсэн боловч АН дотооддоо энэхүү шалтгаанаа ихээхэн нууцалж байна. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар бол Засаг даргад нэрээ дэвшүүлээд байгаа Ш.Идэрбаясгалан нь төрийн албанд гурван жил ажиллаагүй юм байна. Тэрээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд түр зуур мэргэжилтнээр ажилласан гэх намтар төдий зүйлтэй учраас Ерөнхий сайд буцаасан байх магадлалтай аж.

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  26.5.2-т зааснаас харахад “Аймаг, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” хэмээжээ. Тэгэхээр нэгэн насаараа бизнесийн байгууллагад ажиллаж ирсэн Ш.Идэржавхлан Ерөнхий сайдын босгыг давах боломжгүй болж байна..Ардчилсан намынхан Засаг даргад горилогчийнхоо энэ мэт хууль бус зүйлийг дотооддоо нууцлан зүтгүүлж байгаагийн ард Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг ихээхэн байгаа гэх.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэдийгээрээ Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжиж болох ч хууль зөрчих гэж үгүй. “Монгол ялна” хэмээх уриатай, хууль мөрдүүлнэ гэх “зэвсэг”-тэй Х.Баттулга, Ерөнхийлөгчийн сонгууль угтаж, энэ мэт хууль бус зүйлтэй хутгалдсан нэр зүүхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч Ерөнхийлөгчид Засаг даргын томилгоонд оролцох эрх үүрэг аль аль нь байхгүй. 

Хүн амаар цөөнгүйд тооцогдох бүхэл бүтэн аймагт Засаг дарга болчих хууль ёсны, боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай нөхөд баймаар юм. Намын дүрэмд бол “Ялсан намын дарга Засаг дарга болно” гэж заасан байдаг ч энэ бол Үндсэн хууль биш. Зөвхөн нам хэмээх Төрийн бус байгууллагын дотоод дүрэм юм. Тэгэхээр намын дүрэм журам ярьж, заавал хуульд нийцэхгүй хүнийг Засаг даргад зүтгүүлж байхаар нам дотор өсөж дэвжиж яваа залуус ч байна, ажлын дадлага туршлагатай дунд насныхан ч байна. Тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд сум орон нутгийг чадварлаг удирдаж, амжилтад хүрсэн залуус ч байна. Намын дарга Засаг дарга болно гэсэн хууль Монгол Улсад алга. Тэгэхээр заавал намын даргаа Засаг дарга болгоно хэмээн Монгол Улсын хууль зөрчин зүтгүүлэх нь мухардалд орохоос өөр зүйл болохгүй. Цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа энэ цагт орон нутгийг өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийг нэн даруй бүрэлдүүлэн, ажилд нь оруулах ёстой. АН-д итгэл үзүүлсэн аймаг орон нутгийн иргэд ч үүнийг л хүсэж байгаа. Түүнээс тэдэнд хэн дарга болох нь сонин биш. Намын дүрэм, Монгол Улсын хууль хоёрт тэнгэр газар шиг ялгаа бий. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс ард түмний сонголтыг үл хүндэтгэн, засаг захиргаагаа бүрдүүлэхгүй, чирэгдүүлэх нь ч зүйлд нийцэхгүй хэрэг биз ээ.

С.Баяр 

Түмэн.мн

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.