Шинэ мэдээ

Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2 сар 24. 17:36Ерөнхий сайд хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүргийг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2 сар 22. 22:25Д.Жигжиднямаа өргөдлөө өгч Г.Сэрээнэндоржийн зөвшилцөх бичиг Москва руу явжээ2 сар 22. 15:48Н.Төмөрхүүгийн эзгүйд дэд дарга нар нь архидаж, зодолджээ2 сар 17. 12:21Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2 сар 11. 11:41НАЖГ-аас Унгарын ЭСЯ-тай хамтран Хүннүгийн үеийн дурсгалт газарт аяллын маршрут байгуулна2 сар 9. 19:34Мэдэгдэл2 сар 9. 19:27Хүний эхэсийн бэлдмэл шинэ коронавирусийн эсрэг үйлчилгээтэй нь батлагджээ2 сар 4. 20:43Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Япончууд хөрөнгө оруулахаар болжээ1 сар 25. 11:21Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1 сар 21. 18:03“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1 сар 21. 10:51Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1 сар 14. 18:40Ковид ба кибер аюулгүй байдал1 сар 14. 18:25“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1 сар 12. 11:51"Ноён Бондгор"-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ1 сар 10. 13:57“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ1 сар 7. 13:08МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1 сар 7. 11:54“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно1 сар 5. 13:35Хүүхдийн төлөө фонд1 сар 5. 11:51Ноён Бондгорын 200 саяын уралдаанд 1000 гаруй хүн бичлэг илгээжээ2020, 12 сар 30. 10:37Ил захидал2020, 12 сар 25. 16:24Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "ТӨСЛИЙН УРАЛДААН” зохион байгууллаа2020, 12 сар 25. 11:39Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна2020, 12 сар 24. 13:39Дуугаа дуулаад байртай болоорой!2020, 12 сар 24. 12:18Талархлаа илэрхийлж гэрлэн дохио нь эмч, цагдаагийн дүрсээр асдаг болжээ2020, 12 сар 23. 16:12ХӨСҮТ-ийн албан хаагчдад эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлалаа2020, 12 сар 14. 16:43Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо2020, 12 сар 8. 14:15Д.Наратуяа: ЭМЯ хууль зөрчсөн болон үйлдвэрийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье2020, 12 сар 8. 14:09

Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна

/10-р сарын 22/  -  10 цаг 40 минут

Коронавирусний цар тахлын улмаас энэ онд дэлхийн худалдаа өмнөх жилийнхтэй харьцуулахад 7-9 хувиар буурах төлөвтэй байна. Ийм урьдчилсан таамгийг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал буюу “UNCTAD” дэвшүүлжээ.

"Гуравдугаар улиралд сэргэх шинж тэмдэг ажиглагдсан боловч урьдчилсан таамгаар 2020 онд дэлхийн худалдаа 7-9 хувиар унах төлөвтэй байна" гэж тус байгууллагын мэдээллийн товхимолд тэмдэглэсэн байна.

Энэ оны гуравдугаар улирлын төгсгөлд дэлхийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад таван хувиар буурсан байна. Энэ нь 19 хувьд хүрч унаж байсан хоёрдугаар улирлынхтай харьцуулахад нэлээд сайжирсан үзүүлэлт юм. Дөрөвдүгээр улирлын урьдчилсан таамаглалаар дэлхийн худалдаа улаан бүсээс гарч чадахгүй бөгөөд үзүүлэлтүүд 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 3 хувиар бага байх аж.

UNCTAD-ийн шинжээчид “Хятад улсын худалдаа гайхалтай сэргэж байгааг” онцолсон байна. "Цар тахлын эхний саруудад ихээхэн буурч байсан тус улсын экспорт хоёрдугаар улиралд тогтворжиж, гуравдугаар улиралд эрчимтэй өссөн" гэж мэдээллийн товхимолд тэмдэглэжээ. 2020 оны эцэст Хятадын худалдааны өсөлтийн хурдац 10 орчим хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. "Томоохон эдийн засагтай бусад орнуудаас ялгаатай нь Хятадын импорт 7, 8 дугаар саруудад тогтворжиж, 9 дүгээр сард 13 хувиар өссөн" гэж UNCTAD мэдээлэв.

Коронавирусний эсрэг тэмцэлтэй холбоотой эмнэлгийн хэрэгслийн худалдаа дөрөвдүгээр сараас хойш дунджаар 50 гаруй хувиар өссөн байна. Ингэхдээ нэг хүнд ногдох орлого өндөр орнууд энэхүү өсөлтөөс хамгийн их ашиг хүртсэн гэж шинжээчид тэмдэглэжээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.