Шинэ мэдээ

Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1 сар 14. 18:40Ковид ба кибер аюулгүй байдал1 сар 14. 18:25“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1 сар 12. 11:51"Ноён Бондгор"-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ1 сар 10. 13:57“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ1 сар 7. 13:08МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1 сар 7. 11:54“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно1 сар 5. 13:35Хүүхдийн төлөө фонд1 сар 5. 11:51Ноён Бондгорын 200 саяын уралдаанд 1000 гаруй хүн бичлэг илгээжээ2020, 12 сар 30. 10:37Ил захидал2020, 12 сар 25. 16:24Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "ТӨСЛИЙН УРАЛДААН” зохион байгууллаа2020, 12 сар 25. 11:39Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна2020, 12 сар 24. 13:39Дуугаа дуулаад байртай болоорой!2020, 12 сар 24. 12:18Талархлаа илэрхийлж гэрлэн дохио нь эмч, цагдаагийн дүрсээр асдаг болжээ2020, 12 сар 23. 16:12ХӨСҮТ-ийн албан хаагчдад эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлалаа2020, 12 сар 14. 16:43Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо2020, 12 сар 8. 14:15Д.Наратуяа: ЭМЯ хууль зөрчсөн болон үйлдвэрийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье2020, 12 сар 8. 14:09"Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа2020, 12 сар 7. 9:44"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ2020, 12 сар 2. 14:44Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз2020, 11 сар 28. 13:37МУИС-ын ХЗС-ийн оюутнууд “Өгөх нь Авахаасаа ерөөлтэй” сайн үйлсийн аян өрнүүлж СХД-ийн ОК-д гардуулан өгчээ2020, 11 сар 27. 15:33Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна2020, 11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна2020, 11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд2020, 11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй2020, 11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна2020, 11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан2020, 11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна2020, 11 сар 14. 17:37

ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна

/10-р сарын 16/  -  12 цаг 25 минут

 ИТХ-ын сонгууль орон даяар зохион байгуулагдаж урьдчилсан байдлаар нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа. Одоо энэхүү дүнг СЕХ албан ёсоор зарлах юм.

Тэгвэл НИТХ-ын сонгуультай холбоотойгоор дараагийн том улс төр буюу ХЭН хотын дараагийн даргаар томилогдох вэ гэдэг яриа хэлэлцэгдэж эхлээд байна. Баталгаатай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хотын дараагийн даргад яг одоогийн байдлаар 5 хүний нэр хүчтэй яригдаж байгаа аж. Тодруулбал, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан, НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Н.Баярмөнх, Ж.Алдаржавхлан болон Н.Батсүмбэрэл нар гэнэ.

Р.Дагвын хувьд өнгөрсөн хугацаанд НИТХ-ын даргаар ажиллаж байсан хотын төлөөлөгчдөө сүүлийн хоёр жил гаруй хугацаанд залж чиглүүлээд сурчихсан хүн. Хотын даргын хэмжээнд зайлшгүй яригдах хүмүүсийн нэг юм.

 Ж.Батбаясгалангийн хувьд өнгөрсөн хугацаанд Хотын даргын орлогчоор ажиллаж байсан ажлын туршлагатай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул дөрвөн сар орчим Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн юм. Харин орон нутгийн сонгуультай холбоотойгоор түүнийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нэлээд хэд хэдэн асуудал гарч иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тэр ч утгаараа Хотын дарга нарт өгсөн иргэдийн үнэлэмжийн судалгаагаар рейтинг нь өмнө байсан С.Амарсайхан даргаас доошилсон харагдана лээ.

Н.Баярмөнх нь 2008 оноос хойш ДИТХ, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Хоёр дахь удаагийн НИТХ-д сая дахин сонгогдсон нэгэн юм. Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, дүүргийн Засаг даргын орлогч гээд шат шатны байгууллагуудад ажиллаж ирсэн, Баянзүрх дүүргээс хотод хүчтэй өрсөлдөж яваа залуусын нэг юм. Тэр ч утгаараа өчигдөр болж өнгөрсөн сонгуульд сүүлийн 8 жил зүү оруулалгүй засаглаж байсан Д.Пүрэвдаваа тэргүүтэй АН-ын эсрэг өрсөлдөж тойргоосоо гарч чадсан аж. Мөн тэрбээр нийтийн тээвэртэй холбоотой томоохон төсөл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд бэлэн болгон намын мөрийн хөтөлбөртөө тусгуулсан аж. Хотын даргын сунгаанд түүний нэр зүй ёсоор яригдах учиртай.

 Ж.Алдаржавхлангийн хувьд өнгөрсөн дөрвөн жил Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажилласан. Хан-Уул дүүргээс УИХ-д өрсөлдөж харамсалтай нь ялалт байгуулж чадаагүй ч орон нутгийн сонгуулиар шархаа нөхөж ялалт байгуулжээ. Түүний хувьд одоо хамгийн том амбиц нь хотын дарга байж мэднэ. Тиймээс хүчтэй өрсөлдөөн өрнүүлж магадгүй.

 Сүүлийн хүн нь Н.Батсүмбэрэл. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ажилласан. Мөн хоёр дахь удаагаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байна. Шат шатны сонгуульд дүүргийн намын хороо болон дүүргээ удирдаж оролцсон гэдэг утгаараа Хотын даргад түүний нэр яригдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.