Шинэ мэдээ

Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10 сар 14. 13:31Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10 сар 14. 13:23Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10 сар 14. 10:22БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт энэ жил болохгүй10 сар 14. 10:04Д.Трампын коронавирусний шинжилгээний хариуг эмч нь хэлжээ10 сар 13. 11:35Коронавирусний тархалтаар дархлаа үүсгэх стратегийг ДЭМБ няцаажээ10 сар 13. 10:24Хотгор шанагын Алтангэрэлийн үнэн төрх10 сар 12. 12:13

Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав

/10-р сарын 16/  -  9 цаг 51 минут

Иргэн өөрийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлагын дагуу өдөр тутамдаа эрх зүйн харилцаанд оролцож, хуулиар олгосон  боломжийн хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлж байдаг ба нөгөө талаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль зүйн боломжийг бүрдүүлэх үүргийг хүлээдэг.

Тэгвэл нотариатч нь төрөөс тогтоодог  эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж, өв залгамжлал, гэрээ хэлцэл, баримт бичгийг гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, Олон улсын гэрээ, конвенцийн дагуу баримт бичгийг хилийн чанадад илгээх, хүлээн авахад тухайн баримт бичгийг баталгаажуулахтай холбоотой үүргийг хүлээдэг мэргэжлийн хуульчид юм.

Мөн өөрийн үйл ажиллагаандаа төрийн албан соёмботой тамгыг хэрэглэж, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, хараат бус, бие даасан байх зарчмыг баримталж ажиллахаа Монгол Улсын төрийн сүлдний өмнө батлан тангарагладаг, өндөр хариуцлагатай албыг эрхэлдэг билээ.

Нотариатын энэхүү чиг үүрэг, ач холбогдлыг гүйцэд таньж мэдээгүйн улмаас иргэн хувийн үзэмжээрээ дүгнэх, хуулиар тогтоосон шаардлагыг үгүйсгэсэн байдлаар хандах тохиолдол цөөнгүй гардаг.

Иргэн Та нотариатын үйлчилгээ авахдаа өөрийн биеэр очиж, нотариатчид хүсэл зоригоо илэрхийлэх, баримт бичгийг үнэн зөвөөр бүрдүүлж өгөх, шаардлагатай тохиолдолд нотариатчийн асуусан асуултад амаар буюу бичгээр тайлбар өгөх үүрэгтэй байдаг.

Энэ нь эргээд болзошгүй маргаанаас урьдчилан сэргийлж, үнэн зөв нотлох баримтыг бий болгосноор үйлчлүүлэгч Таны эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалах “дархлаа” тогтоож байдаг төдийгүй нийгэмд үүсэх хууль бус үйл ажиллагаа, хэрэг зөрчил, шүүхийн маргааныг бууруулж байдаг давхар ач холбогдолтой юм.

Учир нь Нотариатаар гэрчлүүлсэн аливаа үйл баримт, үйлдэл нь хууль зүйн фактыг бий болгож, талуудын хооронд маргаан гарвал бүх шатны шүүх, хууль сахиулах бусад байгууллагад нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг билээ.

Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулиар өвлөх эрхийн гэрчилгээ болон тодорхой төрлийн гэрээг нотариатчаар заавал гэрчлүүлэхээр зааснаас бусад тохиолдолд нотариатч талуудын хүсэлтээр, үл маргах шинжтэй болгох зорилгоор нотариатын үйлчилгээ үзүүлдэг.

Тодруулбал баримт бичгийн хуулбар, төлөөлөх эрх олгох итгэмжлэл, гарын үсгийн үнэн зөв гэх мэт иргэдийн өдөр тутамдаа ашиглаж байдаг баримт бичгийг үйлчлүүлэгч Таны эсхүл танаас тухайн баримт бичгийг шаардаж байгаа байгууллагын хүсэл зоригийн дагуу нотариатч гэрчилж байгаа хэрэг юм. 

Монголын Нотариатчдын танхимын тоон судалгаанаас харахад нотариатаар үйлчлүүлэх иргэдийн тоо жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь нотариатын үйлчилгээний ач холбогдол, мөн чанарыг илэрхийлэхийн зэрэгцээ нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаагийн тод илрэл билээ.

Өнөөдөр төрөөс тогтоосон энэхүү эрхэм хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг нотариатын байгууллагын үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна.

Нотариатын үйлчилгээ бол Монгол Улсад шинэ тутам хөгжсөн харилцаа биш бөгөөд Ардын Засгийн газраас 1922 онд “Элдэв гадаад дотоод пүүс хоршоо, хүн иргэний харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм”-ийг баталж, нотариатын эрх зүйн суурь хөрсийг тавьсан ба бүтэц, зохион байгуулалтын хувьд 1925 оны 10 сарын 16-ны өдөр Шүүх яамны харьяанд “Ерөнхий хэлтсийн гэрээ зэргийг гэрчлэх, батлах, хэргийг эрхлэх салаа” нэртэй анх байгуулагдсан түүхтэй.

Түүхийн хуудсанд бичигдэх энэ хугацаанд нотариатын үйл ажиллагаа улс орны төр, эрх зүйн тогтолцоо, иргэний эрх зүй, хувийн эрх зүйн хууль тогтоомжтой нягт уялдаатай байж, мэргэжлийн чиг үүргээ алдалгүй, ач холбогдлоо хадгалж ирлээ.

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ

2020.10.16

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.