Шинэ мэдээ

Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10 сар 14. 13:31Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10 сар 14. 13:23Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10 сар 14. 10:22БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт энэ жил болохгүй10 сар 14. 10:04Д.Трампын коронавирусний шинжилгээний хариуг эмч нь хэлжээ10 сар 13. 11:35Коронавирусний тархалтаар дархлаа үүсгэх стратегийг ДЭМБ няцаажээ10 сар 13. 10:24Хотгор шанагын Алтангэрэлийн үнэн төрх10 сар 12. 12:13

Д.Отгонбат: Монголбанкны хууль бус үйлдлээс болж "Ариг банк"-нд эрсдэл учирвал бүх хохирлыг Монголбанкнаас нэхэмжилнэ

/10-р сарын 5/  -  9 цаг 31 минут

  

Монголбанкны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас болж “Ариг банк” ХХК эрсдэлд ороод байгаа талаар тус банкны 60.46 хувийн хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн өмгөөлөгч Д.Отгонбаттай ярилцлаа.

-“Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат /Дэм санхүүгийн нэгдэл ХХК/, Ш.Баярсайхан /Улаанбаатар импекс ХХК/ нарын хоорондын маргаан бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Эцэстээ маргаан нь хүндэрч шүүхээс “Ариг банк” ХХК-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь ял аваад байх шиг байна?

 -Яг таны асууж байгаа шиг нийгэмд, иргэдийн дунд буруу ойлголт бий болоод байх шиг байна. “Ариг банк” ХХК-ийн 60.46 хувийн хувьцааг эзэмшигч Б.Эрдэнэбат шүүхээс ял авсан нь “Ариг банк”-ны асуудалтай огт холбоогүй.

Харин “Номин Холдинг” ХХК болон “Эрэл” ХХК-ийн нарын хооронд "Эрэл" ХХК-ийн “БҮК-1” үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын иргэний эрх зүйн маргааны асуудал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд байна.

Харин бидний хувьд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан байгаа бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Болсон үйл явдлын талаар товч тайлбарлая. “Номин Холдинг” ХХК-ийн захирал Ш.Баярсайхан “Ариг банк”-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатад банкинд хөрөнгө оруулах сонирхолтой талаараа хэлж, хамтран ажиллах санал тавьсан байдаг. Харин Б.Эрдэнэбатаас Ш.Баярсайханд мөн адил бизнесийн санал тавьж, түүнийг "Эрэл" ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ төсөлдөө хөрөнгө оруулах гэрээний санал тавьсан байдаг. Ингээд тэдний хооронд 2 төрлийн бизнест хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тодруулбал, "Эрэл" ХХК-ийн “БҮК-1” барилгын хийц эдлэлийн үйлдвэр болон “Ариг банк”-ны бизнест хамтран ажиллахаар болж гэрээгээ байгуулж, албажуулсан.

Ингээд албан ёсоор "Эрэл" ХХК-ийн БҮК-1 үйлдвэрт "Номин холдинг" ХХК 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улмаар нэг жилийн дараа БҮК-1 үйлдвэр ашиглалтад орж,  үйлдвэрийн нээлт 2017 оны 12 сарын 15-ны өдөр болж, хөрөнгө оруулагч "Номин холдинг" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан МҮОНРТ-ээр үйлдвэрийн 20 хувийг эзэмшиж байгаа талаараа хүлээн зөвшөөрч тодорхой ярилцлага өгсөн байдаг.

Хожим эрүүгийн журмаар шалгах шатанд тэрээр би БҮК-1 үйлдвэр гэж мэдэхгүй, ийм үйлдвэрт хөрөнгө оруулаагүй, БҮК-1 ХХК гэж итгүүлэн намайг залилан мэхэлсэн гэсэн хохирочийн мэдүүлгийг дангаар үндэслэл болгож уг хэрэг шийдвэрлэгдсэн.

-Ш.Баярсайхан, Б.Эрдэнэбат нарын хооронд яг ямар асуудал үүссэн юм бол. Иргэд болон “Ариг банк”-ны харилцагчдын хувьд тэдний хувийн асуудал нь “Ариг банк”-ны хувьцааны асуудал болж үргэлжилсэн гэж ойлгож байна?

-2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр "Ариг банк"-нд хөрөнгө оруулах гэрээг талууд байгуулж, эхний байгуулсан 2016.11.29-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2 дахь заалтыг Б.Эрдэнэбат биелүүлсэн.

Анх тохиролцсон ёсоор Ш.Баярсайхан нь “Ариг банк”-нд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 49 хувийг нь эзэмших байсан хэдий ч тэрээр 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул 39.54 хувийг эзэмших болсон. Харин үлдэгдэл 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа тодорхой хугацааны үе шаттайгаар хийгээд үлдсэн 10 хувиа нэмж, 49 хувь болгоно гэж тохирсон гэрээний 3.6.2 дахь заалтыг биелүүлэхгүй байгаагаас үүдэн маргааны эхлэл гарсан байдаг.

Тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгч тушаал гаргаж бүх арилжааны банкуудад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дүрмийн сангаа 50 тэрбум төгрөгт хүргэх үүрэг хүлээлгэсэн байсан бөгөөд Ш.Баярсайханы “Ариг банк”-нд оруулсан хөрөнгө нь шууд тус банкны дүрмийн санд орсон гэсэн үг. Банкны салбар өөрөө нарийн хяналтад байдаг учраас хувьцаа эзэмшигч нэмэгдэж, хасагдах, хөрөнгө оруулалт хийх болгонд Монголбанкнаас зөвшөөрөл авдаг. Энэ утгаараа Ш.Баярсайхан, Б.Эрдэнэбат нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ Монголбанкинд бүртгэгдэж, Монголбанкнаас тус гэрээг зөвшөөрч зөвшөөрлийг нь олгосон байдаг.

    Харамсалтай нь, Ш.Баярсайхан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж үлдэх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа бүрэн хийсэн байсан бол Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг “Ариг банк” бүрэн биелүүлж дүрмийн сангаа 50 тэрбумд хүргэх боломжтой болох байсан.

Дэм санхүүгийн нэгдэл ХХК-иас нөгөө хувьцаа эзэмшигчдээ гэрээний дагуу 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж үлдэх 10 хувийг эзэмшиж улмаар 50 тэрбумд хүргэх 6.3 тэрбум төгрөгийг хувьцаанд ногдох дүнгээр хийхэд бэлэн тухайгаа Монголбанкинд удаа дараа илэрхийлж байсан байдаг.

Харин Монголбанкнаас “Ариг банк”-ны дүрмийн санг яаралтай нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг шаардаад байдаг. Гэтэл Ш.Баярсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үлдэх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийхгүй байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр “Ариг банк” асуудалд орохгүй байх бүрэн боломжтой байсан гэсэн үг. Ингээд хувьцаа эзэмшигчдийн маргаан эхэлсэн юм.

Угтаа бол “Ариг банк” нь ОУВС-ийн шалгалтаар үзүүлэлт сайн банкуудын эхний 3-т орж байсан. Түүнчлэн банкны зохист харьцаагаа хамгийн сайн барьсан, төлбөр түргэн  гүйцэтгэх чадвар, үндсэн хөрөнгийн үзүүлэлт маш сайн байсан. “Ариг банк”-нд ямар нэг асуудал байгаагүй. Гэтэл Монголбанк “Ариг банк”-ны үйл ажиллагаанд оролцож, албадлага хэрэглэсэн.

- Үүнийг тодруулбал?

-39.54 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Баярсайханы зүгээс үлдсэн хөрөнгө оруулалтаа хийхдээ 51 хувийг эзэмшинэ гэж, давуу хувьцаа эзэмшигч болно гэж хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчиж, Б.Эрдэнэбатад удаа дараагийн дарамт үзүүлж эхэлсэн.

Гэтэл энэ маргаанд Монголбанк оролцож, Монголбанкны Ерөнхийлөгч А/58 дугаар тушаал гаргаж өнгөрсөн 6 дугаар сарын 3-ны өдөр “Ариг банк”-ны зээл хадгаламж, харилцах банк, батлан даалт зэрэг бүх үндсэн үйл ажиллагааг нь хаасан.

Хувьцаа эзэмшигчид хоорондоо маргаанаа шийдэх байтал “Ариг банк”-ны үндсэн үйл ажиллагаанд нь хуулиар хүлээсэн эрхээ хэтрүүлж, хөндлөнгөөс оролцож бүх үйл ажиллагаанд нь хориг тавьж эхэлсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 

Одоо 2019 оны 06 сараас 2020 оны 10 сарын 02 өдрийн хүртэл 14 сарын хугацаанд “Ариг банк” нэг ч зээл шинээр гаргахгүй, нэг ч хадгаламж татахгүй, нэг ч батлан даалт гаргахгүй  үндсэн үйл ажиллагааг  нь зогсоочихсон байна.

Уг нь Монголбанк “Ариг банк”-ны үйл ажиллагаанд хязгаарлалт тавихгүйгээр зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлээд Монголбанкнаас тусгай төлөөлөгч тавиад уг асуудлыг үндсэн  хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх бүрэн эрх нь байсан. Гэвч зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас үүдэн  хэвийн үйл ажиллагаатай, ямар ч асуудалгүй зохист харьцаагаа хамгийн сайн хадгалж байгаа банкинд Монголбанк хуульд заасан эрхээ хэтрүүлж нөхцөлт удирдлагын арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл банк өөрөө хэвийн бус болсон тохиолдолд авдаг арга хэмжээг Монголбанк авсан гэсэн үг.

-Тэгэхээр “Ариг банк” өнөөдөр хүнд нөхцөлд байгаа гэсэн үг үү?

-Банкны үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан ч банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

 Банк зохист харилцаагаа алдаагүй. Энэ нь “Ариг банк”-ийг хамгийн сайн үзүүлэлттэй банк болохыг нотолсоор байна. Гэхдээ Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас болж, банкны үзүүлэлт маш их хэмжээгээр буурсан. Нийтдээ 92 тэрбум төгрөгийн хадгаламжтай байдаг байсан бол өнөөдөр 29 тэрбум төгрөг болтлоо буураад байна. Өөрөөр хэлбэл, банкны үйл ажиллагаа 80 хувь хумигджээ гэсэн үг. Гэхдээ “Ариг банк” 160 ажилтан, албан хаагчтай. Одоог хүртэл  ажлын байрыг нь тогтвортой хадгалаад үйл ажиллагаагаа явуулсаар байна.

      -Та бүхэн энэ бүх асуудалд шууд Монголбанкийг буруутгаж байгаа юм байна. Тийм үү?

-Тийм. Монголбанк хэвийн явж байсан банкны үйл ажиллагааг хязгаарласан, Банкны тухай хуульд зааснаар зөвхөн хувьцаа эзэмшигч нарт нь тохирсон арга хэмжээг авалгүй арилжааны банкны өөрийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Түүнчлэн 2020 оны 1-р сарын 24-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч А/17 дугаар тушаал гаргаж “Ариг банк”-нд бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Банкны тухай хуульд зааснаар банкинд албадлагын арга хэмжээ авч, бүрэн эрхт төлөөлөгч томилох тохиолдолд үндсэн хоёр үзүүлэлт нь муудсан байх ёстой байдаг. 

Нэгдүгээрт, Үндсэн хөрөнгийн зохист харилцаа алдагдах, Хоёрдугаарт, Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдсан тохиолдолд.

Гэтэл “Ариг банк”-ны бүх зүйл ямарч асуудалгүй байсан өнөөдөрч асуудалгүй байна. Тодруулбал, Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох хүртэл банкны үйл ажиллагаа хэвийн байсан. Одоо бол Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас болж “Ариг банк”-ны хадгаламж эзэмшигч нарын дийлэнх нь хадгаламжаа татсан ирээдүйд Ариг хадгаламжгүй банк болох нь гэсэн үг. Уг нь Монголбанкны гол зорилго нь хадгаламж эзэмшигчдээ хамгаалах ёстой. Гэтэл эсрэг ажиллаад байна.

Гол нь гадуур асуудалтай банкууд байна. Тэдгээр банкууддаа арга хэмжээ авахгүй хэрнээ үйл ажиллагаа нь хэвийн, хязгаарлах нөхцөл бүрдээгүй байсан “Ариг банк”-нд албадлагын арга хэмжээ авч байна. Өөрөөр хэлбэл, нэг хувьцаа эзэмшигчдэд давуу байдал бий болгохоор улайран тэмцэж байгааг гайхаж байна. Банкны салбарт реформ хэрэгтэй байна. 

Шуудхан хэлэхэд, Монголбанк хууль дээдэлж, хуулийн дагуу ажиллахгүй байна.  Хоёр хувьцаа эзэмшигч дүрмийн сангаа нэмэгдүүлэх л асуудал. Монголбанкны оролцоо өөрөө илүү байсан.

Өнгөрсөн хугацаанд Монголбанк дуртай банкаа урагшаа явуулж, дургүйгээ хойш татдаг, улс төр, хувийн ашиг сонирхол давамгайлсан  үйл ажиллагаанаас нийт харилцагч хадгаламж эзэмшигч хохирсоор ирсэн, тэд хадгаламж эзэмшигч харилцагч нарийг хамгаалах биш угтаа бол банк дампууруулах үе шаттай арга хэмжээг хэн нэгэн этгээдэд ашигтай хэлбэрээр хийдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.

-Та бүхэн энэхүү асуудалд Монголбанкны одоогийн Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа юу, хуучин Ерөнхийлөгчийг нь үү?

-Энэхүү гаргасан шийдвэрүүд нь Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй шууд холбоотой.  Монгол банкнаас Ариг банкинд үйл ажиллагааг нь хязгаарлах зээл хадгаламж, барьцаа батлан даалтын үндсэн үйл ажиллагааг нь зогсоолгож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа 2019 оны 05 сараас Ариг банкны нэг хувьцаа эзэмшигч Улаанбаатар импекс ХХК-ийн зүгээс гаргасан байдаг. Үүнийг нь Монгол банк ёсоор нь болгож “Ариг банк”-ны үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл дахин Бүрэн эрхт төлөөлөгч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019 оны 9-12 сарын хугацаанд гаргасан. Үүнийг нь Монгол банкны ерөнхийлөгч 2020 оны 01 сард хүлээн авч Бүрэн эрхт төлөөлөгч томилсон.

Монгол банкны Ерөнхийлөгчийн А58 дугаар тушаалаар  үйл ажиллагааг нь хязгаарлаж, А17 тушаалаар Бүрэн эрхт төлөөлөгч томилох үндэслэлээ АРИГ БАНКНЫ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗОРИЛГООР томилдог.

Гэтэл дээрх 2 тушаалаас үүдэн Ариг Банк хэвийн үйл ажиллагаа доголдож,  Банкны үндсэн актив 57 хувь хүртэл буурч, харилцагч 68,7 хувиар, зээлийн багц 50.4 хувиар буурсан, бизнесийн  үйл ажиллагаа нь 4 дахин багассан, Ариг банкны хоёр салбар татан буулгасан, 3 дахиа татан буулгахад бэлдсэн, Ариг банкны ногоон эх үүсвэр, гаднаас татах хөрөнгө оруулалтуудыг зогсоосон, ОХУ-аас EXIAR-аас авах эх үүсвэрийг хаачихсан, 7,6 тэрбум төгрөгийн алдагдал үүсгэсэн Монгол банкны авсан арга хэмжээ нь зорилгодоо нийцэхгүй, маш сайн үзүүлэлттэй банкинд албадлага хэрэглэж дээрх хохирол, үр дагаварт хүргэж байгаа нь тодорхой боллоо.

Монгол банк нэг гараараа нийгэм олон нийтэд банкыг эсрдэлээс хамгаалж аварч байна гэж дүр үзүүлэн нөгөө гараараа багалзуурдаж байгаа тод жишээ, нөгөө талаар бүх арилжааны 12 банкинд тэгш хуульд заасан нөхцөл шаардлагаар хандах ёстой байтал алагчилж хандсаар өнөөдрийг хүрлээ.

Банкуудад тэгш бус хандаж байгаа гэж та хэллээ энэ ямар учиртай юм бэ. Яг яаж тэгш бус хандсан гэж үзээд байгаа юм тодорхой жишээ байна уу?          

-УИХ ээлжит бус чуулганд Үндэсний  аудитын газрын дарга 2 банк эрсдэлд орлоо төсвийн мөнгөн хөрөнгө байршиж байгаа тул татаж авах ёстой, Монгол банк хяналт тавьж урьдчилан сэргийлэх, шаардлагатай бол  албадлага хэрэглэх ёстой талаар мэдээлсэн.  гэтэл маргааш нь Монгол банкны ерөнхийлөгч Арилжааны бүх банк хувийн үйл ажиллагаа явуулж байна гэж няцаасан харамсалтай нь илтэд худал мэдээлэл төв банкны ерөнхийлөгч тарааж байгаад харамсаж байна.

Тухайлбал, Арилжааны банкуудын мэдээлэл Цахим ертөнцөд ил тод байгаа уул үзүүлэлтүүдийг дурын иргэн ороод үзэж болно.  эрсдэлтэй хоёр банкны үзүүлэлтийг үзвэл төлбөр түргэн гүйцэтгэх чадвар бүх банкуудад 25 хувиас их байхаар тогтоож өгсөн гэтэл 1,6, -11,6 хувьтай , өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувиас их байхаар тогтоосон байхад -57, 2 хувьтай байхад тухайн банк эрдэл өндөртэй албадлага хэрэглэх нөхцөл шаардлага бүрдсэн байхад огт гараа хөдөлгөхгүй харин ч хамгаалаад сууж байна, зарим банкны харилцагч данснаасаа 200,000 төгрөг авч чадахгүй байна гэж хэвлэлийн бага хурал зарлаад байна, Захиргааны шүүхэд 3-4 банк Монгол банкны шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцэхгүй байгаа талаар шүүхээр маргаж байна.

 Монгол банк харилцагч, хадгаламж эзэмшигчдийг тэргүүн ээлжинд тавих ёстой гэтэл дампуурсан Капитал банкны харилцагч хадгаламж эзэмшигч нар хохиролоо өнөөдөр хүртэл авч чадаагүй хохирч байна, дахин ийм нөхцөл бүрдэх эрсдэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй, төсвийн мөнгө хөрөнгө мөн адил энэ бүхний алдаа завхрал Монгол банк хуульд заасан чиг үүрэг, банкны салбарын бодлого үйл ажиллагаа шийдвэр эдийн засгийн горимоор явахгүй байгааг илтгэж байна.

-"Ариг банк"-нд төсвийн мөнгө, Нийгмийн даатгал, сангийн хөрөнгүүд байршидаг уу, цаашид банк оршин тогтнох боломжтой юу?

-"Ариг банк" үүсгэн байгуулсанаас хойш өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын сан болон бусад төсвийн мөнгө хөрөнгө байршиж байгаагүй цэвэр харилцагч хадгаламж эзэмшигчид суурилсан үйл ажиллагаа явуулж ирсэн нь байдаг.

"Ариг банк" нийт банкны салбар 05 хувийг эзэлдэг жижиг банк гэхдээ банкны тогтолцоо, засаглал сайтай, үйл ажиллагаа нь Монгол банкнаас баталсан дүрэм журмын дагуу явагддаг үүний тод илрэл нь Ариг банк Олон улсын Вальютын сангийн шалгалтаар эхний гурван банкны нэгээр шалгарсан, Монгол банк үйл ажиллагааг нь хязгаарлаж ийм урт хугацаанд бүх шалгуур үзүүлэлтээ хадгалсаар байгаа цорын ганц банк төдийгүй банкны салбарын түүхэнд нэг шинэ практик тогтоож байна.

Бизнесийн зарчмаараа явж байгаа банкны хадгаламж эзэмшигчид хадгаламжаа татаад дуусахад банк оршин тогтнож болдог гэдгийг харуулж байгаа хэлбэр гэж хэлж болно.

-Монгол банкны эцсийн зорилго юу юм бэ. Хэвийн сайн банкыг ингэж эрдэлд оруултал хязгаарлалт тогтоогоод, банкны бүх эрхийг шилжүүлж авч байгаа нь?

-Монголбанкнаас томилсон хянан шалгагч нар бүрэн эрхт төлөөлөгч нар өнгөрсөн цаг хугацаанд Ш.Баярсайхантай тохирчих, 51 хувиа шилжүүлчих энгээд л бүх асуудлыг шийдвэрлээд бид банкнаас өдөртөө гараад явчихна гэдэг шахалтыг үзүүлсээр ирсэн.

Хувьцаа эзэмших, хувьцааг бусдад арилжих, борлуулах, тэргүүн ээлжинд худалдан авах худалдах эрх гагцхүү хувьцаа эзэмшигчид хадгалагдаж байдаг өмчлөх эрхийн онцгой төрөл уул өмчлөх эрхрүү хуульд заасан үндэслэлээс бусад тохиолдолд Монгол банк халдах эрх огт байхгүй гэтэл өнөөдөр нийгэм олон нийтэд хууль ёсоор мэт харагдахаар бодит байдал дээр шахалт дарамт зүй бус нөлөөллөөр Дэм санхүүгийн нэгдлийн эзэмшиж буй 60.46 хувийн хувьцааг шилжүүлэн авч олон болох туйлын хүсэл зоригтой Улаанбаатар импекс ХХК-ийн талд улаан цайм үйлчлээд байгаа юм

- Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Монголбанкны үйл ажиллагаа Захиргааны шүүхийн хяналтад байх ёстой. Гэтэл “Монголбанк” Захиргааны шүүхийн хяналтаас гарчихсан гэж ойлгогдож байна. “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн зүгээс Захиргааны шүүхэд хандсан боловч “хувьцаа эзэмшигч нэхэмжлэл гаргах эрхгүй, зөвхөн банк өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй” гэх үндэслэлээр шүүх хүлээн аваагүй.

Үүний дагуу “Ариг банк” ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уул хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт зохицуулахдаа маргааныг шүүх 40 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулсан байдаг.

Гэтэл Ариг банкны гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 95 хоногийн турш учир битүүлгээр шийдвэрлээгүй эцэстээ Монголбанкны Ерөнхийлөгч “Ариг банк” ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж тус банкны бүх эрхийг авсан.

Монголбанкны Ерөнхийлөгч өөрөө томилсон “Ариг банк” дахь бүрэн эрхт төлөөлөгч нь “Ариг банк” ХХК-ийн зүгээс Монголбанкны Ерөнхийлөгчид өөрт нь холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан, тухайн захиргааны байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч өөртөө шилжүүлэн авч, нэхэмжлэлээс татгалзаж байгаа нь хууль ёсны байх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхийг үгүй хийж, захиргаа өөрөө шүүхийн хяналтаас гарч байгааг захиргааны шүүх авч хэлэлцээгүй нь шүүх Үндсэн хуулийн агууллага зарчмыг баримтлаагүйн тод жишээ болсон.

Өөрөөр хэлбэр Монгол банк Захиргааны шүүхийн хяналтаас гаргасан гээд байгаа үндэслэл маань Банкны тухай хуулийн 75 дугаар зүйл 2018 оны 01 сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн. Хуулийн төслийн үзэл баримтлал хууль нэмэх хэрэгцээ шаардлага байсан эсэхийг УИХ тамгын газрын архиваас хэрэг маргаан шийдвэрлэх явцад бид шүүхийн журмаар шаардсан байдаг.

Гэтэл огт уул хуулийн нэмэлт зохицуулалтын үзэл баримтлал, зорилго, хэрхэн ойлгож хэрэглэх талаар баримт бичиг олдоогүй эцэст нь энэ заалт тухайн үед дампуурч байсан банк болох Капитал банкинд зориулагдаж хэсэг нөхдийн захиалгаар хийсэн болох нь цаг хугацааны явцад тохирч байх шиг хардлага төрсөн.

Банкны тухай хуулийн 75.2-д “гомдол гаргасан нь Монголбанк  энэ хуульд  заасан бусад эрх бүхий этгээдийн шийдвэр, үйл ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй” энэ зохицуулалтаар Монгол банкны гаргасан захиргааны акттай холбоотой маргааныг захиргааны хэрэг шийдвэрлэх явцад эрх зүйн түр хамгаалалт нэхэмжлэгчээс тогтоож болохгүй байхаар хуульчилж өгсөн мөн хуулийн 75.4-д “Банкинд албадлагын арга хэмжээ авсан Монголбанк, Бүрэн эрхт төлөөлөгч, тусгай төлөөлөгч, эрх хүлээн авагчийн шийдвэр хууль бус, түүний улмаас гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашиг сонирхол  зөрчигдсөн болохыг шүүхээс тогтоосон тохиолдолд уг шийдвэр, түүнд үндэслэн гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, түдгэлзүүлэх, үндэслэл болохгүй, бөгөөд зөвхөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэнэ”.

Захиргааны шүүх Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж сэргээн тогтоох чиг үүрэгтэй. Тодруулбал, Захиргааны актыг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Гэтэл захиргааны шүүхийн уул хяналт дээрх зохицуулалтаас үүдэн хэрэгжих боломжгүй бөгөөд зөвхөн акт хууль бус байсны улмаас учирсан хохирол буюу эрх зүйн үр дагаварыг нэхэмжлэхээр ерөнхий харьяалалын шүүхийн асуудал болгож зохицуулсан байна.

Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалыг Захиргааны шүүх хүчингүй болгож, эрхээ сэргээн тогтоох боломжгүй болсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн актын биелэлтийг түдгэлзүүлсэн тогтоолд Монголбанкны гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолоор пракик тогтсон явж байна.

-Хэрвээ “Ариг банк” ямар нэгэн асуудалд орвол Монголбанкнаас хохирлоо нэхэмжлэх үү?

-Монголбанкнаас хариуцлага нэхэнэ гэдгээ “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК удаа дараа илэрхийлсэн. Хэрвээ “Ариг банк”-ны үйл ажиллагаа зогсож, ямар нэгэн байдлаар эрсдэл учирвал бүх хөрөнгийг алдагдал, эрсдэлийн хамт Монголбанкнаас нэхэмжилнэ гэдгээ дахин хэлье. “Ариг банк” өнөөдөр ийм нөхцөл байдалд орсон нь цэвэр Монголбанкны буруутай үйл ажиллагаа. Монголбанкнаас тохирсон арга хэмжээ аваагүй. Хэт нэг хувьцаа эзэмшигчийн талд орж ажиллаж байна.

Ийм учраас банкны салбарт, тэр дундаа Монголбанкинд шинэчлэл хэрэгтэй, банкны хууль тогтоомжийг боловсонгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага  байна гэж хэлмээр байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.