Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна4 цаг 42 минутын өмнө“Шилэн” Цогоо Г.Ёндон сайдад дахин сануулга өгөв3 сар 1. 12:15Ноён Бондгор тэмцээний 1, 2-р байрны ялагчиддаа тус бүр 100 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллах боллоо2 сар 26. 12:22МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна2 сар 26. 11:49Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2 сар 24. 17:36Ерөнхий сайд хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүргийг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2 сар 22. 22:25Д.Жигжиднямаа өргөдлөө өгч Г.Сэрээнэндоржийн зөвшилцөх бичиг Москва руу явжээ2 сар 22. 15:48Н.Төмөрхүүгийн эзгүйд дэд дарга нар нь архидаж, зодолджээ2 сар 17. 12:21Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2 сар 11. 11:41НАЖГ-аас Унгарын ЭСЯ-тай хамтран Хүннүгийн үеийн дурсгалт газарт аяллын маршрут байгуулна2 сар 9. 19:34Мэдэгдэл2 сар 9. 19:27Хүний эхэсийн бэлдмэл шинэ коронавирусийн эсрэг үйлчилгээтэй нь батлагджээ2 сар 4. 20:43Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Япончууд хөрөнгө оруулахаар болжээ1 сар 25. 11:21Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1 сар 21. 18:03“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1 сар 21. 10:51Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1 сар 14. 18:40Ковид ба кибер аюулгүй байдал1 сар 14. 18:25“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1 сар 12. 11:51"Ноён Бондгор"-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ1 сар 10. 13:57“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ1 сар 7. 13:08МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1 сар 7. 11:54“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно1 сар 5. 13:35Хүүхдийн төлөө фонд1 сар 5. 11:51Ноён Бондгорын 200 саяын уралдаанд 1000 гаруй хүн бичлэг илгээжээ2020, 12 сар 30. 10:37Ил захидал2020, 12 сар 25. 16:24Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "ТӨСЛИЙН УРАЛДААН” зохион байгууллаа2020, 12 сар 25. 11:39Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна2020, 12 сар 24. 13:39Дуугаа дуулаад байртай болоорой!2020, 12 сар 24. 12:18

Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог

/9-р сарын 25/  -  12 цаг 19 минут

Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай эмчилгээний тасгийн ар гэрийн хүлээлгийн өрөөг засвар хийж,  тохижуулах санаачлага гаргасан тус эмнэлгийн Ерөнхий мэргэжил судлалын резидент эмч Б.Мишээлтэй ярилцлаа.

Юуны түрүүнд сайхан санаачлага гарган амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэеЯагаад энэ ажлыг санаачлах болсон талаар яриагаа эхэлье?

- Сайн байна уу? Та өдрийн мэндийг хүргэе, Миний хувьд 2019 онд их сургуулиа төгсөөд Эрдэнэт хотынхоо бүсийн оношилгоо эмчилгээний төвд резидент эмч болсон. Анх эмнэлэгтээ ирэхэд эмнэлгийн маань удирдлагууд найрсгаар хүлээн авч, өвчтөнөө чин сэтгэлээрээ хайрлан үйлчлэх, сайн суралцахын зэрэгцээ шинэ санаа санаачлага гаргаарай гэж захисан. Эмнэлгээр тусламж үйлчилгээ авч буй үйлчлүүлж буй хүмүүс их бага гэлтгүй сэтгэл зүйн хувьд санаа зовох асуудалтай байдаг. Тэр дундаа хэн нэгний ойр дотны хүн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байхад ар гэрийн сэтгэл зүй маш хүнд байх нь байдаг. Тиймээс ядаж хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ тав тухтай, тайван, дулаан орчинд байснаар дагаад бие, хэл, сэтгэл гурав тайван байх болов уу гэж бодсон.

Санаагаа яаж хэрэгжүүлсэн бэхэдэн төгрөгийн зардалтай бүтсэн бэ?

- Анх ийм санаа байна гэдгээ гэр бүлийнхэндээ хэлэхэд ээж маань төрийн бус байгууллагуудтай холбож өгсөн ч олигтой шийдэлд хүрч хүрээгүй. Гэсэн хэдий ч яаж хийх гэж бодож, ярьж явсаар нэг өдөр өөрийн ойрын эгч болох Х.Тамир-д хэлэхэд маш сайхнаар хүлээж авч тусална гэдгээ хэлсэн.  Тэгээд Тамир эгч ахынхаа “Тийм Эттэ” ХХК-тай холбон өгч,  засварын ажлыг маань сэтгэл зүтгэл гарган хийж өгсөн. Мөн “Тийм Эттэ” ХХК-ийн хамт олон манай эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Мэс заслын тасгуудыг бүрэн камержуулсан.

Түүнчлэн, Х.Түмэнтогтох, Х.Тамир, Б.Өнөдэлгэр, Л.Энхзориг нар мөнгөн дэмжлэг үзүүлж, өрөөний тавилгаа “Монтэ мебель” ХХК-д хийлгүүлсэн. Ийм өрөө байна гээд анх зургийн явуулахад чи заавал хийгээрэй гэж урам өгсөн миний үеэл болох Д.Соёлмаа маань маш хурдан хугацаанд үнэхээр гоё интериер дизайн гаргаж өгсөн.

Тиймээс маш олон хүний сайхан сэтгэлээр  санаагаа хэрэгжүүлж чадсан. Энэ бүх хүмүүстээ маш их баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна. Нийт 4’550’000 мянган төгрөгийн зардлаар бүтсэн.

Тав тухтай цэвэр орчинд байгаа хүмүүсийг хараад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ажлын бусад цагаар хүмүүс маань ирж ажилладаг байсан шөнө нойроо хагасалж бусдын төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа тэр хүмүүсийг хараад би өдөр бүхэн үнэхээр их баярладаг байсан. Одоо өрөөний хажуугаар явахдаа тухтай сайхан орчинд сууж байгаа ар гэрийг хараад энэ өрөөг засварласан бүх хүмүүс бодогддог үнэхээр ямар нөхцөлд яаж ажиллаж байсан гээд бүгд бодогддог болохоор үргэлж дотроо талархдаг.

Ер нь яагаад эмч мэргэжлийг сонгох боловМөн Орхон аймагт ирж сурах болсон талаараа ярьж болох уу?

-Би жоохон хүүхэд байхаасаа эмнэлгийн орчинд байж өссөн хүүхэд болохоор эмчээc өөр мэргэжил бодож байгаагүй юм байна лээ /инээв/. Би чинь Эрдэнэт хотын унаган хүүхэд, манайх 3 дугаар микр-т байдаг. Тэгээд 2019 онд сургуулиа төгсөөд Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бодлогоор хэрэгжиж буй Японы “JICA” төсөл буюу “Төгсөлтийн дараах сургалт”-ын талаар сонсоод энэ хөтөлбөр их хэрэгтэй олон давуу тал байгааг олж хараад бүх чиглэлээр өөрийнхөө практикт суурилсан мэдлэгийг дээшлүүлэх боломжтой юм байна гэж шийдээд Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийг сонгон суралцсан.  Манай эмнэлэгт нийт 5 резидент суралцаж бүгд маш амжилттай шалгалтаа өгч төгссөн. Цаашид энэхүү JICA резидентийн сургалтанд олон залуу эмч нар хамрагдаж суралцана гэдэгт итгэлтэй байна.

Мөн биднийг үргэлж дэмжиж байдаг Б.Батсүх эмч, М.Ундрахсайхан эмч болон эмнэлгийн хамт олонд баярлалаа.

Таны хувьд эмч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Энэ асуултаар ярилцлагаа төгсгөе.

-Мэргэжлийн үүднээс биш хувь хүнийхээ өнцгөөсөө хариулъя. Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог. Эх хүн хэчнээн олон хүүхэдтэй байсан ч хүүхэд бүртээ хайраа харамгүй өгч, тэднийхээ төлөө бүх зүйлийг зориулахад бэлэн байдаг. Эмч хүн ч мөн адил өвчтөн бүрээ өөрийн гэр бүл шигээ хайрлан эрүүл саруул болгохын тулд чадах бүхнээ зориулдаг гэж боддог.

Гэгээлэг сайхан зүйлийн талаарх ярьсан чамд их баярлалаа. Амжилт хүсье

  • Танд бас баярлалаа

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.