Шинэ мэдээ

Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10 сар 14. 13:31Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10 сар 14. 13:23Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10 сар 14. 10:22БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт энэ жил болохгүй10 сар 14. 10:04Д.Трампын коронавирусний шинжилгээний хариуг эмч нь хэлжээ10 сар 13. 11:35Коронавирусний тархалтаар дархлаа үүсгэх стратегийг ДЭМБ няцаажээ10 сар 13. 10:24Хотгор шанагын Алтангэрэлийн үнэн төрх10 сар 12. 12:13

“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна

/9-р сарын 24/  -  10 цаг 32 минут

Тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын төлөөлөл хооронд мэдлэг, туршлагаа солилцон, хамтран ажиллах зорилготой чуулганыг “JCI Монгол” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулж байсан билээ.

Тус чуулганыг Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клуб хамтран зохион байгуулсан юм. Чуулганд 100 орчим байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрийг танилцуулсан байдаг.

Чуулганд оролцогчид Тогтвортой хөгжлийн зорилгуудын ижил төстэй төсөл хөтөлбөрүүдийг хамтатган нэгдсэн зохион байгуулалтаар илүү далайцтай ажиллах талаар хэлэлцэж, дээрх төслүүд нь нийгэмд  эерэг өөрчлөлтүүдийг үзүүлж байгаа хэмээн дүгнэсэн юм.

Тиймээс энэ жил тус чуулганыг дахин JCI Монгол ТББ-аас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэ удаад дэлхий даяар тархаад буй цар тахал болох “Ковид-19” өвчлөлөөс шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог болох аж.

2019 онд “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган нэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил “ЭЕРЭГ МОНГОЛ нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцооны чуулган хэмээн нэрээ багахан өөрчилж,  хэлэлцүүлэх сэдвийн онцлогийг тусгасан байна.

Энэ жилийн чуулган нь “Тогтвортой хөгжлийн зорилгыг Монголд хэрэгжүүлэх” нэгдсэн зорилгын дор “Бизнесийн оролцоо”, “Иргэдийн оролцоо”, “Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцоо”, “Хамтын ажиллагааг бий болгох нь” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайн салбартаа манлайлагч, нийгэм, олон нийтэд танигдсан хувь хүн, байгууллагуудыг чуулганы хэлэлцүүлэгт урин оролцуулахыг зорьж байгаа талаар зохион байгуулагчийн зүгээс мэдээлэж байна.

“Хүн төрөлхтөний гэрийн даалгавар” хэмээн “хочлогдоод” буй “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлттэй юм.  (Дэлгэрүүлэн унших бол http://sdg.1212.mn/Home/Index )

“ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцооны чуулганыг 2020 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд телевизүүдээр цацагдах ба энэхүү эерэг санаачлагыг дэмжин олон нийтэд хүргэхээ мэдэгдсэн ТВ9, 25 дугаар суваг телевиз, VTV болон Боловсрол суваг телевизүүдээр гарах юм байна.

Мөн энэхүү цахим чуулганы зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж ерөнхий ивээн тэтгэчээр хамтран ажилласан “ОРХОН МОЛЛ” худалдааны төвийн хамт олонд талархаж буйгаа зохион багуулагчдын зүгээс илэрхийлснийг дамжуулж байгаадаа таатай байна.   

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.