Шинэ мэдээ

Д аминдэм коронавирусний улмаас нас барах эрсдэлийг бууруулах чадвартай болохыг эрдэмтэд мэдэгдэв5 цагийн өмнөДЭМБ: коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна5 цаг 1 минутын өмнөКанадад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 25. 13:20Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог9 сар 25. 12:19БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа9 сар 25. 12:03Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ9 сар 25. 9:49НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ9 сар 25. 9:48Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо9 сар 24. 15:43Ачит Ихтын ойр түүх9 сар 24. 14:04“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна9 сар 24. 10:32Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ9 сар 24. 10:09Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна9 сар 24. 10:08Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд САНАМЖ БИЧИГ байгууллаа9 сар 24. 9:47Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганы үеэр цахимаар үг хэлнэ9 сар 21. 9:52Тайландад олон мянган хүн жагсжээ9 сар 21. 9:50"Урвагч Л.Болдын гэрийн хатавч"-нд Ардчилсан нам нүүж очжээ9 сар 18. 16:16Зайсангийн баячууд дулаангүй болохнээ9 сар 18. 11:41Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно9 сар 18. 10:27Хятадын тэрбумтанд тансаг амьдрахыг хоригложээ9 сар 18. 9:53

ЭЭЖ бүхний хөгжлийн төлөө ЭЭЖ төв үүд хаалгаа нээлээ

/9-р сарын 14/  -  16 цаг 05 минут

Монгол улсад төрөлт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын тоо өсч байна. Энэ нь нэг талаар сайн хэрэг боловч нөгөө талд хаалганы цаана төрсөн эмэгтэйчүүд, ээжүүдэд зарим сөрөг үр дагаврууд гардаг талтай.

Манай улсад жилд дунджаар 80 мянга орчим эмэгтэй амарждаг бөгөөд тэдний 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Сүүлийн жилүүдэд төрж буй ээжүүдийн 90 орчим хувь нь 35 хүртэлх насныхан. Тэд ид хийж бүтээх, нийгмийн харилцаанд орох насандаа хүүхэд төрүүлснээр хувь хүний хөгжил хоцрогдохоос эхлээд олон бэрхшээлүүдтэй тулгарч байгааг судалгаагаар тогтоожээ. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод нярай хүүхдийн тусгай асаргаатай цэцэрлэг цөөн байдаг учраас 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллах, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх боломж бага байна.

Төрөөс хүүхэд харах үйлчилгээнд зориулж төсөв баталж байгаа ч мэргэжлийн асрагч, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл тэр бүр хангалттай бүрдэж чадахгүй асуудлууд гардагийг Мэргэжлийн хяналтынхан хэлсээр байгаа. Ийм цаг үед стандартын шаардлага хангасан Ээж, хүүхдийн хамтын хөгжлийн цоо шинэхэн ЭЭЖ төв үүд хаалгаа нээлээ.

МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, “Бэлэг” нэвтрүүлгийн санаачлагч Д.Одзаяа бага насны хүүхэдтэй ээжүүдэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэл хувь нэмрээ оруулахаар, нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төвийг үүсгэн байгуулжээ. Ээж төв нь хүүхэд харах үйлчилгээний мэргэжлийн асрагч бүхий өрөөтэй, хүүхдийн тоглоомын өрөөтэй, мөн номын сан болон уулзалт, сургалтын танхимуудаас бүрдэж байна. Ээжүүд хүүхдээ санаа амар асрагч нарт үлдээгээд энэ хоорондоо англи, хятад хэлний курс, фитнес иогийн хичээл, жолооны курс, хувь хүний хөгжлийн сургалтуудаас сонгож хамрагдахаас гадна хоорондоо шинэ нөхөрлөл бий болгож, туршлага солилцох, хамт хөгжих боломжийг бүрдүүлснээрээ ЭЭЖ төв Монголдоо анхдагч болж байна.

Гадны олон улс орнуудад хэвшсэн энэхүү үйлчилгээг ийнхүү Монголдоо анхлан нэвтрүүллээ. Энэ төвд зөвхөн төрсөн гэлтгүй жирэмсэн болохоор зэхэж буй болон жирэмсэн ээжүүд мөн хандаж төрөхийн өмнөх сэтгэлзүйн болон бусад сургалтуудад хамрагдах боломжтой. Мэргэжлийн баг ЭЭЖ бүхэнд зөвлөгөө, мэдээлэл, сургалт өгөхөөр ажиллаж байгаа нь ЭЭЖ төвийн онцлог, давуу тал юм.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.