Шинэ мэдээ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Ховд аймагт ажиллалаа9 сар 29. 13:27“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг онлайнаар зохион байгуулна9 сар 29. 9:31Азербайжан Уулын Карабахын чухал өндөрлөгүүдийг эзэлж авснаа мэдэгджээ9 сар 29. 9:31Трамп үр хөндөлтийг эсэргүүцэгч Эми Барреттийг Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэв9 сар 28. 10:43Беларусьт болсон жагсаалын үеэр 100 хүнийг баривчилжээ9 сар 28. 9:58Д аминдэм коронавирусний улмаас нас барах эрсдэлийг бууруулах чадвартай болохыг эрдэмтэд мэдэгдэв9 сар 27. 11:08ДЭМБ: коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна9 сар 27. 11:07Канадад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 25. 13:20Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог9 сар 25. 12:19БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа9 сар 25. 12:03Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ9 сар 25. 9:49НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ9 сар 25. 9:48Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо9 сар 24. 15:43Ачит Ихтын ойр түүх9 сар 24. 14:04“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна9 сар 24. 10:32Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ9 сар 24. 10:09Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна9 сар 24. 10:08Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд САНАМЖ БИЧИГ байгууллаа9 сар 24. 9:47Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганы үеэр цахимаар үг хэлнэ9 сар 21. 9:52

Улс төрийн албыг ургын алба болгохоор улайрсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй

/9-р сарын 12/  -  13 цаг 08 минут

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болж багагүй бачуурсан МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшихээ зарлажээ. Тэрээр давхар нүүдэл хийж Сонгинохайрхан дүүрэгт өөрийн хүү МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдоод буй Батшугараа мөн сойлоо.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр хуулиас ял авсан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй мянган шалтгааныг МАНАН-гынхан гаргаад л ирдэг. Нэг жишээ эргэн сануулахад 605 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан “Өргөө” зочид буудлыг Энхбаяр зүгээр л шахам авсан нь тогтоогдсон. Энэ бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрийн өмчийг завшин халаасаа зузаатгасан олон луйврын ердөө л нэг нь юм. Н.Энхбаяр 1996 онд улс төрд ороод 2016 он хүртэл 20 жил болчихож. Харин Ц.Элбэгдоржийн хувьд 30 жил боллоо. Одоо энэ хүмүүс суудлаа чөлөөлөөд  залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Гэтэл зүгээр ч улс төр гэдэг их л амттай хоол бололтой Н.Энхбаяр нь хүүтэйгээ УИХ, орон сонгуульд шантралгүй улайран нэрээ дэвшүүлэх нь гайхмаар. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл, төрөөс төрсөн тэрбумтнуудын гол эзэн, МАНАН-гийн эцэг, шударга бусын хонгилыг бий болгосон хүн нь Ц.Элбэгдорж гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэрээр хүүгээ монгол төр рүү зүтгүүлж буйн учир юу вэ? Э.Эрдэнэ ИТХ-ын төлөөлөгч болсон хойноо “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Мэдээж, хүүхэд бүр тэр дундаа хөвгүүд аавыгаа харж өсдөг. Тиймээс би хүүхэд байхаасаа л аав шигээ хүн болно, улстөрч болно гэж боддог байсан юм” гэсэн байдаг. Үүнээс харахад ч Ц.Элбэгдоржийн хүү Монголын төрд орж түүний үйл хэргийг үргэлжлүүлэх нь тодорхой юм. Н.Энхбаяр, Элбэгдорж нарын монголын төрд учруулсан хохирол багадаагүй гэдгийг ард түмэн мартаагүй биз ээ. Шунал ихэдвэл шулам болно гэсэн үг бий. Энэ мэтийн төрийн өмчийг хууль бус аргаар өөрийн болгоод ханахгүй үр удмаараа үндэс мэт салаалж байна. Улсын албыг ургийн алба болгохгүйн төлөө ясаа цайтал тэмцэнэ гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр нөхдүүд дээр нэгийг бодож суугаа нь эргэлзээгүй бизээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.