Шинэ мэдээ

Д аминдэм коронавирусний улмаас нас барах эрсдэлийг бууруулах чадвартай болохыг эрдэмтэд мэдэгдэв4 цаг 11 минутын өмнөДЭМБ: коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна4 цаг 12 минутын өмнөКанадад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 25. 13:20Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог9 сар 25. 12:19БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа9 сар 25. 12:03Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ9 сар 25. 9:49НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ9 сар 25. 9:48Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо9 сар 24. 15:43Ачит Ихтын ойр түүх9 сар 24. 14:04“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна9 сар 24. 10:32Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ9 сар 24. 10:09Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна9 сар 24. 10:08Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд САНАМЖ БИЧИГ байгууллаа9 сар 24. 9:47Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганы үеэр цахимаар үг хэлнэ9 сар 21. 9:52Тайландад олон мянган хүн жагсжээ9 сар 21. 9:50"Урвагч Л.Болдын гэрийн хатавч"-нд Ардчилсан нам нүүж очжээ9 сар 18. 16:16Зайсангийн баячууд дулаангүй болохнээ9 сар 18. 11:41Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно9 сар 18. 10:27Хятадын тэрбумтанд тансаг амьдрахыг хоригложээ9 сар 18. 9:53

“Хунтайж” Э.Батшугар НИТХ-д дэвшиж, ханлиг байгуулахыг санаархлаа үргэлжлүүлнэ

/9-р сарын 9/  -  12 цаг 52 минут

Авлига, албан тушаалын хэргээр ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуулиар Баянголд нэр дэвшиж чадаагүй тул хүүгээ Сонгинохайрхан дүүрэгт дэвшүүлсэн ч сайн юм болоогүй. Сонгуулийн дараа “Би дахиж ямар ч сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн сая нэг мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын болон түүний үеийн ахмадуудад Монголын улс төр түй ч хамааралгүй болсныг мань хүн сая л нэг ухаарсан нь тэр. Үе мултарна гэдэг айхтар үг манайхны дунд бий. Өөрийгөө хэрэггүй болсныг мэдрээд жолоогоо татна гэдэг чухал. Буруу л зөнөхөөс сэргийлсэн хэрэг. Гэвч үүнийг ойлгохын тулд Н.Энхбаярт 12 жилийн хугацаа шаардагдаж, Монголын улс төр, нийгмийг багагүй бужигнууллаа. Өөрөөр хэлбэл, 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөд нь ард түмэн түүнд баяртай гэж хэлсэн. Гэвч түүнд таалагдаагүй. Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсан Н.Энхбаяр гэртээ суухыг хүсээгүй. Тиймдээ ч эргэж ноцсон. Эхлээд “Би намынхандаа зөвлөгөө өгч, зааж тусалмаар байна” гэдэг байсан Н.Энхбаяр сүүлдээ энэ улсыг зөвхөн өөрөө л зөв залж чиглүүлж чадах талаар ярих болсон. Бараг дэмийрч байна уу гэж бодогдтол эрээ цээрээгээ алдсан. Ашгүй нэг үеэ мэдэрч, биеэ татлаа гэтэл үгүй байж.

Өөрөө хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгээ бие сэтгэлээрээ мэдэрсэн тэр хүүгээ зүтгүүлж эхлэв. 2020 оны сонгуулиар СХД-т дэвшихдээ олны өмнө уйлах гэж дүр эсгээд нулимс нь гарч өгөлгүй шараа болоод тайзнаас буусан Э.Батшугар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мөн дүүрэгт нэр дэвших гэж байгаа аж. Эрх мэдлийн амтыг нэг авчихсан хүн тавина гэдэг амаргүй байдаг бололтой. Н.Энхбаяр энгийн иргэн байж чадахгүй болтол эрх мэдэл дээр хэтэрхий уудан сууж, бусдыг өлмийдөө сөгдөж, долигонож бялдуучлах шалгуураар бүхнийг бөхөлзүүлэхийг харж өссөн Э.Батшугарын тархинд эцэг шигээ болох мөрөөдөл гүн бат суусны баталгаа энэ.

Н.Энхбаяр 1992-2000 онд хүртэл УИХ-ын гишүүн, сайд, УИХ дахь намын бүлгийн дарга, 2000-2004 онд Ерөнхий сайд, 2005 онд УИХ-ын дарга, 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч гээд байж болох төрийн бүх өндөр албан тушаалыг халаагүй хашиж, ёстой л хаан болтлоо залагдсан. Ингэж эзэгнэхдээ нам, төрийн бүх зохион байгуулалт, томилгоог өөрийн схемээр зурж, өөрийн үзэмжинд нийцсэн нэгнийг дээшээ гаргадаг болж зөвхөн өөрт нь үнэнчээ илтгэж, үүрэг хүлээдэг байв. Энэ нь ийм маягаар бүрэлдэсэн эрх мэдлийн пирамид уруудсан авлига, хээл хахуулийн сүлжээг үүсгэж, төр засгийг намтай, юутай хээтэй хэрэн ороогоод Монголыг хуульгүй, эмх цэгцгүй болгосон гашуун түүх саяхных.

Мэдээ орохоосоо эхлээд нас биед хүртээ улсыг хаан шиг эзэгнэж, харцаараа хөдөлгөхийг харж өссөн Э.Батшугар аав шигээ болох мөрөөдөлтэй болоо биз. Гэвч Монгол Улс хаант засаглалтай биш юм болохоор өв залгамжлах мөрөөдөлтэй Э.Батшугар нарын эцгийн нэр барьж мөнгөн бороо оруулсан хунтайж нарт ханлиг үүсгэх боломжийг олгохгүй нь тодорхой.  Эх нь булингартай бол адаг нь булингартай.  Харин мөн чанараараа улстөрд зүтгэж яваа жирийн залуучуудаа дэмжиж,  үүрэг хүлээлгэж байх цаг үе ирээд байна.

Эх сурвалж:Шуурхай.мн

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.