Шинэ мэдээ

Майк Помпео 10 дугаар сарын 4-8-нд Япон, Монгол, Өмнөд Солонгост айлчилна51 минут 7 секундын өмнөБарилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Ховд аймагт ажиллалаа9 сар 29. 13:27“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг онлайнаар зохион байгуулна9 сар 29. 9:31Азербайжан Уулын Карабахын чухал өндөрлөгүүдийг эзэлж авснаа мэдэгджээ9 сар 29. 9:31Трамп үр хөндөлтийг эсэргүүцэгч Эми Барреттийг Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэв9 сар 28. 10:43Беларусьт болсон жагсаалын үеэр 100 хүнийг баривчилжээ9 сар 28. 9:58Д аминдэм коронавирусний улмаас нас барах эрсдэлийг бууруулах чадвартай болохыг эрдэмтэд мэдэгдэв9 сар 27. 11:08ДЭМБ: коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна9 сар 27. 11:07Канадад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 25. 13:20Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог9 сар 25. 12:19БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа9 сар 25. 12:03Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ9 сар 25. 9:49НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ9 сар 25. 9:48Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо9 сар 24. 15:43Ачит Ихтын ойр түүх9 сар 24. 14:04“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна9 сар 24. 10:32Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ9 сар 24. 10:09Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна9 сар 24. 10:08Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд САНАМЖ БИЧИГ байгууллаа9 сар 24. 9:47Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10

Үндэсний үйлдвэрүүдийн хоолойг боомилж байна

/8-р сарын 28/  -  15 цаг 17 минут

2020 он бол салбар бүрд хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон аж ахуйн нэгжийг санхүүгийн хатуу шалгалтанд оруулсан жил болоод байна. Он гарахтай үгүйтэй манай  урд хөрш болох Хятад улсаас дэлхий нийтийг цочролд оруулсан корона вирус хүн амын дунд гарч, тус өвчин нь богино хугацаанд дэлхий нийтийг хамарсан нь хүн төрөлхтний бие, сэтгэлзүй болоод эдийн засгийг ямар ч нөөц бололцоо олголгүйгээр богино хугацаанд хар тогоонд хөмөрсөн гэхэд  болно.

Үүнээс үүдэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн орлого багассанаас ажилчдынхаа цалинг тогтмол тавьж чадахгүйд хүрч хаалгаа барих эхний алхам болжээ. Харин архи   үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өмнөх оныхтой харьцуулахад 30-40% буурсан гэх мэдээлэл байна. Энэ нь хүнсний  үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийн мэдээлэл. Харин бусад жижиг салбарын хувьд эргэлзээ  байхгүйгээр зарим нь хаалгаа барьж томоохон аж ахуй нэгжүүд харин дээлнийхээ захыг мушгисан шиг сууна.

 Үндэсний  үйлдвэрлэгчдийн хувьд автомашины шатахууны үнэ, цахилгааны үнэ, түүхий эдийн үнээс үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний ширхэг бүрийн үнэ шууд хамааралтай байдаг байна. Ялангуяа манай улсад сав баглаа боодлын үйлдвэр нэн хомсдолтой. Иймээс үйлдвэрлэгчдийн хувьд урд хөршөөс дийлэнхийг нь захиалж шошгыг  Монголд хэвлүүлдэг. Нэг ёсондоо бидний өдөр бүр худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүн болон бусад хэрэглээний бүтээгдэхүүнд долларын үнийн хэлбэлзэл сав баглаа боодлын хамт нөлөөлж байгаа гэсэн үг юм.

Мөн Монгол улсыг 2019 оны 10 сараас эхлэн Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага саарал жагсаалтад оруулсан. Үүнээс үүдээд банкны хүү өсөж хадгаламжийн хүү буурсан гэх мэдээлэл бий. 2019 оны гуравдугаар сараас найман сар хүртэл цахилгааны үнэ шат дараалалтайгаар нэмэгдсэн бол 2020 оны сонгуулиас өмнө буурсан шатахууны үнэ энэ найман сарын 4-нөөс эхлэн чимээгүйгээр нэмэгдэж эхэллээ.  Мөн бизнес эрхлэгчдийн орлого буурсан, импортын бараануудын үнэ өссөн, улаан буудайн үнийг шат дараатайгаар нэмсээр байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд том цохилт болж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэгж бүрийн өртөг нэмэгдсээр байгаа энэ асуудлыг хэн шийдэж иргэдээ ч бодсон, үндэсний үйлдвэрүүдээ ч бодсон тэнцвэртэй бодлогыг гаргах ёстой юм болдоо?

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.