Шинэ мэдээ

Майк Помпео 10 дугаар сарын 4-8-нд Япон, Монгол, Өмнөд Солонгост айлчилна59 минут 56 секундын өмнөБарилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Ховд аймагт ажиллалаа9 сар 29. 13:27“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг онлайнаар зохион байгуулна9 сар 29. 9:31Азербайжан Уулын Карабахын чухал өндөрлөгүүдийг эзэлж авснаа мэдэгджээ9 сар 29. 9:31Трамп үр хөндөлтийг эсэргүүцэгч Эми Барреттийг Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэв9 сар 28. 10:43Беларусьт болсон жагсаалын үеэр 100 хүнийг баривчилжээ9 сар 28. 9:58Д аминдэм коронавирусний улмаас нас барах эрсдэлийг бууруулах чадвартай болохыг эрдэмтэд мэдэгдэв9 сар 27. 11:08ДЭМБ: коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна9 сар 27. 11:07Канадад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 25. 13:20Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог9 сар 25. 12:19БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа9 сар 25. 12:03Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ9 сар 25. 9:49НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ9 сар 25. 9:48Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо9 сар 24. 15:43Ачит Ихтын ойр түүх9 сар 24. 14:04“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна9 сар 24. 10:32Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ9 сар 24. 10:09Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна9 сар 24. 10:08Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд САНАМЖ БИЧИГ байгууллаа9 сар 24. 9:47Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10

Эсэргүүцэл дагуулсан Беларусийн сонгууль

/8-р сарын 11/  -  9 цаг 37 минут

Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дагуулсан ерөнхийлөгчийн сонгууль Беларусьт ням гарагт боллоо. Жагсаалын үндэс нь тус улсыг 26 жил удирдсан Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн явдал байжээ.

Лукашенкогийн гол өрсөлдөгч нь Светлана Тихановская байв. Экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын мэдээллээр, Лукашенко сонгогчдын 79.7 хувийн саналыг авч сонгуульд ялж байгаа бол Тихановская 6.8 хувийн саналыг авчээ. Сонгуулийн ирц 84.05 хувьтай байсан байна. 

Сөрөг хүчин интернет платформ дээр санал тоолох өөр нэгэн хувилбарыг туршиж үзэхэд Тихановскаяд сонгогчдын 80 гаруй хувийн санал авсан нь үндсэн дүнгээс тэс өөр гарчээ.

Санал хураалтын дүнг өөр хувилбараар гаргах нь хууль бус гэдгийг сөрөг хүчнийхэнд анхааруулж байсан Беларусийн Сонгуулийн төв комисс сонгуулийн дүнгийн талаарх албан ёсны мэдээллийг мягмар гарагийн орой танилцуулна гэж амлаж байсан хэдий ч удалгүй өглөө нь танилцуулахаар болсноо мэдэгдсэн байна.

Санал хураалт дуусмагц одоогийн эрх баригчдыг эсэргүүцэгчид Минск болон бусад хотын гудамжинд гарч, удалгүй эсэргүүцэл нь мөргөлдөөн, баривчилгаа болж хувирсан байна. 

Сонгуулийн өдөр

Сонгуулийн  хэсгүүд Беларусийн нутаг дэвсгэрт болон хилийн чанадад өглөөний 8:00 цагт нээгдэж, олон хэсэгт урт дараалал үүсжээ.

Оройн 8 цагт сонгуулийн санал хураалт хаагдахаас өмнө саналаа өгч амжаагүй олон хүн саналаа өгөх боломж олгохыг шаарджээ.

Одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко биеийн тамирын их сургууль дотор саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдийн өмнө гарч үг хэлэхдээ гол өрсөлдөгч Светлана Тихановскаяг болон хараат бус хэвлэл мэдээллийг шүүмжилжээ.

“Энэ хүнийг би гол өрсөлдөгчөө гэж үзэхгүй байна. Та нар түүнийг гол өрсөлдөгч болгосон. Хаашаа орж, юу хийхээ мэдэхгүй байгаагаа тэр үнэнчээр хүлээн зөвшөөрч байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Тихановская Минскийн дунд сургуулиудын нэгэнд нь саналаа өгчээ. Сонгуулийн санал авах байрны дэргэд цугласан хэдэн зуун дэмжигч нь Тихановскаяг нижигнэсэн алга ташилтаар угтан авсан байна. 

Энэ үед Минск хотын төвд эмх замбараагүй байдал үүсэхээс болгоомжлон цэргүүд цугларсан байсан бөгөөд хотыг бараг л тэр чигт нь хаасан байжээ.

Санал хураалтын үеэр хэдэн арван хүнийг баривчилсны дотор голдуу ажиглагчид болон сэтгүүлчид байсан аж. Тухайлбал, Минск хотод сонгуулийн үйл явдлыг мэдээлэхээр ирсэн “Бороо” телевизийн сэтгүүлчдийг баривчилжээ. Орой нь тэд суллагдсан гэдгээ мэдэгдсэн байна. ОХУ-ын ГХЯ энэ талаар мэдээлэхдээ, эдгээр сэтгүүлчийг магадлан итгэмжлэлгүй учир саатуулсан байна гэжээ.

Эсэргүүцэл, мөргөлдөөн

Сонгуулийн санал авах байрнууд хаагдмагц санал хураалтын анхны дүнтэй санал нийлэхгүй байгаа болон эрх баригчдын бодлогыг эсэргүүцдэг хүмүүс Минск тэргүүтэй хэд хэдэн хотын гудамжинд цугларчээ.

Удалгүй нийслэл хотын төвийн дүүргүүдэд хүмүүс цугларч, цагдаа нар усан буу, дуу чимээ гэрэл гаргадаг гранат, резинэн сум зэрэг гар дээрх хэрэгслээ жагсагчдын эсрэг ашиглажээ.

Жагсаалд оролцогчдын зарим нь нэлээд хүнд бэртэл авсан байна. Машеровын өргөн чөлөө, “Баатар хот Минск” хөшөө орчимд мөргөлдөөн илүү ноцтой болжээ. Нөхцөл байдлын талаар Беларусийн Дотоод хэргийн яам эхэндээ тайлбар өгөөгүй хэдий ч дараа нь цагдаа нар хэв журам сахиулахын тулд тусгай хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. 

Гэмтсэн хүмүүсийн талаар албан ёсоор мэдээлээгүй хэдий ч мөргөлдөөний дараа Минск хотын төвд түргэн тусламжийн хэдэн арван машин ирсэн байснаас харахад нөхцөл байдлыг ямаршуу хэмжээнд байгааг үнэлж болох юм.

Үүний зэрэгцээ Минскт хотын төвд интернет бүрэн тасалдаж, олон нийтийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн байгууллагуудын цахим хуудас руу нэвтрэн орох боломжгүй болжээ. Түүнчлэн нийгмийн сүлжээнд нэвтрэх үед саатал гарч байсан аж. 

Мөргөлдөөн хэдэн цагийн туршид үргэлжилж, шөнийн 2 цаг орчимд дууссаны дараа Минск хотын төвд нөхцөл байдал хэвийн болжээ. Жагсаал цуглааны үеэр хэдэн хүн саатуулагдсан нь тодорхойгүй байна. “Хавар” хүний эрхийг хамгаалах төвийн мэдээлснээр, сонгуулийн өдөр болон сонгуулийн дараа 100 гаруй хүнийг баривчилсан байж магадгүй байна. 

Ням гарагийн өглөөнөөс хойш Александр Лукашенко олны өмнө гараагүй бөгөөд ямар  нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Харин Светлана Тихановская ням гаргийн орон эсэргүүцэгчид болон хүчний байгууллагад хандан үг хэлжээ.  

“Цэрэг, цагдаа нар ард түмний нэг хэсэг гэдгээ санаасай гэж хүсэж байна. Түүнээс гадна өдөөн хатгалгаа зогсоож, хүч хэрэглэхээс аргагүй байдалд өөрсдийгөө оруулахгүй байхыг сонгогчдоос хүсэж байна. Беларусийн ард түмэн маргааш шинэ улсад сэрэх болно гэдгийг би мэдэж байгаа бөгөөд маргааш зөвхөн сайхан мэдээ дуулна гэж найдаж байна. Хүчирхийллээ зогсооно уу” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.  

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.