Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ9 цаг 28 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цаг 31 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө

/7-р сарын 23/  -  9 цаг 39 минут

Японы Эрүүл мэндийн яам “дексаметазон” эмийг шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглахыг мягмар гарагт зөвшөөрчээ. Тус яам өнгөрсөн тавдугаар сард “ремдесивир” эмийн зөвшөөрлийг олгосон юм.

“Дексаметазон” халдвар авсан хүнд өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг бууруулж байгаа талаар Их Британийн судлаачид өнгөрсөн сард мэдээлснээс хойш уг эм олон улсын анхаарлыг татаж эхэлсэн байна.

Хямд үнэтэй, олдоц сайтай “дексаметазон”-ыг уушгины өвчин гэх мэт олон өвчнийг анагаахад ашигладаг бөгөөд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтдаг ажээ.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Шинэ коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээний гарын авлага”-ын шинэчилсэн хувилбарт уг эмийг Засгийн газрын зөвшөөрөлтэй эм гэж тэмдэглэжээ.

Баасан гарагт шинэчлэн гаргасан гарын авлагад Оксфордын их сургуулийн судлаачдын явуулсан эмийн судалгаа болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн удирдамжийн талаар оруулсан байна.

Оксфордын их сургуулийн судлаачдын ахлан явуулсан туршилтын үеэр “дексаметазон” уулгасан 2000 орчим өвчтөний биеийн байдлыг эм уугаагүй 4000 гаруй өвчтөнтэй харьцуулахад, хиймэл амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 40 хувиас 28 хувь хүргэж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 25 хувиас 20 хувь хүргэж бууруулжээ.  

Гэвч амьсгалахад хүндрэл учраагүй өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг бууруулахгүй гэдгийг дээрх судалгаанд онцлон тэмдэглэжээ. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн Оксфордын их сургуулийн судалгааны дүнд үндэслэн уг эмийг хиймэл амьсгалын аппаратанд орсон, хүчилтөрөгч дутагдсан өвчтөнүүдэд уулгах зөвлөмж гаргасан байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “дексаметазон”-ыг “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн амь насыг аврах боломжтой эм гэж тодорхойлсон юм. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.