Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 цаг 57 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цагийн өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ

/7-р сарын 22/  -  9 цаг 39 минут

Их Британи Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалж, зэвсгийн хоригийг сунгах шийдвэр гаргасныг БНХАУ даваа гарагт эрс шүүмжилжээ.

Лондон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Их Британи БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын тулд Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн талаар буруу ташаа мэдэгдлийг сүүлийн үед удаа дараа хийсэн ажээ. 

“Их Британи Хятадын ёс төртэй байр суурь, олон дахин хийсэн мэдэгдлийг үл хүндэтгэсэн хэвээр байна. Тус улс нь олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн зарчмыг дахин зөрчсөнөөс гадна Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулж, хотын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг сулруулахын тулд Хятадын дотоод хэрэгт илт оролцлоо” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Түүний хэлснээр, “Хятадын Засгийн газар үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах хуулийг хэрэгжүүлж, хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх байр суурийг тууштай баримтлах ажээ.

“Манай улс дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцсон аливаа үйлдлийн эсрэг тэмцэх болно” гэж тэрбээр хэлжээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль бол “нэг улс, хоёр систем” бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Хонконгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг урт хугацаанд хангах тулгуур юм гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

“Энэхүү хууль нь Хонконгийг илүү аюулгүй, сайн сайхан, хөгжин цэцэглэсэн газар болгоно. Хятадад болон уг хуулинд шахалт үзүүлэх гэсэн аливаа оролдлого нь Хятадын 1.4 тэрбум иргэний эрс эсэргүүцэлтэй тулгарах бөгөөд ямар ч үр дүнд хүрэхгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.