Шинэ мэдээ

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов8 сар 12. 10:39Цар тахалтай тэмцэх бяцхан итгэл найдварын талаар ДЭМБ дурджээ8 сар 12. 9:58Үерийн хор уршгийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авахыг Мүн Жэ Ин уриалжээ8 сар 12. 9:56Эсэргүүцэл дагуулсан Беларусийн сонгууль8 сар 11. 9:37БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна8 сар 11. 9:10Ливанд дэмжлэг үзүүлэх хандивлагчдын олон улсын бага хурал болно8 сар 10. 11:55Бейрут хотод болсон жагсаал цуглааны үеэр 490 хүн бэртжээ8 сар 10. 10:56“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна8 сар 10. 9:51Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ8 сар 10. 9:37А.Лукашенко: Оросыг “түрэмгийлэгч улс” гэж үздэггүй8 сар 8. 9:34АТГ-аас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж байна8 сар 7. 15:02Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай8 сар 7. 9:57“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ8 сар 7. 9:56Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн8 сар 6. 16:29“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл8 сар 6. 13:45Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ8 сар 6. 11:47Бейрут хотыг сэргээн босгоход нь тусламж үзүүлэхийг санал болгожээ8 сар 6. 11:42Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 сар 5. 9:32Ш.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 сар 5. 9:29Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14

ЕХ-ны удирдагчид эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний талаар тохиролцож чадаагүй байна

/7-р сарын 20/  -  9 цаг 48 минут

Европын Холбооны /ЕХ/ удирдагчид коронавирусний халдвараас үүдэлтэй хямралын дараа эдийн засгаа сэргээх томоохон төлөвлөгөөний талаар Брюссель хотноо гурав дахь өдрөө хэлэлцэж байна.

Зарим гишүүн орон 750 тэрбум еврогийн /857 тэрбум ам.доллар/ багцыг хэтэрхий их байна гэж үзэж байгаа бөгөөд зарим хэсгийг нь тэтгэмжийн хувиар бус зээлийн шугамаар олгох ёстой гэж үзэж байгаа ажээ.

Австрийн төлөөлөгч хэлэлцээ сайнаар өрнөж байна гэж үзсэн хэвээр байгаа бол Унгарын Ерөнхий сайдын хувьд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Германы Канцлер Ангела Меркель, ням гарагт багтаан тохиролцоонд хүрч чадахгүй байж магадгүй гэж хэлжээ.

Ням гаргийн оройны байдлаар мухардмал байдал үргэлжилсээр байгаатай холбогдуулан Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель дэлхий даяар 600 мянган хүн халдвараар нас барсныг удирдагчдад сануулаад, “биелэгдэшгүй даалгаврыг маргаашийн дотор гүйцэлдүүлнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

ЕХ-ны удирдагчдын гурав дахь өдрийн хэлэлцээ дэлхий даяар өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн олноор нэмэгдсэнээс нэг хоногийн дараа болсон юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ бямба гарагт мэдээлснээр, халдварын тохиолдлын тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 260 орчим мянгаар нэмэгдсэн байна.

Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд халдварын шинэ тохиолдлын тоо нэг хоногийн дотор анх удаа саяын дөрөвний нэгийг давжээ. ДЭМБ өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар ганцхан өдрийн өмнө мэдээлээд байсан юм.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 14 сая гаруй хүн халдвар авч, 600 мянга гаруй хүн нас баржээ. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.