Шинэ мэдээ

Антигонаг дахин амьлууллаа7 цаг 4 минутын өмнө"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна9 сар 24. 18:55С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42

Олон хоног орсон аадар борооны улмаас эвдэрч сүйдсэн, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн газруудад шуурхай арга хэмжээ авч байна

/7-р сарын 18/  -  15 цаг 24 минут

Улаанбаатар хотод 2020 оны 07 дугаар сарын 04, 05, 08, 09, 10-нд орсон түр зуурын усархаг аадар борооны улмаас эвдэрч сүйдсэн, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байршлуудыг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ бусад мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтнуудтай газар дээр нь нөхцөл байдлыг шалгаж арга хэмжээ авч байна.

1. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн ард үерийн далан дээгүүр байрлуулсан гүүрэн гарцын явган шат эвдэрсэн. Үүссэн нөхцөл байдлыг дүгнэж, Нийслэлийн онцгой комиссод танилцуулан иргэдийг унаж гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гүүрэн гарцыг хааж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн зардлаас гүүрийг нөхөн сэргээх, үерийн усыг зайлуулах суваг хийж, аюулгүй байдлыг хангахаар болов.

2. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 220 дугаар цэцэрлэг, 138 дугаар бага сургуулийн цогцолбор барилгыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зориулалтаар олгосон 4500м2 газарт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Гандирс-Орд” ХХК-д боловсруулсан ЕГ2013/33 шифртэй зураг төслийн дагуу “Си Эйч Си” ХХК барьж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 35/2016 дугаартай актаар байнгын ашиглалтад оруулсан байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ТД2020/006 дугаартай зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу “Танил санаа”ХХК-ийн боловсруулсан ТЗ-20/02 дугаартай зураг төслөөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар “Шинэ цагийн зам” ХХК-ийн хооронд НХААГ/202001035 дугаартай гэрээ байгуулан, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн АЭ-20/34 дугаартай ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу тус цогцолборын авто зогсоолын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Өнөөдөр Сургууль цэцэрлэгийн ерөнхий гүйцэтгэгч “Си Эйч Си” ХХК, Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Авто замын гүйцэтгэгч “Шинэ цагийн зам” ХХК хуралдаж түшиц хаана хийх ажлын зураг төслийг хийж гүйцэтгэхээр болов.

3. Гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд 3, 4 дүгээр хорооллын усан сангийн 600 мм диаметртэй хүйтэн ус, бохирын шугамын ажлыг 2020 оны 07 дугаар сарын 13-16 ний хооронд Баянбүрдийн тойргийг хэсэгчлэн хааж шугам угсралтын ажил хийлгэх зөвшөөрөл өгсөн боловч Дулааны шугамын трасс давхацсан, хөрсний ус ихтэй байсан зэргээс шалтгаалан 3 хэсэг хийх байсныг эхний хэсгийг хийсэн.

Үүсэн нөхцөл байдлыг газар дээр нь Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран 2020 оны 07 дугаар сарын 16-наас 20-ны 06:00 цаг хүртэл сунгаж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг ханган хөдөлгөөн зохицуулалт хийлгэн Авто зам, замын байгууламжийг сэтлэх зөвшөөрөл олгов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.