Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 цаг 41 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 цаг 44 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа

/7-р сарын 10/  -  10 цаг 15 минут

Монгол Улсад дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дахь дадлагажуулах сургалтыг хэрэгжүүлэх, дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэн нийлүүлэх зорилгоор “Build for Skills” буюу “Ур чадварыг хөгжүүлэх” төслийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Азийн Хөгжлийн банк, “Улаанбаатар Хотын Гэр Хорооллыг Хөгжүүлэх, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр" төсөл хамтран 2021 оны 8 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гэр хороололд оршин суудаг, ажил амьдралын туршлага, амьдрах орчноос ур чадвар эзэмшсэн боловч мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээгүй иргэдийг барилгын  7 мэргэжлээр (сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл, гагнуур, мужаан, өрөг угсрагч) тус тус ур чадварын түвшинг тогтоон мэргэжлийн чадамжийн гэрчилгээг олгож байгаа.  

Нийтдээ 3 дэд төвийн болон гэр хороололд амьдардаг 105 иргэн 2020 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэл мэргэжлийн ур чадварын үнэлгээнд оролцож, 83 иргэн тэнцэж, мэргэжлийн ур чадамжийн гэрчилгээтэй болж, ажилд зуучлуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ажилд оролцох мэргэшсэн ажилчид боллоо. Мэргэжлийн ур чадамжийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ХБНГУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенберг,  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ур чадварыг хөгжүүлэх төслийн удирдагч Беатта, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээлэл, аргазүйн төвийн дарга Ц.Батдорж, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцлоо. 

Д.Авирмэд: "Барилгын салбарын мэргэшсэн ажилчдыг бэлтгэх зорилготой “Ур чадварыг хөгжүүлэх” төсөлд хамрагдаж, өөрсдийн ур чадварыг үнэлүүлж, мэргэжлийн ур чадварын гэрчилгээтэй болж буй та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.  Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг, QR кодтой мэргэжлийн гэрчилгээтэй болсноор та бүхэн барилгын салбарын мэргэшсэн ажилчид болж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох, өөрсдийн хувь нэмрээ оруулж, ажилтай орлоготой болох боломжтой болж байна. Дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэж, барилгын салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж буй Ур чадварыг хөгжүүлэх төсөлд цаашдаа олон иргэд идэвхтэй оролцохыг хүсье. Мөн төсөл хэрэгжүүлж байгаа баг хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье" гэлээ.

Ур чадварыг хөгжүүлэх төсөлд иргэд хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн гэрчилгээтэй болж барилгын салбарын мэргэшсэн ажилчид болж ажилтай орлоготой болох боломжтой болох юм. Дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэж буй "Ур чадварыг хөгжүүлэх" төсөлд иргэд нээлттэй хамрагдах боломжтой.  Төсөл 2021 оны 08 сар хүртэл үргэлжилнэ. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.