Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 цаг 38 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 цаг 42 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй

/7-р сарын 10/  -  9 цаг 37 минут

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ Турк улстай залгаа хилийн ганцхан шалган нэвтрүүлэх цэгээр Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай ОХУ-ын санал болгосон тогтоолын төслийг дэмжээгүй гэж АЗ-ийг даргалж буй ХБНГУ-ын байнгын төлөөлөгч Кристоф Хойсген мэдэгджээ.

"АЗ-ийн дөрвөн гишүүн уг тогтоолыг дэмжиж, долоо нь эсрэг санал өгсөн бол дөрөв нь түдгэлзсэн. Шаардлагатай тооны санал аваагүй тул тогтоолыг батлаагүй" гэж тэрбээр хэлсэн байна. Тогтоолыг батлахын тулд 15  гишүүний ес нь дэмжсэн байх ёстой юм.

ОХУ-ын санал болгосон тогтоолыг ОХУ, БНХАУ, Вьетнам, Өмнөд Африк дэмжсэн бол Индонез, Нигер, Сент-Винсент ба Гренадин, Тунис улсууд түдгэлзжээ. Харин Их Британи, АНУ, Франц, Бельги, Герман, Доминикан болон Эстони улс эсэргүүцсэн байна.

Коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор НҮБ-ын төв байранд хязгаарлалт тогтоосон учир санал хураалтыг бичгээр явуулжээ. ОХУ тогтоолдоо Сирийн бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх механизмыг зургаан сараар сунгах, ингэхдээ одоо ажиллаж байгаа хилийн шалган нэвтрүүлэх цэгийг нэг болгож хязгаарлахыг санал болгосон байна.

Сирид тусламж хүргэх механизмын хугацаа долдугаар сарын 11-нд дуусна. Тиймээс хугацааг сунгах талаар буулт хийсэн хувилбарыг боловсруулахад АЗ-д 48 цаг үлдээд байгаа юм.

НҮБ-ын АЗ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя мягмар гарагт мэдэгдэхдээ, Сирид үйл ажиллагаагаа явуулсан зургаан жилийн хугацаанд байдал өөрчлөгдсөн тул Москва хил дамнасан тусламжийн механизмыг аажмаар хумих шаардлагатай гэж үзэж байгаа гэсэн байна. Одоо тус улсын илүү олон бүс нутгууд Дамаскийн хяналтад байгаа тул Сирийн Засгийн газартай тохиролцсоны дагуу тусламжийг хүргэх боломжтой гэж ОХУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.

Сирид хил дамнасан хүмүүнлэгийн ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг НҮБ-ын АЗ 2014 оны долоодугаар сард баталжээ. Холбогдох тогтоолыг энэ оны нэгдүгээр сард хагас жилээр сунгасан боловч Турктэй залгаа хилийн шалгах нэвтрүүлэх цэгүүдийн тоог дөрвөөс хоёр болгон цөөлсөн байна.

Сирид хил дамнасан хүмүүнлэгийн тусламж хүргэж байгаа "Баб эль-Хава", "Баб-эс Салям" гэсэн хоёр боомтын үйл ажиллагааг нэг жилээр сунгахыг санал болгосон Бельги, Германы тогтоолд ОХУ болон БНХАУ мягмар гарагт хориг тавьжээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.