Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ9 цаг 8 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цаг 11 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ

/7-р сарын 8/  -  9 цаг 39 минут

Японы баруун өмнөд хэсэгт орших Кюшю арал дээр ширүүн бороо орж байгаатай холбоотойгоор нүүх зөвлөмж авсан оршин суугчдын тоо 1.28 сая болж нэмэгдлээ гэж NHK телевиз мэдээлжээ.

Кумамото, Нагасаки, Оита, Фүкүока мужийн хэд хэдэн хотын иргэдэд нүүх зөвлөмж хүргүүлжээ. Өмнө нь 200 мянган хүнд орон гэрээ орхиж, нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү нүүхийг зөвлөсөн гэж мэдээлж байв.

Кюшю аралд ширүүн бороо гурав дахь өдрөө үргэлжлэн орж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд зарим газарт 200 гаруй мм хур тунадас орж, гол мөрний ус эргээсээ хальсны улмаас орон сууцууд үерт автжээ. Байгалийн гамшигт Күмамото муж хамгийн их өртсөн байна. Японы Хөдөө аж ахуйн яам Кюшю арлын оршин суугчдад тусламж болгон 100 мянган хүнсний багц илгээхээр шийдвэрлэжээ.

Байгалийн гамшгийн улмаас 52 хүн амиа алдаж, 14 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Одоогийн байдлаар 6000 орчим байшин, 22 эмнэлэг гэрэл цахилгаангүй байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Өөрийгөө хамгаалах хүчний 10 мянга орчим цэргийг гамшгийн бүс рүү илгээжээ. Японы Засгийн газрын тэргүүн мөн коронавирусний халдвар тархах эрсдэл хэвээр байгаатай холбогдуулан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээний дагуу зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.