Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ9 цаг 29 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цаг 32 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна

/7-р сарын 7/  -  9 цаг 41 минут

 Ираны Натанза хотын цөмийн объектод Израил улс хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн гэж “New York Times” сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.

Натанза хот дахь уран баяжуулах үйлдвэрт барьж буй объектод осол болсон тухай Ираны цөмийн эрчим хүчний байгууллага өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус хотын эрх баригчид түймэр гарсан гэж мэдээлж байв. Ослын үеэр цацраг идэвхт материал алдагдаагүй бөгөөд хүний амь эрсэдсэн, гэмтсэн тохиолдол гараагүй байна. Натанза дахь байгууламжид орчин үеийн центрифуг үйлдвэрлэхээр төлөвлөж байсан гэж Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын албан ёсны төлөөлөгч Бехруз Камальванди ням гарагт мэдэгджээ.

Израил улс уг объект дотор хүчтэй тэсрэх төхөөрөмж суурилуулсан гэж Ойрхи Дорнодын нэгэн улсын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалж “New York Times” сонинд мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, хэн нэгэн тэсрэх төхөөрөмж хэрэглэсэн гэдгийг Лалын хувьсгалыг хамгаалах корпусын төлөөлөгч баталжээ. Цөмийн объектыг сүйтгэхэд Израил улс оролцсон гэх мэдээллийг шалгаж, батлах боломжгүй болохыг тус сонинд тэмдэглэсэн байна. Израилын албаны хүмүүс энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй боловч “цөмийн зэвсэгтэй болсноор Ираны зүгээс аюул нүүрлэж болзошгүй" гэж цохон тэмдэглэжээ”. Ираны цөмийн объектод хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байж магадгүй гэж барууны хэд хэдэн хэвлэл өмнө нь мэдээлсэн байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.