Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 цаг 58 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цаг 1 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ

/7-р сарын 2/  -  9 цаг 34 минут

Канад, Мексик, АНУ-ын худалдааны шинэ хэлэлцээр “USMCA” /The Agreement between the United States of America, the United Mexican States, and Canada/ лхагва гаргаас хэрэгжиж эхэллээ.

Шинэ хэлэлцээрийг гурван улсын удирдагчид 2018 оны 11 дүгээр сард Буэнос-Айрест болсон “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулжээ. Уг гэрээ нь 1994 оноос хойш хэрэгжиж байсан “NAFTA” буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг орлох юм. Энэхүү хэлэлцээрийг шинээр байгуулах санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш хуучин гэрээг “маш муу” хэмээн шүүмжилж байв. Америкийн талд ашиггүй уг гэрээний улмаас Мексикээс хямд ажиллах хүч орж ирж, олон үйлдвэрийг тус улсын нутаг дэвсгэр рүү шилжүүлснээс АНУ-д ажлын байр багасаж, цалин буурахад хүрсэн гэж тэрбээр үзэж байгаа юм.

“USMCA” хэлэлцээр нь жилдээ 1.5 их наяд ам.долларын эргэлттэй, дэлхийн хамгийн том зах зээлийн худалдааны журмыг зохицуулна.

Гол өөрчлөлт

Шинэ хэлэлцээрт оруулсан гол заалтууд нь автомашин, сүүн бүтээгдэхүүн болон төмөрлөгийн үйлдвэрийн салбартай холбоотой байна. Одооноос эхлэн автомашины үйлдвэрлэлд ашигладаг ган, хөнгөн цагаан, шилний дор хаяж 70 хувийг Хойд Америкт үйлдвэрлэх ёстой. Канад, Мексикт тээврийн хэрэгслийг үйлдвэрлэх квотыг ихээхэн нэмэгдүүлж, жилд 1.8 сая нэгжээс 2.6 сая нэгжид хүргэжээ. Мөн автомашины 40 хувь, ачааны машины 45 хувийг угсрах ажилчдын дундаж цалин нэг цагт 16 ам.доллароос буулгахгүй байхаар тусгасан байна.

АНУ, Канадын хооронд хийсэн хамгийн хэцүү хэлэлцээний нэг нь сүүний салбартай холбоотой байв. Америкчууд эцэст нь  Канадын сүүний зах зээлд 3.6 хувийн татваргүй нэвтрэх эрхтэй болсон бөгөөд мөн Канад руу ариутгасан сүү нийлүүлэхэд үйлчилж байсан хязгаарлалтуудыг цуцалж чаджээ. Энэ нь Канадын фермерүүдийн дургүйцлийг төрүүлсэн байна.

Түүнчлэн оюуны өмчийг хамгаалахтай холбоотой гэрээний зүйл заалтыг өөрчилсөн байна. Тухайлбал, зохиогч нь нас барснаас хойш зохиогчийн эрхийн хугацааг 50 жилээс 70 болгож нэмэгдүүлжээ. Үүнээс гадна, татвар ногдуулдаггүй онлайн худалдан авалтын хамгийн доод хэмжээг нэмэгдүүлсэн байна.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.