Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 цаг 46 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 цаг 49 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй

/7-р сарын 1/  -  9 цаг 52 минут

 АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо одоогийн байдлаараа нэмэгдсээр байвал өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 100 мянга давж болзошгүй гэж тус улсын Харшил, халдвар өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучи анхааруулжээ.

"Одоогоор өдөрт халдварын 40 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Цаашид энэ байдлаараа нэмэгдвэл өдөрт 100 мянган тохиолдол бүртгэгдэж болзошгүй байна. Би үүнд маш их санаа зовниж байна” гэж Э.Фаучи мягмар гарагт Сенатын танхимын сонсголын үеэр хэлсэн байна.

АНУ-ын өмнөд, баруун нутгаар халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон бөгөөд муж улсууд эдийн засгаа сэргээж, Африк гаралтай Америк иргэн Жорж Флойдыг нас барсны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөснөөс хойш халдвар авсан хүний тоо нэмэгдэх болжээ.

Аризона, Калифорни, Флорида, Техас муж улс халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах төлөвлөгөөгөө хойшлуулах юм уу цуцалжээ. Аризонад ням гарагт халдварын 3858 тохиолдол бүртгэгдсэн нь тус муж улсад өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болсноос гадна сүүлийн 10 хоногийн долоод нь 3000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байна.

Э.Фаучи өмнө нь “Fox News” сувагт, халдварын тохиолдол юуны улмаас огцом нэмэгдсэнийг хэлэхэд “хэтэрхий эрт байна” гэж мэдээлж байжээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь баар, зоогийн газраар үйлчлүүлсэн залуучууд байгаа бөгөөд тэдэнд халдварын ноцтой шинж тэмдэг илрэхгүй байгаа ажээ. Гэвч залуучуудаас хөгшин, эмзэг хүмүүст халдвар дамжих эрсдэл өндөр байгааг Э.Фаучи онцолжээ.

Мөн Кливленд хотын Олон нийтийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлснээр, өдрийн цагаар хөл хөдөлгөөнийг хязгаарлахаа больсон тавдугаар сарын 30-нд “Black Lives Matter” жагсаал болсноос хойш халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхэлсэн байна.

АНУ-д өнгөрсөн гуравдугаар сараас тогтоосон хөл хориог цуцлах үед халдварын хоёр дахь давлагаа дэгдэж болзошгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулсаар байжээ. 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.