Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

/5-р сарын 20/  -  9 цаг 26 минут

 Бенгалийн буланг асар хүчтэй шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгаатай холбогдуулан Энэтхэгийн зүүн эргийн дагуу амьдардаг олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Шуурга Баруун Бенгаль, Орисса зэрэг мужийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд лхагва гарагт хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаа ажээ. Энэтхэгийн эрх баригчдын мэдээлснээр, тусламж үзүүлэх 20 гаруй багийг хэдийн байршуулсан байна.

Энэтхэгт коронавирусний халдварыг хяналтад авахын тулд хөл хорио тогтоосны дараа олон мянган цагаач ажилчин хотуудаас тосгод руу дайжаад буй энэ үед шуурга дэгдэх төлөвтэй байгаа бөгөөд цагаачид олноор эргэн ирсэн мужуудад Баруун Бенгаль, Орисса муж багтаж байгаа ажээ.

Орисса муж энэ сарын 18-наас 20-ны хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа лхагва гаргийн өглөө хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа хэдий ч тэднийг байрлуулах түр хоргодох байрны хүрэлцээ муу байна. Орисса мужид л гэхэд 800 түр хоргодох байрны 250-ийг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа юм.

Баруун Бенгаль, Орисса мужийн эрх баригчид шуурганд нэрвэгдэж болзошгүй байгаа бүсийн сургуулиуд болон бусад барилга байгууламжуудыг түр хорогдох байр болгох шийдвэр гаргажээ. Түүнчлэн зайнаас харилцах дүрмийг мөрдөж байгаа тул ердийн үеийнхээс илүү олон түр хоргодох байр бэлтгэх шаардлагатай байгаа гэнэ.

“BBC Weather” сувгийн мэдээлснээр, Бенгалийн буланг 1999 оноос хойш дайран өнгөрсөн хамгийн хүчтэй шуурга энэ болох төлөвтэй байгаа бөгөөд тухайн үед шуурганы улмаас 9000 гаруй хүн амиа алджээ.

Энэтхэгийн Цаг уурын газар дээр дурдсан бүс нутгуудад түгшүүрийн шар түвшин тогтоож, Бенгалийн булангийн өмнөд хэсгээр ирэх 24 цагийн хугацаанд, хойд хэсгээр энэ сарын 18-20-нд загасчлахгүй байхыг зөвлөжээ. Шуурга тавдугаар сарын 20-ны үдийн орчимд Бангладешийн эргийг дайран өнгөрөх төлөвтэй байна. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.