Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч

/5-р сарын 19/  -  10 цаг 11 минут

Энэ жилийн сонгуулийн нэр  дэвшилтийн байдлаас харахад залуу үеийн төлөөлөл улс төрд олноор орж ирэх найдвар байгаа юм.  Шинэ хүн, шинэ нэр олноор дуулдаж байгаа нь  сонгогчдын хувьд сонголтын өргөн боломж нээгдэж байна уу гэж хармаар.  Өөр нэг онцлог нь 2020 оны сонгуульд  бие дааж өрсөлдөхөөр 208  хүн хүсэлтээ гаргасан. Аль нэг улс төрийн хүчнийг дагадаггүй ч эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө санаа тавьж, өөрийн гэсэн итгэл үнэмшил, өнцгөөс улс төрд орж ирэх гэсэн шинэ цагийн боловсролтой залуучууд эдэн дунд олон бий.

Тэдгээр залуучуудын нэг нь Очирхуягийн  Мөнхтулга.  Магадгүй тэр энэ жилийн сонгуульд өрсөлдөгчдөөс хамгийн залуу нь юм шиг байна.

Тэр Баянгол дүүрэгт  бие дааж өрсөлдөнө. Мэдээж хэрэг, энэ тойрог улс төрийн элитүүд ирж өрсөлддөг жинхэнэ утгаараа гал гарсан тойрог. Энэ  сонгуулиар гэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан гэхчлэн луугарууд өрсөлдөхөөр товлогдоод байна.

Ийм галын фронтод  бие даагч залуу өрсөлдөнө. Гэхдээ түүнд итгэл үнэмшил,  мэдлэг чадвар бий. Бие нь бага ч бэлчээр нь хол гэдэг шиг ажлын туршлага, олж авсан мэргэжил боловсрол, шинэ бүхнийг шимтэн судалж сонирхсон сэргэг соргог  санаа оноо гээд хэрэгтэй бүхэн бий.

Тэрбээр “Их Шүүдэргэнэ импорт” ХХК-ийн  Эмнэлгийн багаж, хэрэгслийн үйлдвэрийн төслөөс эхлэн Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж импортыг орлож экспортлогч болон өргөжсөн үйлдвэрийг удирдан 2016 оноос хойш ажиллаж байна.

 Шинэ цагийн залуу СЕО нарын төлөөлөл.  Түүнээс гадна хувийн болон  хувьсгалын томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.  Өөрөөр хэлбэл удирдлагын төвшинд төсөв тодорхойлох, маркетингийн болон бизнесийн  төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, ажлын байрны менежмент зэргийг гартаа оруулсан хүн хэмээн тодотгож болно.

О.Мөнхтулга дэлхийн зах зээлээс өндөр чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр уул уурхайн салбарт нийлүүлэх, борлуулах зорилготойгоор анх үүсэн байгуулагдаж байсан Монголиан Майнинг Машинери Саплайс ХХК-д  2012оноос  худалдааны менежерээр ажиллаж байна.  Энэ үедээ  тус компани олон улсын томоохон компаниудын албан ёсны худалдааны төлөөлөгч болтлоо өргөжсөн  нь түүний хэр сайн менежер болхыг илтгэх нэгэн үзүүлэлт юм.

Хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг. Мөнхтулгын ажилласан газар бүртээ үр дүн, үлдэх мөртэй байдаг нь түүний хэлний өндөр мэдлэг  боловсролтой холбоотой. Тэрбээр англи, хятад хэлийг чөлөөтэй эзэмшсэн бөгөөд энэ хүрээндээ

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөрний Гемодиализийн аппаратын төсөл 2010- 2011
  • “Эрэл” ХХК-д Уул уурхайн тоног төхөөрөмжийн төсөл - 2010
  • “Лейзик” ХХК Барилга угсралтын компанид хэрэгжүүлж буй төсөлд шаардлагатай бичиг хэрэг, сургалтын материал –2009 зэрэг томоохон төслүүд дээр орчуулагчаар ажиллаж  байв.

Тэр нэгэнтээ өөрийнхөө ур чадварын талаар 

-Үр дүнг чухалчлах

-Удирдан зохион байгуулах, нөлөөлөх

-Ажигч гярхай

-Ярвигтай асуудлыг шийдвэрлэх

-Чухал, стратегийн шийдвэр гаргах чадвар

-Асуудлыг шийдвэрлэх

-Харилцааны ур чадвар хэмээн тодорхойлсон нь бий. 

- экспортын  стратегийн

Аж ахуйн ажлын удирдагчийн хувьд тэрбээр үр дүнг чухалчилдаг, шаргуу, чадварлаг худалдан авалтын менежер бөгөөд компанийн зардлыг үр ашигтайгаар бууруулж худалдан авалтын үйл явц болон хөтөлбөрийг сайжруулах тал дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэдий ч зөвхөн эрдэс баялгийн экспорт 90 гаруй хувийг эзлэж байгаа энэ үед экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэлэг хөтөлбөр боловсруулах, одоо хэрэгжиж байгаа хууль дүрэм журамд илүү амьдралд ойрхон зүйл заалт нэмэх сайжруулах зовлонг нь  туулж гарсан  мэдлэгтэй бөгөөд мэдрэмжтэй, тэмцэхээсээ илүү шийдэл санал болгодог, үрэхээсээ илүү хурааж чаддаг, алдаанаас айдаг биш түүнээс суралцаж чаддаг, хүний нөлөөллөөр биш өөрийн үзэл бодлыг илэрхийлж чаддаг, том асуудлыг жижгэрүүлж жижиг асуудлыг томруулж тал бүрийн өнцгөөс эерэгээр асуудлыг дүгнэж чаддаг олон олон идэвхтэй хариуцлагатай залуучууд бие биенээсээ үлгэрлэн улс эх орон үр хүүхдийнхээ аюулгүй ирээдүйн төлөө шүгэл үлээж эхэлж байна.

 О.Мөнхтулга Отгонтэнгэр их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж улмаар БНХАУ-ын  ЦИНГХУА Их Сургуулийг хятад хэл судлалаар тус тус төгссөн. Өдгөө гурван хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн.

“Чи улс төрд оролцохгүй бол улс төр чамаар оролдоно” гэж үг бий. Үнэхээр  улс төр бол иргэдийн оролцоо юм. Гаднаас нь  хий хоосон шүүмжлэх биш жинхэнэ гал тогоонд нь орж болж бүтэхгүй байгаа бүхнийг засч залруулж төрөө төвшитгөх нь Монголын залуу үеийнхний  үүрэг мөн.  Тэд бол Монголын ирээдүй. Энэ утгаар нь залуучуудаа улс төрд дэмжинэ. Тэр тусмаа нам дагаж намирсныг бус  бие дааж иргэний зориг гаргаж байгаа ийм залуусаа хоёр гараа өргөн дэмжинэ.

“Залуу хүний замын хүзүү урт, урагшаа” хэмээн урмын үгээр Мөнхтулгын улс төрийн  гарааг  мялаая.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.