Шинэ мэдээ

Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 цаг 11 минутын өмнөХоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 цаг 12 минутын өмнөОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58Энэтхэгт өдөрт халдварын 40 мянга гаруй тохиолдол шинээр илэрлээ7 сар 21. 9:57"Шарилжгүй Улаанбаатар-5" аян тав дахь өдрөө үргэлжлэлээ7 сар 21. 9:42"Шарилжгүй Улаанбаатар-5" аян Чингэлтэй дүүрэгт хийгдэж байна7 сар 20. 13:42ЕХ-ны удирдагчид эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний талаар тохиролцож чадаагүй байна7 сар 20. 9:48

Энэтхэгт хөл хориог сунгалаа

/5-р сарын 18/  -  10 цаг 06 минут

Энэтхэгт коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог энэ сарын 31 хүртэл дахин хоёр долоо хоногоор сунгажээ. 

Засгийн газар дэлхий дээрх хамгийн өргөн хүрээг хамарсан хөл хориог дөрөв дэх удаагаа сунгаж буй нь энэ юм. Энэтхэгт сүүлийн мэдээллээр 90 мянга гаруй хүн халдвар авснаас 53946 хүн эмчлүүлж байгаа бол 2896 хүн нас баржээ. 

Энэтхэгт өнгөрсөн гуравдугаар сарын 24-нөөс хөл хорио тогтоож, сургууль, нийтийн тээвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон билээ.

Цаашид ямар өөрчлөлт гарах вэ?

Ихэнх хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай бөгөөд боловсролын байгууллагууд, зоогийн газар, цэнгээний газар, кинотеатр, худалдааны төвүүд хаалттай хэвээр байж, нислэг, галт тэрэгний хөдөлгөөн, метроны үйлчилгээг үргэлжлүүлэн зогсооно.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, зоогийн газруудыг авч явах зориулалттай үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд үзэгчидгүйгээр тэмцээн зохион байгуулахыг зөвшөөрөх ажээ. Түүнчлэн хөл хорио тогтоосноос хойш анх удаа хувийн автомашин, автобуснууд хот хооронд зорчих боломжтой болох бөгөөд зөвшөөрөлтэй тохиолдолд муж дамнан зорчихыг зөвшөөрнө.

Мөн мужийн эрх баригчид хязгаарлалтыг сулруулах эсвэл өмнөх дүрэм журмаа үргэлжлүүлэн мөрдөх эсэхийг өөрсдөө шийдвэрлэх боломжтой ажээ. Харин халдварын олон тохиолдол бүртгэгдсэн “хязгаарлалтын бүсүүдэд” ямар нэгэн өөрчлөлт хийхгүй.

Өмнө нь ямар арга хэмжээнүүдийг сулруулсан бэ?

Засгийн газар хөдөө аж ахуйн салбарын хязгаарлалтуудыг сулруулж, үүнтэй холбоотой аж ахуй нэгжүүдийг нээж, үйл ажиллагаагаа явуулахыг хэдийн зөвшөөрсөн. Мөн сантехникч, цахилгаанчин, мужаануудыг үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн юм.

Гэсэн хэдий ч дээрх хязгаарлалтуудыг сулруулах шийдвэр зөвхөн халдварын цөөн тохиолдол бүртгэгдсэн улбар шар, ногоон бүсэд хамааралтай бөгөөд улаан бүсэд хатуу хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай. Эрх баригчид улс орноо гурван өнгийн ангилал бүхий бүсүүдэд хувааж, халдварын тохиолдол нэмэгдэх, буурах эсэхийг үргэлжлүүлэн хянаж байгаа билээ. Энэтхэгт хөл хорио тогтоосноор эдийн засгийн ихээхэн хохирол учирсны зэрэгцээ 120 сая гаруй хүн ажлын байраа алдсан байна.

Засгийн газар хөл хориог дахин сунгах шийдвэрийг ням гарагт танилцуулахаас өмнө Телангана, Махараштра, Пунжаб, Тамилнад, Мизорам зэрэг мужид хөл хориог тавдугаар сарын 31 хүртэл сунгасан байжээ. Махараштра мужид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 30706 хүн эмчлүүлж байгаа нь орон даяар эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн тэн хагасаас илүү хувьтай тэнцэж байгаа юм. Тус мужийн араас бичигдэж буй Тамилнад мужид 10585 хүн эмчлүүлж байна. Саяхан Тамилнад мужийн бөөний захад халдвар илэрч, томоохон голомт болжээ. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.