Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч

/5-р сарын 16/  -  16 цаг 14 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн АЭХ-ны тэргүүн А.Адьяасүрэнтэй ярилцлаа.

-Ардчилсан нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө таван бүлэгт тодорхойлж боловсруулсан. 30 орчим мянган иргэдээс санал авч тусгасан гэж байсан. Мөрийн хөтөлбөрийн талаар Та юу хэлэх бол?
-Аль ч улс үндэстэн төрийн бодлого, баримт бичигтэй байдаг. Үүнтэй нэгэн адил аливаа улс төрийн хүчин өөрсдийн гэсэн бодлого, дүрэм, журам баримталдаг. Энэ бодлого нь эргээд тухайн Засгийн газрын бодлогод тусгагдан боловсруулагддаг. Энэ утгаараа Ардчилсан нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө иргэдээ сонсч, олон талын бодит байр суурийг эрэлхийлж, баримтлан Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны зорилтыг эрэмбэлсэн. Мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтийн саналыг тусгаснаараа бодит тооцоо судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой бодлогын баримт бичгийг боловсруулсан. Тэнгэр харж байгаад, тухайн үеийн сэтгэлийн хөөрөл, урд жилүүдийн нөхцөл байдлыг тусгаж боловсруулдаг зүйл биш. Мэдээж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байсан бодлого болон үргэлжлүүлэх зүйл байлгүй яах вэ. Гэхдээ алсыг харсан, шинэ цагийн өнгө аясыг тодорхойлсон, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн цогц бодлогын шийдлийг түлхүү тусгасан гэж хэлж болно. Бид шинэ цаг, шинэ үе, шинэ эринийг бүтээх зайлшгүй шаардлага үүсээд байна.
-Намын мөрийн хөтөлбөр сайн байж гэмээнэ, төрийн бодлого зөв, цэгцтэй байх ёстой. Ер нь намын мөрийн хөтөлбөр 100 хувь хэрэгжих тал дээр хэр байдаг юм бол. Уг нь хэрэгжих боломж бий. Гэхдээ?
-Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр цөөнгүй бий. Үүнийг үгүйсгэж болохгүй.

 Цаашид авч хэрэгжүүлэх олон бодлого бий. Шинээр бий болгох зүйл ч их. Бодлого цаасан дээр буугаад түүнийг хэрэгжүүлдэг механизм байх хэрэгтэй. Түүнээс аль нэг засгийн бодлого шийдвэрийг дараагийн Засгийн газар нь орхиод шинээр эхлүүлээд урдахаа үгүйсгээд байх юм бол Монгол Улс яаж хөгжих вэ. Аливаа зүйл уялдаа холбоотой байж урагшилдаг, хөгждөг. Ялангуяа бодлогын баримт бичгүүд урт хугацаанд хэрэгждэг. Ардчилсан нам мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэхийг зорьдог улс төрийн хүчин биш. Бодлогын нам. Өнөөдрийн хувьд дангаараа засаг барьсан түүх байхгүй. Тэр боломжийг сонгогчид бүрэн олгосонгүй. Ийм байхад намын мөрийн хөтөлбөр 100 хувь хэрэгжээд явах боломжгүй. Харин одоо бид төрийн бодлогыг зөв тийш нь хөтөлж, иргэн төвтэй жинхэнэ ардчиллыг бий болгох хаалгыг эс хүссэн, хүсээгүй ч нээх хэрэгтэй байгаа юм. Энэ хаалга нээгдэж байж гэмээнэ Монгол Улс хөгжинө. Бид өнгөрсөнтэйгээ зууралдах биш урагш харж тэмүүлэх хэрэгтэй. УИХ-ын 2020 оны сонгууль энэ боломжийг Ардчилсан намд бүрэн олгоосой гэж хүсч байна. Бид шинэчлэгдэж, шинэ цагийг авчрах хэрэгтэй. 30 жилийн өмнө ардчиллын салхийг эхлүүлж байсан шигээ одоо дахин эхлүүлэх цаг нь болсон. Ардчилсан нам одоо хүүхэд биш, эрийн цээнд хүрсэн улс төрийн гол тоглогч, бас том нам. Өнөөдөр Ерөнхий сайд У. Хүрэлсүх сэлэм эргүүлдэг боллоо. Гэхдээ энэ нь хуурамч гэдэг нь харагдаад байна. Улс төрд популизм хэрэггүй. Харин Ардчилсан нам сэлэм биш ардчиллын салхиа дахин эргүүлэх тэр цаг бидний өмнө ирээд байна.
-Ардчилсан намын нэр хүнд өнөөдөр нэлээд буулаа гэж ярих нэгэн байхад, эсрэгээрээ харин сайжирлаа, шинэчлэгдлээ гэх ч хүн байна. Ардчилсан намынхан хоорондоо яагаад учраа олдоггүй нудралцаад байдаг юм бол?
-Учраа олно гэдэг нь хувь хүмүүсийн хоорондын асуудал болов уу. Би энд хэн нэг хүмүүсийн үл ойлголцол, зарчмын асуудлыг шүүж тунгааж дүгнэх нь утгагүй зүйл. Ардчилсан нам таван намаас бүрдсэн учир ойлголцоход тун бэрх гэх хүн ч бий байх. Хэдий таван намаас бүрдсэн ч гол үзэл санаа нь нэг зорилгын төлөө гэж би хардаг. Харин түүнийгээ хэрэгжүүлэх зарчмын зөрүүтэй ойлголтууд байдаг байх. Ер нь, нэг эхийн хэвлийгээс цуварч төрсөн ах дүүс ч хоорондоо үл ойлголцол байхыг алийг тэр гэх вэ. Нэг ангийн, ажлын газрын хүмүүсийн хооронд ч гэсэн аливаа маргаан зөрчилдөөн байдаг. Энэ бол хүний нийгэмд аль ч шатанд байдаг эд. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг биз дээ. Ердөө энэ. Тэднийг бид өнөөдөр шүүх хэрэггүй юм. Том гүрнүүдийн намууд ч гэсэн хоорондоо зодолдож, хэрэлдэж байдаг шүү дээ. МАН ч мөн ялгаагүй өнөөдөр дотоод хагарал нь эцэстээ тулж У.Хүрэлсүхийн Засгийн газар нь өөрийн өмнөх Ерөнхий сайд болох Ж.Эрдэнэбатаар “туг тахих” гээд л сууж байна. Засгийн газраа ч унагаагаад л хоорондоо ЖДҮ, “60 тэрбум”-аараа хуваагдаад сонгуульд нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гээд асуудал хөвөрч л байгаа биз дээ. Тэгэхээр “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр ганцхан Ардчилсан намд асуудал байгаа юм биш.
-Аливаа улсын гол хөгжил гэр бүлийн суурь хүмүүжил, тогтвортой байдал дээр үндэслэдэг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг философи байдаг?
-Гэр бүл нийгмийн өнгө. Хэдий чинээ гэр бүл тогтвортой байна, төдий чинээ нийгэм сайн сайхан өнгөлөг байна. Улс орнууд гэр бүлийн талаар цогц бодлого боловсруулдаг. Гэр бүлийн бат бэх байдлыг дэмжих зорилгоор нөхөн үржихүйн боловсролд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Суурь шатнаас нь иргэн бүрт суулгах нь зөв. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 -д ”...Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан байдаг. Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод “Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж, түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын анхааралд байлгана” гэж заасан нь төр, засгаас гэр бүлийн талаар баримтлах бодлогын үндэс болж байна. Энэ бүхнээс харахад манай орны хувьд өрх, гэр бүлийн асуудал төрийн анхааралд байдаг чухал асуудал юм.
-Гэр бүл болох чиг хандлага эрт дээр үед ямар байсан юм бол. Төрийн бодлогын баримт бичиг нь ийм байдаг юм байж?
-Монголчуудын гэр бүл болох төвшин ардын хувьсгалын үед нэлээд өөр байсан гэж үздэг юм билээ. Өнөөдөр тухайн үеийн гэр бүлийн талаар гарт барих зүйл төдийлэн байдаггүй. Тухайлбал, 1935-1944 онд хүн амын тоо 738.2-759.1 мянга байсан гэж үздэг. Тодруулбал, 80000 орчим эрчүүдийг жил бүр цэргийн албанд татаж байсан гэдэг зүйлийг би уншиж байсан юм байна. Тухайн үед насанд хүрсэн нийт эрчүүдийн 40 орчим хувь нь сүм хийдэд эхнэр авалгүй шавилан суудаг байж. Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 30-40 орчим хувь нь гэр бүл зохиогоогүй байсан гэж үздэг. 1960-аад оноос эхлэн төрөөс хүн ам, нийгэм эдийн засгийн талаар тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд гэр бүлгүй хүн амын тоо багасч, хүйсийн харьцаа тодорхой хэмжээгээр тогтворжих хандлага ажиглагдаж эхэлсэн хэмээн мэргэжилтнүүд хөндсөн байдаг.


-Гэр бүл салалт өнөөдөр нэлээн их байна. 77 мянга гаруй өрх толгойлсон эхчүүд байдгаас нийслэл хотод 30 орчим мянга нь байдаг гэнэ?
-Өнөөдөр итгэлцэл, бие биеэ хүндэтгэх асуудал алдагдсан гэж хэлж болно. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүний оюун санаа ч өөрчлөгдөж байна. Орчин үеийн залуус, хүүхдүүд өөр болж. Таны үе өөр гэх үгийг сонгож хэлэх болсон нь үүний нэг жишээ. Аливаа зүйлс хувьсан өөрчлөгдөж буй ч хүний дотоод мөн чанар, зан төлөв, суурь хүмүүжил эцэг эхээс өвлөгддөг. Энэ бол ген. Гэтэл хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгдөхийн хэрээр тархинд өөрчлөлт явж байна гэсэн үг. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Эх хүн үрээ төрүүлж өсгөж өгөхөөс ухааныг нь удирдах боломж хомс. Хувь хүн өөрөө бие хүн болон нийгэмшдэг. Тэндээс тэр хүн ямар хүн болохоо өөрөө шийддэг, хүмүүждэг болов уу. Гэр бүл салалт олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хоёр этгээдийн хэн хэнд нь байдаг байх. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд харьцангуй аливаа асуудлыг нуруундаа үүрдэг. Хань болох эр хүн нь өдөр бүр архи балгаж элдэв асуудал үүсгэн, уух мөрөөрөө уухгүй гэр бүлдээ агсан согтуу тавиад амар тайван байдлыг нь алдагдуулдаг бол тэр эмэгтэй хэдэн жил тэсэх бол. Үр хүүхдүүдээ бодоод тэсдэг нэгэн байхад тэвчээр алдах нэгэн ч байдаг. Гэр бүл салалтад нэг хүчин зүйлээс гадна, олон хүчин зүйл нөлөөлнө. Монгол эмэгтэйчүүд асар их тэвчээртэй, сэтгэлийн хаттай. Монгол эмэгтэй хүн бол гайхалтай бодгаль юм.
-Хөдөө орон нутагт ажлын байр хомс, ажилгүйдэл өндөр байдаг. Ажлын байрыг яаж нэмэгдүүлж өрхийн орлогыг сайжруулах ёстой вэ?
-Ажилгүйдлийн түвшин манай улсад өндөр байна. Өнөөдөр дэлхий нийтийг донсолгоод байгаа “COVID-19”-өөс үүдэн ажилгүйдэл бүх орныг нөмөрлөө. Манай улсын томоохон татвар төлөгч компаниуд энэ тахлаас үүдэн ажилчдынхаа тоог цөөлөх эрсдэлд ороод байна. Энэ бол ажил олгогч болон ажилтан хоёрт хоёуланд нь хортой. Аливаа улсын ажиллах боловсон хүчин тухайн улсын хөгжлийг тодорхойлж байдаг. Нэг үгээр хэлбэл ажилгүйдэл газар авах тусам улсын хөгжил доошоо явна гэсэн үг. Улс бүх иргэнээ ажилтай байлгаж чаддаггүй юмаа гэхэд тэдэнд анхаарал хандуулах нь төр засгийн бодлогын томоохон асуудлын нэг. Хөдөө орон нутагт ажлын байр хомс байдаг нь олон хүчин зүйлтэй холбоотой. Тэнд хувийн аж ахуй нэгж нийслэл хоттой харьцуулахад харьцангуй бага. Төрийн хэдэн байгууллага нь ажлын байрны эргэлтэд тэр бүр ороод байдаггүй. Тогтмол солигдоод байх боломжгүй зүйл. Учир нь төрийн ажил тогтвортой байх ёстой. Сүүлийн үед улс төрөөс шалтгаалан намуудын төр барих хугацаанаас хамааран төрийн алба солигддог болоод байна. Энэ маш хортой. Төрийн алба улс төрийн алба биш. Төрийн алба тогтворгүй байж болохгүй. Харин төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлж, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч, шударга байх ёстой. Ингэж байж улс орон хөгжих боломжтой. Ер нь хөдөө орон нутаг, нийслэл гэлтгүй ажлын байраар ард иргэдээ хангаж байх нь төрийн зохицуулалтын бодлогын асуудал. Тэгэхээр ажилгүйдэл их байгаа нь төрийн бодлого муу байна гэсэн үг.
-Хавтгайрсан халамжаас тат­галзаж, халамжийг шаард­лагатай өрх, иргэд рүү төвлөрүүлэх нь зөв юм шиг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оновчтой бодлого хэрэгтэй байна?
-Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн анх 1800 оны үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх судалгааг хийсэн гэж үздэг. Энэ талаарх мэдээллийг цуглуулж баримтжуулж эхэлсэн он бол сүүлийн 70 гаруй жилд энэ мэдээллийг цуглуулах улс орны тоо олширсон байдаг. XIX зууны үеэс АНУ, Энэтхэг, Герман зэрэг зарим нэг улс орнууд XVII зууны туршид хүн амын тооллогын асуулгандаа хөгжлийн бэрхшээлийн асуултыг оруулж ирсэн түүхтэй. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс орны анхаарлын төвд энэ асуудал хөндөгддөг. Манай улсын хувьд Үндэсний статистикийн хорооны 2019 оны гуравдугаар сарын 20- ны байдлаар 2018 оны мэдээллээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105.730 мянган иргэн (нийт хүн амын 3.9 хувь) байгаагийн 59.6 мянга нь эрэгтэйчүүд, 46.0 мянга нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 42.8 хувь нь төрөлхийн, 57.1 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Энэ нь хүн амын дунд олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өндөр байна гэсэн үг. Тэгэхээр Ардчилсан намын бодлогын хувьд халамжийн бодлогыг оновчтой, шаардлагатай өрх, иргэд рүү чиглүүлсэн бодлого баримтлах байх.
-Малчдын асуудал өнөөдөр анхаарлын төвд байна. Малчдын амьжиргааг хэрхэн сайжруулж, үр дүнтэй ямар алхам хийх ёстой гэж Та хардаг вэ?
-Малчдын нийгмийн даатгалын асуудлыг төр зохицуулчих хэрэгтэй байгаа юм. Энэ үргэлж асуудал дагуулж байдаг зүйл. Малчдын нийгмийн баталгааг яаж хангаад байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Ч.Улаан сайд малчдын ноолуурыг 100 мянгаар авна гэж бөөн сүр дуулиан хийж сонгуулийн шоу хийв. Гэтэл газар дээр ноолуурын үнэ 40 мянган төгрөг ч хүрэхгүй болчихлоо. Энэ тэдний амьдралын гол эх үүсвэрийн нэг шүү дээ. Малчдадаа тус болох биш гай болоод байна. Ядаж тусалж чаддаггүй юм бол гай болохгүй байх хэрэгтэй. Хүний хөдөлмөрийг төр үнэлж сурах хэрэгтэй. Төр ёс зүйтэй баймаар байна. Төр шиг төр бидэнд хэрэгтэй болохоос хоосон популизм хэрэггүй. Түүнээс худал ярьдаг, хулгай хийдэг төр Монгол түмнийг ядууруулж байна. Хангалттай дажигналаа. Одоо тэгээд нэг ямаанд 20 мянган төгрөг өгөх үү. Ингээд л хэлсэн ярьсан нь зөрөөд байдаг, галзуугийн эмнэлэг хэрэггүй. Төр нь худал ярьж, хулгай хийгээд байхаар иргэд нь дуурайдаг юм байгаа биз дээ. Хүүхдүүд аавыгаа хэн нэгнийг дуурайж үлгэрлэж өсдөг шиг. Иргэдийн санаачилгад суурилсан “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлж чадвал зөв зүйтэй бодлого болох юм. Гол нь бид хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Малчид ажлын байрыг бий болгодог нэг гол эх үүсвэр мөн үү?
-Өнөөдөр Монгол Улсад 169 мянган малчин өрх амьдарч байна. Эдгээр өрхүүд нэг сая орчим хүнийг ажлын байраар хангаж байна гэсэн тооцоолол байдаг юм билээ. Энэ сайн үзүүлэлт. Малчдын амьжиргааг дээшлүүлж, чинээлэг дундаж хэмжээнд авчирч байж эдийн засаг тэлнэ. Өнөөдөр малчид халуунд халж, хүйтэнд хөрч, борви бохисхийлгүй цаг нартай уралдан ажилладаг. Тэд барьцаа болох үл хөдлөх хөрөнгөгүйгээс үүдэн зээл ч авч чадахгүй байна. Малыг тооноос илүү чанарт шилжүүлж, малын төрлийг зохистой харьцаанд хүргэх зайлшгүй нөхцөл бидний өмнө ирээд байна.
-“Мянгат малчин” цол авах, хүртээх гээд хаа хаанаа хөл алддаг болж. Мянгат малчин үнэхээр сайн малчин мөн үү?
-Монголчууд шинэ зүйл нээхдээ гаргууд. Яаж ийж байгаад л аль нэг асуудалд малгай өмсгөөд явчихдаг зантай. Та малаа өсгө түүнээс чанар нь сонин биш гэсэн буруу бодлого барьсны нэг илрэл нь энэ мянгат малчин. Тоогоор хөөцөлдсөний хар гайгаар малчид өнөөдөр соргог бэлчээргүй, отрын нөөц нутаггүй, өвс тэжээлийн дутагдлаас үүдэн бие нь давжаарч ашиг шим нь жилээс жилд багасч, эргээд малчдад орлого болж наалдахгүй олон мал, малчин, хоёроос өөр зүйлгүй болоод байна. Бид малчдаа дэмжихгүйгээр хөгжинө гэж байхгүй.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.