Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд хэн хэрхэн оролцохыг ч хууль тогтоомжоор тодорхой зааглаж өгчихсөн байдаг

/5-р сарын 14/  -  11 цаг 16 минут

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрийн шинжтэй үзэгдлүүд  ар араасаа гарч байна.  “Битгий давар”  гэх уриа лоозон барьж жагсаал  хийсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас  таслан зогсоож тайлбар мэдүүлэг авчээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тавдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газар жагсаал цуглаан зохион байгуулагдсан. Жагсаалд оролцсон иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг цагдаагийн байгууллагаас тушаал, заавраар хэлэх эрхэнд халдаж байна. Ардчилсан нийгэм мөн үү гэх мэт зорилтот мэдээллүүд олон нийтэд тарааж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаж цуглах эрхтэй гэж заасан байдаг хэдий ч жагсаал цуглаан хийх үйл ажиллагаа нь жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар зохицуулагдана гэж Монгол Улсын Үндсэн хуулинд заасан байдаг. Өнөөдөр Дэлхий нийтийг цочроож байгаа “Ковид 19” цар тахлын үед Монгол Улс онцгой дэглэмийн үед ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байхад үүнийг санаатайгаар зөрчсөн. Үүнийх нь дагуу цагдаагийн байгууллагаас зөрчлийг таслан зогсоож тухайн жагсаал цуглаанд оролцсон иргэдээс тайлбар авсан. Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хуулийн хүрээнд байх ёстой. Хууль тогтоомж зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулсан тохиолдолд цагдаагийн байгууллага шаардлага тавьж, таслан зогсоох ёстой.

-Жагсаал зохион байгуулсан хүмүүсийг олж тогтоосон уу?

-Урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Зөрчлийн хэрэг нээгээд шалгалтын  ажил явагдаад гэм буруугийн асуудал шийдвэрлэгдсэний дараа тодорхой мэдээлэл өгөх нь зөв байх. Оролцсон их дээд сургуулиудын оюутнуудаас тайбар авахад “төлбөр мөнгө өгч татан оролцуулсан” байж болзошгүй мэдээлэлтэй. Аливаа үйл ажиллагааг явуулахдаа хууль тогтоомжийн хүрээнд, дагаж мөрдөж байх нь та бидний үүрэг.

-Олны танил, улс төрд нэр нөлөөтэй эрхмүүд “Ц.Нямдоржийн цагдаа нар улс төрчийн заавар, захиалгаар ажиллаж байна” гэх ойлголтыг нийгэмд тараах боллоо.  Цагдаагийн байгууллагын чиг үүргийн талаар тодруулахгүй юу. Үнэхээр Ц.Нямдорж сайд даалгавар өгч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцох эрх зүйн зохицуулалт байдаг юм уу?

-Улс төрд нөлөө бүхий болон олон нийтэд танигдсан эрхмүүдийн зүгээс холбогдох хууль тогтоомжоо мэдсээр байж цагдаагийн байгууллагын хуульд нийцсэн үйл ажиллагааг мушгин гуйвуулах гэсэн мэдээллүүдийг цацсан байна. Цагдаагийн байгууллагыг салбарын сайдаар нь овоглож, тэрний цагдаа, энэний цагдаа гэсэн нэр хоч өгч улс төр хийх гэсэн хандлага гэж харж байна. Албан тушаалтантай холбоотой хэрэг шалгах,  хууль зөрчин жагсаал цуглаан хийж байгаа асуудалд цагдаагийн байгууллагаас шаардлага тавихад өмнөөс “Та нар хэний даалгавраар явж байна” гэх байдлаар хандах тохиолдол байна. Монгол Улс хуультай улс, хууль зөрчсөн алива асуудлыг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын чиг үүргийг хуулинд тодорхой зааж өгсөн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн  дөрөвдүгээр зүйлд Цагдаагийн байгууллага нь “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийнхээ  хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба” гэж заасан. Мөн цагдаагийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд хэн хэрхэн оролцохыг ч хууль тогтоомжоор тодорхой зааглаж өгчихсөн байдаг. Манай улсад өдөрт олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тэр бүрт олон нийт төдийлөн анхаараад байдаггүй. Өдөрт л 1000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Тодотгон хэлбэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд хараат бусаар  явагддаг. Үүнд зөвхөн прокурорын байгууллага хяналт тавьдаг. Цагдаагийн байгууллага аливаа хэрэг зөрчлийг шалгахад хөндлөнгөөс хэн нэгэн улстөрч, албан тушаалтан нөлөөлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй, шалгаж байгаа хэргээ  зөвхөн прокурорын байгууллагад танилцуулж  прокуророос хяналт тавьж ажилладаг.  Хууль зүй, дотоод хэргийн яам бол  цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар  Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавьдаг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох, мөрдөгч дур мэдэн аливаа үйл ажиллагаа явуулах юм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болно. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг энэ мэтээр харлуулах, сулруулах гэсэн худал мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Хэвлэл, мэдээллийн байгууллага ч гэсэн энэ мэт худал мэдээллийг нийтэд мэдээлэхгүй байхыг уриалж байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.