Шинэ мэдээ

Антигонаг дахин амьлууллаа7 цаг 47 минутын өмнө"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна9 сар 24. 18:55С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

/5-р сарын 14/  -  9 цаг 38 минут

Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны ээлжит хоёрдугаар хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулна.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Тагнуулын байгууллага терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дарга уг зөвлөлийг тэргүүлдэг.

Монгол Улс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлд анх удаагаа үндэсний хөтөлбөртэй болох бэлтгэл ажил хийгдэж байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг дунд хугацааны бодлогын хэмжээнд авч үзэн өргөн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал,

  • Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл;
  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хими, биологи, цөм, цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ;
  • Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, химийн хортой болон аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, устгалын нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам;
  • Цаг үеийн хэрэгцээ, шаардлагын дагуу зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороог шинээр оруулах санал зэргийг тус тус хэлэлцүүлнэ.

Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөлийн хуралдаанд оролцогчдыг 2 метрээс багагүй зайнд суулгаж, халдварын сэргийлэлт хяналтыг чанд мөрдөн, хүн бүрт ариутгах, хамгаалах хэрэгсэл өгч аюулгүй байдлын өндөр түвшинд зохион байгуулахаар Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмж, зөвшөөрлийн дагуу бэлтгэл ажлыг хангаад байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.