Шинэ мэдээ

Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганы үеэр цахимаар үг хэлнэ9 сар 21. 9:52Тайландад олон мянган хүн жагсжээ9 сар 21. 9:50"Урвагч Л.Болдын гэрийн хатавч"-нд Ардчилсан нам нүүж очжээ9 сар 18. 16:16Зайсангийн баячууд дулаангүй болохнээ9 сар 18. 11:41Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно9 сар 18. 10:27Хятадын тэрбумтанд тансаг амьдрахыг хоригложээ9 сар 18. 9:53АНУ Тайваньд 7 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байна9 сар 18. 9:52Хаана байна, аз жаргалтай Улаанбаатар9 сар 17. 11:54В.Путин Японы Ерөнхий сайд болсонд нь Сүга Ёшихидэд баяр хүргэжээ9 сар 17. 11:20Израилын сургуулиудыг есдүгээр сарын 17-ноос хаана9 сар 17. 11:18Б.Тейлорын ар гэрийнхэнд 12 сая ам.доллар олгохоор болжээ9 сар 17. 10:52Дэлхийн аялал жуулчлалын салбар 460 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ9 сар 16. 10:09Тээвэр зогсоох мэдэгдэл9 сар 15. 15:54Европт халдварын улмаас нас барсан тохиолдол нэмэгдэнэ гэж таамаглаж байна9 сар 15. 10:16ЭЭЖ бүхний хөгжлийн төлөө ЭЭЖ төв үүд хаалгаа нээлээ9 сар 14. 16:05“Шар хантаазтнууд” дахин жагсаж, 300 орчим хүн баривчлагджээ9 сар 14. 10:05Их Британид хоёр өдөр дараалан 3000 гаруй шинэ тохиолдол илэрчээ9 сар 14. 10:03Сэтгүүлчдийг хөнөөсөн хэргүүдийг сайтар шалгахыг уриалжээ9 сар 13. 11:27Улс төрийн албыг ургын алба болгохоор улайрсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй9 сар 12. 13:08

"Мантууш"-ийн маапаан-1

/5-р сарын 13/  -  10 цаг 08 минут

2012.10.17 Лхагва №243 (4245)

-Тэд хууль бус дулааны сүлжээгээ холбочихвол Улаанбаатар мөсөн хонгил болоход бэлэн байна-

Зайсангийн ам дархан цаазтай газар биш, зөвхөн баячуудад зориулан дархлагдсан газар болжээ. “Мантууш ” компани тэнд “Грийн Вилла”, “Роял кастли” хотхон барьсан. Одоо “Сөүл Вин”, “Роял Нью кэстл” зэрэг охин компаниараа хороолол бариулж байна.

Богдын үеэс зарлигаар дархалсан өнөө бидний дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс нутаг хэмээн нэрлэдэг Богд хан уулыг байшин хороолол болгосон “Мантууш”-ийн мөрөөр сурвалжиллаа. Манайхан Зайсангийн амыг байшингаар дүүргэлээ, Богд уулыг “Байшин уул” болголоо гэж хэдэн жилийн өмнөөс улиг болтол шуугисан. Одоо модыг нь ил цагаан хугачин байшингийн тулгуур хийж, дархан цаазат уулын тал талаас нүхлэн хайрга, зөөж, түүгээрээ газрыг нь тэгшлэн орон сууц, хувийн хаус, таун хороолол барьсан бол заримыг барьж байна. Хаан уул ч аяа алд, хүнээр бол бөөрнөөсөө төнхүүлсэн Богд уул өнөөдөр амьсгаа ч авах тэнхэлгүй ёолж, цус нь нуур болтлоо тунаж, мод бутыг нь хугачих бүрт уйлж чарлах байсан биз. Тун удахгүй Зайсан толгой битгий хэл, Богд уулын тал нь байхгүй болж, тэр хавь янз бүрийн хэлбэр хийцтэй том, жижиг байшингаар дүүрэх дүр зураг тодорхой болжээ.

Биднийг Зайсангийн автобусны эцсийн буудалд буухад “Хүүхдийн хорих” гэж нэрлэдэг 401 дүгээр ангийн хашааг тойруулан барьж буй орон сууцны барилгын эргэн тойронд ажлын хувцас өмссөн хятад, монгол хүмүүс эргэлдэж, цемент, хайрга ачсан том оврын авто машинууд тоом манарган давхилдаж, уулыг тэр чигээр нь булгалах гэж байгаа юм шиг өргөгч цамхагууд өрсөлдөх адил сэрийлцэж байх. Орон сууцны хороолол ХААИС-аас цааш хальж, аль хэдийнэ уулын модыг хярган газартай нь тэгшлээд эхэлчихэж. Одоо барьж байгаа болон дутуу орхисон, дөнгөж сууриа тавьж байгаа, эсвэл ашиглалтад орох дөхсөн барилгуудын завсар зайгаар том,том хашаа хатгасан харагдана. Том хашааны буланд ёс юм шиг нэг айл буулгасан нь сахиул бололтой. Тэрхүү айлаас аль компанийн эзэмшил, эсвэл хэн гэдэг эрхмийн өмч болох, газрын зөвшөөрөлтэй эсэх талаар асуухад ам нээхгүй. Зарим нь нохойгоо сул тавьчихаад хамраа ч цухуйлгахгүй. Нэгэнт баригдаад айлууд нь орчихсон хотхонуудын үүдэнд хоёр хүн товхийтэл амьдарчихаар бяцхан байшингуудтай. Дөхөөд очвол тэр нь нохойны үүр байх аж. Цаахна талд нь түрүүчийнхээсээ арай том улаан тоосгон байшин барьсан нь харуул, жижүүр нарын ажлын байр гэнэ. Мөн л хэн ч гарч ирэхгүй, хашгираад нэмэргүй, нохойд уруулбал өөрсдийн хохь болж таарах янзтай. Хятад компаниуд бол гадуураа гүйдэг хаалгатай өндөр хэрмэн хашаа босгож, хэнийг ч оруулдаггүй юм байна. Жижүүр нь монгол хүн байх ч биднийг “Яв, яв” хэмээн нохой шиг хөөгөөд огтхон ч ойртуулсангүй. Төрийн тусгай хамгаалалттай Зайсан буюу зөвхөн баячуудад зориулсан дархлагдсан хотхонуудын нийтлэг дүр төрх ийм.

Хэн ийм болгочихов. Энэ асуултад Байгаль орчны үе, үеийн сайд нар, Хотын захирагч нарыг буруутай хэмээн амтай болгон ярьж байна. Компаниуд тэднээс аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газрын зөвшөөрөл авдаг. Түүнийгээ орон сууц болгон зарж мөнгө угаадаг нь нууц биш. “Амташсан хэрээ 13 эргэнэ” гэгчээр дахиад л газар авдаг, нөгөөх нь ч өгдөг. Ингэж авч, өгөлцсөөр нэг л мэдэхэд Зайсангийн ам, Нүхт, Богд уул орчимд бүхэл бүтэн хороолол босоод байгаа учир нь эндээс эхтэй. Дархан цаазат газар, төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт жирийн иргэн тэр болгон газрын зөвшөөрөл авч чадахгүй. Тийм хэрэгцээ, шаардлага ч байхгүй. Энэ бол мөнгө, эрх мэдэл бүхий улстөр, бизнесийн бүлэглэлийн хийж чадах ажил. Анхнаасаа ойлгомжтой, ил явж ирсэн ч далд цэцэглэсэн авлигын сүлжээ. Өөрөөр хэлбэл, газрын зөвшөөрлөөс шууд л их мөнгө, авлига үнэртэж байгаа юм. Үүнд М.Энхболд болоод Улаанбаатарыг удирдаж ирсэн хотын дарга нар, Т.Бадамжунай тэргүүтэй хотын менежерүүд, улстөр, бизнесийн ашиг сонирхлоор нэгдсэн “Хотын фракц”-ыг холбоотой гэлцдэг. Газрын алба болон бусад асуудал хотын мэдэлд багтдаг бол авлигын энэхүү сүлжээ цааш “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, Улсын мэргэжлийн хяналтын газар, Барилга, хот байгуулалтын яам руу салбарладаг гэж байгаа. Дээр нэр дурдсан эрхмүүд бол өөрсдийн гар хөлийг саадгүй зорчуулах, нэг үгээр хэлбэл дураар нь тонгочуулах бүхий л боломж, бололцоог нээхийн тулд эрх мэдлээ ашиглан “Ногоон гэрэл” асаагч нар юм. Тэгвэл, гардан гүйцэтгэгчид нь хэн бэ. Төрийн тусгай хамгаалалттай дархан цаазат Богд уул, Зайсангийн амыг орон сууцаар дүүргэсэн бүдүүн зүрхтэй, бүрэн эрхтэй компани олон бий. Тухайлбал, “Уушги цохио”, “Сөүл Вин”, “Роял Нью Кэстл”, “Карказ”, “Жигүүр Гранд”, “Бөх бат”, “Сөүл групп”, “Бодь” групп, “М-Си-Эс”, “Чоно”, “Фортуна” групп, Солонгосын хөрөнгө оруулалттай “G.SS.M” компани, “Мапекс”, “Эфмакс”, “Сипико”, “Мфикс” компанийн барьсан болон одоо барьж буй гоё нэртэй хотхонууд байна. Мөн байгаль орчны сайдын 2003 оны тушаалаар “Дабу”, “Сарнайх”, “Анома” зэрэг компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр /ерөнхий төлөвлөгөөндөө орон сууцны барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж/ зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барилгууд дотор толгой цохидог хэмээн иргэд хэлж байна.

Түүн дотор охин компаниудаар баг хийж, Зайсанг барилгаар дүүргэсэн ихээхэн эрх мэдэл бүхий хамгийн том компани нь “Мантууш”, эзэн нь Г.Өнөрболор гэх эмэгтэй. “Сөүл” групп, “Уушги цохио”, “Сөүл Вин”, “Роял Нью Кэстл” бол түүний “охид”. “Мантууш”-ынхан өмнө нь “Грийн вилла”, Роял кастл, “Сөүл Роял Каунти” зэрэг хотхныг Богд уулын ард барьж, өндөр үнээр зарсан. Тэнд Н.Багабанди, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайд асан Сү. Батболд, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү, Ерөнхий сайд асан С.Баяр нарынх амьдардаг хэмээн хэвлэлүүд мэдээлж байв. “Сөүл” групп буюу “Мантууш ” компанийн захирал Г.Өнөрболор гэх эмэгтэйн тухай ч хэвлэлүүд олон удаа бичсэн. Зарим нь “Зайсангийн тэргүүн хатагтай”-гаар тодруулсан удаатай. Зайсангийн “савдаг” гэж нэрлэх гээд хэл халтирсан нь тэр байх лдаа. Г.Өнөрболор гэж хэн бэ гэдэг асуултад Солонгосын компанид орчуулагч хийж байгаад мөнгөтэй солонгостой сууж, их хөрөнгийн эзэн болсон хуучнаар “Жаргалан” кафе /Хүүхдийн парк дотор байрладаг/ буюу сүүлд “Сөүл” гэж нэр, зүсээ өөрчилсөн рестораныг хувьдаа авснаар улстөрчидтэй сүлбэлдэх болсон гэв. Монгол охидыг ширээний үйлчлэгчээр ажилуулж, садар самуунд уруу татдаг нууц бизнесээр зарим улстөрчийг уургалсан гэх мэдээллүүд хэвлэлийн шарласан хуудаснаа түүх болж үлджээ. Үүнээс нэг зүйл анхаарал татаж байгаа нь энэ бүхэн Г.Өнөрболор гэх тэр эмэгтэйн ов заль уу, түүнтэй суусан солонгос эр зальжин нөхөр үү. Хэн тэднийг давраав гээд асуулт гарна. Дахиад л улстөрч, эрх мэдэлтнүүдийн урт жагсаалт үргэлжилнэ.

Энэ бүхнийг түр орхиж, одоо Богд уулын ар хормой, Зайсангийн аманд “Мантууш”-ийн тарьсан балаг ямар хэмжээнд хүрсэн хийгээд нийслэлийнхэнд хэрхэн аюулын харанга дэлдэж эхэлснийг баримтаар хүргэе.

Юуны өмнө Зайсангийн ам, Богд уулыг байшингаар дүүргээд зогсохгүй, одоо ч нүх сүв үлдээлгүй барилгаар чигжиж буй “Мантууш” компани хариуцлагаас бултаж өнөө маргаашгүй дампуурлаа зарлах гэж байгаа юм байна /зарлачихсан байж ч магадгүй/. Тус компани 2007 оны дөрөвдүгээр сарын 16-нд анх Сүхбаатар дүүргийн Татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-нд НӨАТ төлөгчөөс гарснаа албан ёсоор тэмдэглүүлжээ. Хуулиараа бол нэг жилийн хугацаанд татвар төлөлгүй байж байгаад дампуурлаа зарлах боломжтой. Угаасаа компаниудын мөрдлөг зарчим энэ. Тэгэхээр одоо “Мантууш” компани гэрээ байгуулах эрхгүй, мөн хариуцлага хүлээх чадваргүй гэсэн үг. Барилгын хуулиар тухайн обьектийг барьснаас хойш гурван жил өнгөрсөн бол чанарын асуудлыг хариуцахгүй гэсэн үг. Хэрэв одоо “Мантууш” компанийн нэрээр Зайсан, Богд ууланд ажил эхлүүлсэн, дууссан бол хариуцлагаас аль хэдийнэ бултчихсан байж болзошгүйг дуулгая.

/ДУГААР10524/ “Мантууш” XXK Сүхбаатар дүүргийн татварын албанд 2007.04.16-нд НӨАТ төлөгчөөр бүртгэгдэж. 2011.04.30-ны өдөр НӨАТ төлөгчөөс гарсан байна.

“Мантууш” компани хариуцлагаас бултаж, өнөө маргаашгүй дампуурлаа зарлах гэж байгаа нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст ийнхүү бүртгэгджээ.

Одоо харин нийслэлийнхэн, тэр дотроо Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчдын тав тухад заналхийлж буй “Мантууш”-ийн өөр нэг маапааныг сөхье. Зайсан дахь Хорих 401 дүгээр ангийн ард барьж буй орон сууцны хорооллыг “Мантууш”-ын “охид” барьж байгаа. Тодруулбал, “Сөүл Вин”, “Роял нью кэстл” компани “Жигүүр Гранд”, “Карказ”-ийнхантай дөрөө харшуулсан орон сууц барьж байна. Хорих ангиас баруун тийш “Зайсан хороолол”-ын урд уулын мод руу шургуулан барьж буй хорооллыг хамгаалагч нь “Сөүл Вин”-ийнх гэж хэлж байсан.
Биднийг төөрөлдүүлэх гэж худал хэлээгүй бол хятад ажилчдаар тун нууц байдалд бариулж буй хувийн хауснуудын гүйцэтгэгч нь “Мантууш” болж таарна. Мөн зарим хамтрагчийн нэр тодорхойгүй бөгөөд харуул, хамгаалалтынхнаас эхлээд барилгын ажилчид ам чанга байна. Хамгийн гол нь орон сууцны эдгээр хорооллыг дулааны шугам сүлжээнд холбох юм бол Зайсангийн амныхан, цаашилбал Хан-Уул дүүргийнхэн ташраарааа халах тухай ойлголт байхгүй мөсөн хонгил болох бүрхэг ирээдүй хүлээж байна. Хамгийн аймшигтай нь ингэж холбох дулааны сүлжээг “Мантууш” компани одоогоос хоёр жилийн өмнө өөрсдөө хулгайгаар хийж, тэр нь юу юугүй холбоход бэлэн болчихсон. Шинэ хорооллын барилгын ажил дуусч, ашиглалтад хэзээ мөдгүй орохыг хүлээж байна.

Уг нь хууль бус, зөвшөөрөлгүй газарт барьсан барилгууыг улсын комисс хүлээж авах учиргүй. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-ийн аль аль нь дулаан, цахилгааны урьдчилсан нөхцөлийг шийдэж өгөх ёсгүй. Яагаад гэвэл, хот төлөвлөлтөд ороогүй дур мэдэж барьсан байшингууд шүү дээ. Гэтэл өмнө нь барьсан хорооллуудыг нь боломжоороо шийдээд өгчихсөн гэнэ. Тиймээс “Мантууш”-ийнхан болдог юм хэмээн даварч дахин шинэ хороолол сүндэрлүүлж буй. Тэдний ард болгож өгнө гэж амласан хүмүүс ч байгаа нь мэдээж. Энэ бүх мэдээллийн араас хэдэн өдөр эрэн сурвалжилсан баримт, мэдээлэл, тодруулгыг дараагийн дугаарт хүргэх болно.

2012.10.17 ЛХАГВА №243 (4245)

 

Үргэлжлэл бий. Эх сурвалж:

Чанцалын Үл-Олдох хуудас

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.