Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

Хүн амины ноцтой хэргийн улмаас огцорсон сайд Ж.Бат-Эрдэнэ дахиад УИХ-д нэр дэвших гэж үү

/5-р сарын 8/  -  14 цаг 48 минут

Улс төрийн аль нэг нам, ялангуяа эрх баригч намын “залуу халаа” хэмээгдэх залуучуудын дунд элдэв хэрэг зөрчил ар араасаа шил даран гарсан ч зарим нь одоо болтол шүүхээр эцэслэн шийдэгдэхгүй байсаар байна. 2008 оны наймдугаар сарын 9-ны орой Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Тухайн үед тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч нь зэрлэгээр халдсан нь илт бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад ч энэ нь бүрэн тогтоогдсон байлаа.  Энэхүү онц ноцтой хэргийн талаар нийгэмд янз бүрийн хардалт үүсэж, алуурчны  талаарх зарим мэдээллүүд ил болсныг хүмүүс мартаагүй байгаа байх. Тодруулбал, талийгаачид “ажлаа өг” гэсэн шахалт шаардлагыг удаа дараа тавьж байсныг олон хүн гэрчилдэг. Тэр бүү хэл, хэрэг гардаг орой сайд Ж.Бат-Эрдэнийн өрөөнд архи задлан ажил, амины яриа хөөрөө болж өнгөрсөн гэх мэдээлэл ч чих дэлсэж  байлаа. Тэгээд Б.Махбал нь сайдынхаа өрөөнөөс гарч өөрийнхөө албан тасалгаанд ороод архиа үргэлжлүүлэн ууж суухдаа Т.Гомбосүрэнг дуудаж архиар дайлахдаа мөн л ажлаа өгөхийг шаардсанаас улбаалсан хэрүүл маргаан  даамжирч, яамныхаа үүдэнд гаргаж ирээд зодсоны улмаас талийгаач газар дээрээ нас барсан байдаг. 

Зам тээврийн хөгжлийн яам бол угаасаа эртнээс хөл толгойгоо олохоо больсон, байсхийгээд л авлига албан тушаалын болон бусад хэрэг зөрчлүүд гарч байдаг сонин газар юм. Сонин ч гэж дээ, дэг журам сул, хууль хэрэгждэггүй, цөөн хэдэн хүний хүрээнд бүх асуудал шийдэгдэг болоод ирэхээр аль ч газар ялгаагүй ялзардаг хойно доо. Ж.Бат-Эрдэнэ сайдын үед ч мөн тийм л байж. Ж.Бат-Эрдэнэ нь Б.Махбал мэтийн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн, тэднийхээ  санал болгож шахсанаар  яам болон харъяа агентлагийнхаа ямар албан тушаалыг  хэзээ, хэнд, хэрхэн яаж өгөхөө төвөггүйхэн  шийдчихдэг байсан гэдэг.

Хяналт шалгалтын ажлаа шударгаар хийснийхээ төлөө тэдэнд адлагдаж эхэлсэн талийгаачийг хашрууд бушуухан зайлуулж, оронд нь томилох хүнээ ч далдуур сэм зохицуулчихаад сууж байжээ. Нөгөөтэйгүүр, хэн нэгэн этгээд аль нэгэн яаманд сайдаар очоод өөрийн хүнээ гол албан тушаалд томилдог нь манай төрийнхний бичигдээгүй хууль гэлтэй. Б.Махбалын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2008 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхад  тус  яаманд  ажиллаж байсан бөгөөд энэ үед мөн Ж.Бат-Эрдэнэ нь Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байлаа. Иймээс тэд эртний танилууд тул нэлээд ойр дотно хамтрагчид болсон юмсанж.

Талийгаачийн амийг хөнөөсөн хэргийн процессийн талаар бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон  манай сайт  урьд нь хангалттай мэдээлсэн болохоор энд дахин нуршиж ярих нь бараг илүүц биз. Гэвч нэг зүйлийг энд зориуд онцолмоор байна. Юу гэвэл, сайд Ж.Бат-Эрдэнэ нь талийгаачийг тэр орой өрөөндөө дуудаад айраг аягалж өгөхдөө “Чи ажлаа өг” гэсэн байлаа. Талийгаач харин сайдынхаа өөдөөс  ямар нэг тайлбар хэлэлгүй “За” гэчихээд гараад явжээ. Харин түүнийг сайдын өрөөнөөс гарсны дараа Б.Махбал нь яамныхаа Б.Артур, Д.Доржханд гэх хүмүүсийн хамт өрөөндөө архидаж суусан юм билээ. Тэгээд Б.Махбал нь Г.Гомбосүрэн рүү утсаар залгаж дуудахдаа “Чи ажлаа өгсөн нь дээр дээ” гэсэншүү өнөөх улиг болсон ятгалга, шаардлагаа дахин тавихад тэр харин “Би ямар ч шалтгаангүйгээр ажлаа өгөхгүй. Хэрвээ ингээд шахаад байгаа бол надад бас ярих юм бий” гэжээ. Ингээд төд удалгүй дээрх аллагын хэрэг болсон байлаа.  

Хэрэг гарсны маргааш сайд Ж.Бат-Эрдэнэ нь өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө гэсэн юм. Түүнийг сайдаас чөлөөлөхөөр хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр олон хүн тэрхүү гэмт хэргийнх нь талаар ярьж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Энэ гэмт хэргийн асуудал бол яамны газар хэлтсийн дарга нарын хоорондын хэрүүл, тэмцэл албан тушаал булаалцалддаг ийм байдлын шууд үр нөлөө юм. Үүнийг санамсаргүй болсон хэрэг гэж бодож болохгүй. Б.Махбал нь Дорждагвыг газрын даргаар томилох гэж талийгаачийг өрөөндөө 6-7 удаа дуудан дарамталж, АТГ-аас Дорждагвыг нь газрын даргад тохирохгүй гэж бичиг ирснийг сайдаасаа хүртэл нуусан байдаг. Энэ хэрэг бол санаатай,  зохион байгуулалттай гэмт хэргийн бүрэлдэхүүн” гэсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь “...Зам тээврийн хөгжлийн яаманд болсон аймшигт хэрэг зүгээр нэг золгүй явдал биш, албан тушаалын төлөөх ноцтой гэмт хэрэг болсон. Б.Махбалын талаар мэдээлэл авахад түүний эзэмшилд 4-5 компани, ашигт малтмалын лицензтэй, төрсөн хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй гээд ямар ч их эд хөрөнгөтэй юм бэ” гэжээ. Тэгвэл сайд асан Ж.Бат-Эрдэнэ нь ажлаа өгөх өргөдөлдөө “Миний толгойлсон Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэсэн байв.

Одоо Б.Махбалын хэрэг эцэслэн шийдэгдээгүйгээр барахгүй шүүх хурал нь арван удаа хойшилж, сүүлдээ энэ алуурчин тухайн өдөр өөрөө бас зодуулсан гэх шалтаг тоочин хохирогч болчих гээд байгаа ажээ.  Тэрбээр цагдаагийн сургууль төгссөн бөгөөд хамт суралцаж байсан найз нөхөд нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг ажлуудыг хийж буй тул хэргээс эвтэйхэн мултрах аргаа олоход цаадуул нь мэдээж тусалдаг байх. Гэвч хүний амь хөнөөсөн хэргээс чөлөөлөгдөх гэж юу байх билээ. Гэсэн хэдий ч хэргийг шийдэхгүй хойш тавьсаар байгаагаас үзэхэд томоохон хуйвалдаан явж байхыг бас үгүйсгэх аргагүй болов уу.

Мөн сайд асан Ж.Бат-Эрдэнэ нь юу ч болоогүй юм шиг, удахгүй болох сонгуульд нэрээ дэвшүүлэнэ гээд улайрч яваа нь тун гайхалтай. Сайдын ажлаа хийж чадахгүй, яамныхаа байрыг архичдын оромж болгож, газрын дарга нар нь өдөржин шөнөжин архидаж, сүүлдээ нэгнийхээ албан тушаалыг булааж бусдад өгөх наймааныхаа золиосонд хүний амь бүрэлгэсэн ноцтой хэрэг үйлдсэн нь тэр нь одоо болтол тийнхүү шийдэгдээгүй байна. Ийм байхад Ж.Бат-Эрдэнэ дахиад УИХ-д горилж нэрээ дэвшүүлэх нь шударга ёс зүйд үнэндээ  нийцэхгүй л дээ. 

О.Баяр

Шуурхай.мн

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.