Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

Харумафүжи Д.Бямбадорж дархан цаазат газарт орон сууцны хороолол барьж байна

/4-р сарын 25/  -  19 цаг 28 минут

Нисэх, Яармаг орчим нийслэлийн хамгийн үнэ цэнэтэй бүс болж байна. Энэ утгаараа тэнд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж,  газрын үнэ ч цойлж тэнгэрийнх болж байгаа гэх.  Олны ярих нь бөхчүүд голдуу хүмүүс  Яармаг болон Богдхан уулын газрыг онилох болсон гэх юм билээ.

Үнэний ортой байхыг үгүйсгэхгүй.  Лавтайяа нийтэд тодорхой байгаагаас  энэ хавийн газартай холбоотойгоор гавьяат тамирчин Кёкүшюүзан Д.Батбаярыг шалгаж буй гэх мэдээлэл эртээс яригдаж эхэлсэн.  Тэднийг  дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгаж буй. 

Ил яригдаж байгаа нь Кёкүшюүзан Д.Батбаяр болхоос биш Харумафүжи Д.Бямбадорж ч  Богдхан ууланд сургууль соёл барина хэмээн ихээхэн хэмжээний газар авсан гэх мэдээлэл байдаг.

Үнэхээр ч тэр дархан цаазат уулын ар хормойг бараадуулан  "Шинэ Монгол" эрдмийн хурээлэнтэй хамтран ерөнхий боловсролын сургууль байгуулсан.  Энэ сургууль үйл ажиллагаа нь жигдрээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Харумафүжигийн тухайн үед ярьж байснаар сургуулийн “Н” үсэг хэлбэртэй энэ барилгаас гадна спорт  цогцолбор,  сурагчдын дотуур байр,  цаашлаад ажилчдын орон сууц гэхчлэн асуудлыг цогцоор нь шийдэх тухайгаа ярьсан байдаг.

Харин тэр газарт одоо  үргэлжлүүлээд орон  сууцны  хороолол баригдаж хаяа хязгаар нь дархан цаазат Богдхан уул руу тэлж байна. Чамгүй өндөр үнэтэй орон сууцны энэ хорооллыг сонирхож сонжиж худалдан авах гэсэн эрэлт багагүй байгаа аж.

 

Ийнхүү  мөнөөх сургууль боловсролд хөрөнгө оруулах анхны зорилго  нь сүүлдээ орон сууцны бизнес болж хувирсан нь энэ бололтой. Нэгэнт эзэмшлээр авсан газар дээрээ юугаа барих нь тухайн хүний эрх мэдлийн асуудал байж болно. Гэхдээ хууль журам гэж бий. Учир юу вэ гэвээс Харумафүжигийн эзэмшиж буй тэр газар нь дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэр бөгөөд газар эзэмших зориулалт нь аялал жуулчлалын зориулалтынх. Гэтэл анхны зорилгоо умартан сургууль барьж даамжруулан орон сууцны хороолол барьж эхэлсэн явдал.

Гэтэл үүнийг одоо болтол шалгаж хянаж байгаа төрийн субъект гэж байхгүй юм шиг байна. Хэрэв хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй нь үнэн юм бол зарлигаар дархалсан ууланд тэгж эрх дураараа аашлах эрх  хэнд ч байхгүй байлтай.

Гэвч Харумафүжигийн дархан газарт хууль журамгүй мэт аашлахад түшиц тулгуур  болж байгаа хүнээр цагдаагийн нэг хурандаагийн нэр дуулдаад байгаа юм. Тэр нь Д.Бямбадоржийн авга ах буюу аавынх нь дүү  юм байна.

Ном журмаараа бол Харумафүжи  Д.Батбаярын нэгэн адил шалгагдаж байх ёстой хүн. Гэтэл түүнийг авга ах хурандаа нь ийнхүү хаацайлж, хамгаалж байгаа гэдгийг олон хүн хэлж байгаа юм.

Цол дагаж бяр гэдэг шиг хурандаа гэдэг хэн бүхний аваад байдаг цол биш. Ийм цолонд  хүрэх хамгийн гол шалгуур нь хариуцлага, шударга тууштай байдал гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ харамсалтай нь  хурандаа цолтнуудтай холбоотой таагүй мэдээлэл байсхийж байгаад л харанга дэлддэг боллоо.   Тухайлбал, түрээслэдэг байранд  нь мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсныг мэдээгүй явсан цагдаагийн хурандаа,  сэтгүүлч эмэгтэйд гар хүрсэн  бас нэг хурандаагийн тухай  мэдэлэл цахим орчныг хэсэгтээ шууруулсан юм даг.

Жинхэнэ үлгэр жишээ үзүүлж байх учиртай хурандаа цолтнууд нийгэмд, тэр дундаа залуу үеийнхэнд ийм таагүй байдлаар дууриал болох нь нийгэмд тэр дундаа залуу үеийнхэнд таагүй дууриал болох нь лавтай.

toim.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.