Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

Нам дотроо зодолдох нь тэдний хэрэг ч золиос нь ард түмэн болдог

/4-р сарын 23/  -  14 цаг 42 минут

Эрх баригчид энэ жилийн сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар хуульчилсан.  Гэвч томсгосон тойрог горилогчдын дунд “зодоон” болж хувирч,  нэг намын шүхэр дор хорогддог  “эв хамт”-ын гишүүд гүзээндээ хөлөө хийлцэх шалтаг болж байгааг улс төрийн тулга тогоо тойрсон ойрын өдрүүдийн үйл явдал гэрчилж байна.

Өнөөдөр гэхэд л Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын шүүх хурал болж байна. Л.Төмөрбаатар, Л.Ганболд гээд хоймор нутгийн хоёр дарга сүүлийн үед хэвлэл мэдээллийн бай болоод байгаа.  Үүний цаана Хөвсгөлийн тойргийг хараалсан улс төрчдийн далд зодоон явж байна гэж харагдахаар байгаа юм.

Хөвсгөл бол 133 мянга гаруй сонгогчидтой  гурван мандат бүхий “гал ноцсон” том тойрог. Тус тойргоос  Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн Л.Мөнхбаатар нар төрд сонгогдсон. Бүгд нэг намынхан, нэг нутгийнхан. Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар нутгаасаа хоёр удаа сонгогдсон, сонгогчдынхоо дунд байр сууриа бэхжүүлж амжсан нөхөд.

УИХ-ын гишүүн гэдэг нэг орсон хүн эргээд гарч чадахгүй хоргодож хойргошоод байдаг онцгой албан тушаал, эрх мэдэл юм шиг байна. Энэ жишгээр одоо байгаа МАН-ын гурав ч 2020 оны сонгуульд нутагтаа өрсөлдөх тооцоо товтой явж байгаа нь тодорхой зүйл. Гэхдээ энэ жилийн сонгуулиар томсгосон тойрогт тэд нэг намын хамтрагчид биш өрсөлдөгчид болно. Наанаа инээвч цаанаа хоноц хоноцдоо дургүй гэгчээр бие биеэ сэмхэн тээршааж байгаа нь баараггүй үнэн. 

Нөгөө талаасаа Хөвсгөлийн тойрог зөвхөн энэ гуравт зориулагдаагүй. МАН-аас энэ гурав дээр нэмэгдэж аймгийн одоогийн Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар нэр дэвшинэ гэхийг үгүйсгэх аргагүй. Хөвсгөлийн сонгогчид өөрсдийнхөө өнөөгийн сонголтод эргэлзсэн, сэтгэл дундуур байгаа явдал өнгөрсөн 4 жилд гарсан байхыг үгүйсгэхгүй.

Энэ бүхэн бол МАН-ын гурвын толгой дээр хурж буй үүл. Хэдийгээр МАН-ын гишүүд том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг давуу талтай ч  энэ сонгуулиар  багц суудлаа эмтлэхгүй гэх баталгаа байхгүй.  Тийм болхоороо л одоогийн гурван гишүүн ил далд зодоонтой байна.

Тэр нь аймгийн хоёр даргынхаа “хойтохыг  унших” гэсэн холын санаагаар илэрч байна. Засаг дарга Л.Ганболдыг авлигын хэргээр шүүж байгаа гэх мэдээлэл бий. Энэ хүн 4 жил Засаг даргаар ажиллаж байгаа. Харин яагаад ингэж сонгууль хаяанд ирсэн үеийг тааруулж шүүх болов гэдэг нь  өрсөлдөгчдийн тактик гэж хардах эрх сонгогчдод бий.

Орон нутагт  нэр нөлөө бүхий хүнтэй, хөлтэй нэр дэвшигч сонгуульд ялдаг нотлохын хэрэггүй үнэн.  Энэ үүднээсээ өрсөлдөгчдийнхөө тэр амьд хэлхээ холбоо, хөлийг таслах гэсэн явдал одоо Хөвсгөлийн тойрогт болж байна. Харин хэн нь хэнийхээ гэдэг нь одоогоор тодорхойгүй.

Монголд улс төр гэдэг угаасаа л нэг иймэрхүү ил далд зодоонтой болдог. Зуд  ирвэл ухна хуцандаа гэдэг шиг аймаг орон нутгийн удирлагууд эхэлж өртдөг тэр танил тактик явж байна. Саяхан цагаан сарын өмнөхөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн удирдлагуудыг хэрхэн халж солилоо, тэр л жишиг.  Нам дотроо зодолдох нь тэдний хэрэг ч золиос нь ард түмэн болдогт асуудал байгаа юм. 

 С.Адъяа

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.