Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

С.Батболд дарга нутгийнхаа тод манлайд “АЗ”-ын дугаараар хазаар гүйлгэжээ

/4-р сарын 20/  -  13 цаг 11 минут

Танилтай  бол талын чинээ гэж... Автомашиндаа азын дугаар зүүчихээд сүнгэнүүлж байна гэдэг аавын хүүгийн бахархал ид хав бололтой юм. Гэвч хүсэхэд хясна гэгчээр тэр азын дугаар нь  эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд лугаа ховор хомс. 

Харин Зам Тээврийн хөгжлийн яам, харъяа Авто тээврийн үндэсний төвд танил талтай, авсаны хариуд  алган дээр нь тавих бэл бэнчинтэй нэгэнд азын дугаар хүссэнэээр нь  хүрээд ирдэг ид шидтэй.  

Үүнийг гэрчлэх саяхны нэг гайхалтай жишээ  гэвэл Завхан аймгийн тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын авсан 0001 УАК, 1111 УАК гэсэн азын хоёр дугаар.  Уул шугамандаа УАК сери задраад  тун удаагүй байгаа юм.  Яаман дээрээ сейфэнд түгжээтэй  байгаа ч танил тал руугаа түрүүчээсээ шилж сонгогдоод чимээгүйхэн  урсаж байгаа нь энэ.

Хэрвээ ЗТХЯ болон харъяа АТҮТ-ийн  удирдлагуудын хэлж ярьдагт итгэх юм бол тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагаа хөнгөн шуурхай, иргэдэд нээлттэй, ил тод байх ёстой. Мөн энэ ажлыг цахимжуулснаар “дугаарын наймаа” гэсэн хууль бус явдлыг тамлан зогсооно гэж байв. Тэр дундаа  хүмүүсийн дурлаж хүсээд байдаг азын дугаарыг сугалаагаар олгох тухай ч ярьж байсан.

Ингэж ойлговол азын хос дугаар авсан тэр  Завханы тод манлай Т.Галбадрах гэгч үнэхээр аз нь шовойсон аавын хүү байж таарах гээд байгаа юм.  Харамсалтай нь тийм аз тохиогоогүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар  С.Батболд гэх нөхөр 2019 оны эхэнд томилогдсон. Завханы уугуул  тэрбээр орон нутгийнхаа уяачдад “хазаар гүйлгэж” азын алтан дугаараар мялаасан нь тэр байх. 

Уг нь тээврийн хэрэгслийн дугаар азынх байна уу, аль эсвэл тооны цуглуулга байна уу  ач холбогдолтой зүйл биш. Алтан гутал өмсөвч алцан майга нь хэвээрээ гэдэг шиг азын дугаартай байлаа гээд автомашин нь адилхан түгжирнэ, иддэгээ идэж,  эвдрэхдээ эвдрэнэ.   Гагцхүү харагдах өнгөнд  агуулгаас нь илүү  ач холбогдол өгдөг, туйлшрах дуртайгаараа монголчууд л ингэж  тооны араас  хошуурдаг биз.  Аймгуудын засаг дарга нар гэж 0001 дугаараар гангардаг хүмүүс бий. Ухаандаа орон нутагтаа нэг номерийн хүн шүү гэдгээ илэрхийлж буй санаа нь тэр байх, хөөрхий.

Яам тамгын хариуцлагатай дарга нарын тухайд хэнд ямар дугаар олгох нь тэр хүний эрх мэдлийнхээ хэмжээнд “зохицуулчих” гарын үзүүрийн асуудал байж болох ч үүний  цаана  хууль бус үйлдэл  далдлагдаж байдагт л асуудлын учир шалтгаан байгаа юм.  Авлига, ашиг сонирхлын зөрчил, шан харамж, танил талын хэлхээ холбоо азын дугаарыг дагалдаж байдаг гэсэн иргэдийн хар сэрийг буруутгах аргагүй.

Нөгөө талаасаа энэ нь мөнөөх л “дугаарын наймаа” гэх хууль бус явдлыг  өөгшүүлж, өөрсдөө хийж  буй хэрэг. 

Монголын төрийн хэдэн яамдаас Зам тээврийн хөгжлийн яам гэж “замаа алдсан”  яам нэг байна.  Гэгээн цагаан өдөр яаман дээрээ архидаж, нэгнийхээ аминд хүрдэг, ажил дээрээ авлига авч байгаад гардуулдаг, Замын газрын дарга нь авлигын хэргээр аавын хаалга татсан гээд  болж бүтэхгүй бүхэн энэ яамны нэр хаягтай холбогддог нь харамсалтай.  Тэр  Дарханы замыг хар.  Хуучин ч үгүй, шинэ ч үгүй. 

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.