Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

Ч.Улаан эхнэрийнхээ ГУРВАН дүүг төрд оруулж, НЭГИЙНХ нь бизнесийг ХАА-н салбараар дэмжүүлж явна

/4-р сарын 17/  -  13 цаг 49 минут

Өдгөө ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж буй Ч.Улаан нь УИХ-д 1996 оноос хойш тасралтгүй зургаан удаа сонгогдож буй. Тэрбээр парламентад завсаргүй 24 жил суухдаа Сангийн сайдаар хоёр удаа, Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдын албан тушаалыг давхар хашсан супер намтартай нэгэн билээ.

Намтрыг нь харвал Ч.Улаан сайд тэргүүтнүүд улс орноо хөгжил цэцэглэлт рүү хөтөлж, эдийн засгаа тэлэх замаар үсрэнгүй нийгмийг бий болгочихоор хугацааг туулсан. Гэвч бодит байдал дээр олигтой санаачилсан хуульгүй шахам “шалдан” түүхтэй. Тэрбээр парламентад 24 жил суухдаа ердөө 5-7 хууль санаачилсан намтартай. Ч.Улаан сайд төрийн албаны томилгоо, ах дүүгийнхээ бизнесийг дэмжих тал дээрээ илүү санаачилгатай ажилладгаараа алдартай.

Ялангуяа сүүлийн жилүүдэд тэрбээр өөрийн залуу эхнэр О.Цэенбадамынхаа ах, дүү нарын асуудалд ихээхэн анхаарах болсон. Доорх схемээр бид Ч.Улаан сайдын нөлөөгөөр томилогдсон эхнэрийнх нь дүү нарын мэдээллийг хүргэж байна.

Ч.Улаан сайдын эхнэр О.Цэенбадам

Нэгэн үес хэвлэлүүд Ч.Улаан сайдын эхнэр О.Цэенбадамдаа 12 тендер авч өгсөн гэж бичиж байв. Тэрбээр Ч.Улааны туслах байгаад ханилан суусан гэгддэг. Ч.Улааныг МАХН-ы гишүүн байхад О.Цэенбадамд хамаардаг гэх “Сүвэн-Уул” ХХК-д Ч.Удвал сайд олон удаагийн тендер өгсөн гэгддэг.

Улсын бүртгэл дээрх мэдээллээр “Сүвэн-Уул” ХХК нь О.Цэенбадамд шууд хамаардаггүй хэдий ч эрүүл мэндийн салбарын тендерийг түүний нэрээр түүдэг гэдгээрээ алдартай билээ. “Сүвэн-Уул” ХХК нь нийт 341 ТЕНДЕРТ ОРОЛЦОЛСОН түүхтэй ААН юм.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Лхагвацэдэн

О.Лхагвацэдэн нь эдүгээ БХБЯ-ны Нийтийн аж ахуйн БХЗГ-ын даргаар ажиллаж байна. Өмнө нь Ч.Улааныг МАХН-ын гишүүн байхад МАХН-ын Сургалт хариуцсан нарийн бичгээр ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр урд хөрштэй хамтран хэрэгжүүлж буй Төв цэвэрлэх байгууламжийн төслийг хариуцаж буй. Хувьдаа 4-5 ААН-ийн бүртгэл бүхий нэгэн юм.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Даваасүрэн

Ч.Улаан сайдын чихийг хамгийн их халууцуулдаг хүн бол эхнэрийнх нь дүү О.Даваасүрэн. Учир нь, Ч.Улаан сайд хонь, ямааг амьдаар нь экспортлох ажлыг түргэвчлүүлж “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-д тендер зарлахгүйгээр ДАВУУ ЭРХ ОЛГОХ ГЭЖ БАЙСАН нь өнгөрсөн хавар илчлэгдсэн.

Түүх сөхвөөс Ч.Улаан Сангийн сайдаар ажиллаж байхдаа О.Даваасүрэнг Гаалийн ерөнхий газрын даргаар сонгож байсан. Эдүгээ Ч.Улаан сайдад хамаарах гол бизнесийн ажлуудыг нь нугалдаг гэлцдэг билээ.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ

Ч.Улаан сайдын зөвлөхөөр эдүгээ түүний эхнэрийн төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ ажилладаг. О.Оюун-Эрдэнэ гэх зөвлөх нь ХХААХҮЯ-нд ихээхэн нөлөөтэй, эрх мэдэлтэй, хувийн ашиг сонирхлоо асуудалд ханддаг гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Баасансүрэн

О.Баасансүрэн нь Төрийн банкны Хангамж аюулгүй байдлын газрын захирлаар ажиллаж байгаад 2018 онд дэвшиж, дэд захирлын албан тушаалыг хаших болсон. Тэрбээр СХД-т Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатайгаар Төрийн банкны дэд захирлаар томилогдсон нь анхаарал татдаг.

ДҮГНЭЛТ: Ч.Улаан сайдыг “Улайдаггүй” хэмээн тодотгодог. Эхнэрийнхээ дүү нарыг толгой дараалан төрийн албанд томилж, сайдын эрх мэдлээрээ тэдний хувийн бизнесийг дэмжиж яваа нь өнөөдөр нууц сэдэв биш болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ үйлдэлдээ бүр улайрч буй. Төрд насаараа зүтгэсэн гэх зүүсгэлтэй эл эрхэм өдгөө улс төрд эргэж орж чадах эсэх нь дээсэн дөрөөн дээр байна. Тиймээс ч буцах хүний жишгээр айж, ичихээ нэгэнт мартаад байгаа нэгэн юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.