Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэдийн толгойн өвчин болсон “Хоногийн зээл”-ийн асуудалд анхаарал хандуулахыг санууллаа

/4-р сарын 17/  -  10 цаг 21 минут

“Хоногийн зээл” гэх луйврын тухай асуудал анх удаа УИХ-ын гишүүний амнаас гарч, холбогдох байгууллагад анхаарал хандуулах ёстойг хэллээ.  Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Лхагва  гарагийн /2020.04.15/ цахим хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонcсон юм.

Энэ үеэр УИХ-ыг гишүүн Ж.Бат-Эрдэнэ ” Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа банкны бус санхүүгийн зах зээлийг зохицуулахад оршино. Санхүүгийн зах зээлд оролцож байгаа ББСБ, хадгаламж зээлийн хоршоо нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна уу, үгүй юу? Тодруулбал, Зээл олгож, ашиг олох үйл ажиллагаа нь хуулийн дагуу явж байна уу үгүй юу? гэдгийг анхаарах ёстой.

Хамгийн гол нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хэрэглээг тааламжтай нөхцөлтэйгээр бүрэн дүүрэн хангаж чадсан, бизнес хийх боломжийг нь хангасан харилцан ашигтай санхүүгийн дэмжлэг үзүүлж байна уу үгүй юу?

Иргэдийн эрх ашиг хангагдаж байна уу? эсвэл хэт мөнгө хүүлэх үйл ажиллагаа явагдаж байна уу гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой шүү дээ.

Бид энэ том зах зээлийг, иргэдийн хэрэгцээг хангахын тулд  нээж өгсөн. Санхүүгийн зохицуулах хороог бий болгож ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо гэх мэт эдийн засгийн зах зээлийг хуульчлан бий болгож, өөрсдийн үүргийг биелүүлээд явж байгаа. Гэвч сүүлийн үед банк бус санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа хэтэрхий их мөнгө хүүлэх чиглэл рүүгээ орж, гажуудаад байгаа зүйл харагдаад байна. Зээлийн хүү маш их хэмжээгээр нэмэгдэж байна.

Та бүхэн гурван 3 хувийн хүүтэй гэж хэллээ. Энэ гурван хувь биш шүү. Хүү нь дээшээ яваад байна. 5-6 хувь руугаа ороод байгаа тухай мэдээлэл иргэдээс ирж байна. Жижигхэн худалдаа хийж амьдарч байгаа, ЖДҮ эрхлэгч  иргэдийг түшиглэсэн мөнгө хүүлэлт явагдаж байгаа тухай мэдээлэл ирээд байна шүү.

Өдрийн, Хоногийн зээл өгдөг бол маш том мөнгө хүүлэх үйл ажиллагаа. Ийм зүйл байж болохгүй. Энэ чинь ард иргэдийг шулж байгаа ажиллагаа. Санхүүгийн үйл ажиллагааг нь хангах биш, санхүүгийн хэрэгцээг нь хангах биш, харин эсрэгээрээ тэднийг мөлжих үйл явц явагдаж байна. Өөрөөр хэлбэл мөнгө хүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Үүн дээр гойд сайн анхаарах хэрэгтэй байна. Та бүхний ажил бол иргэдэд очиж байгаа банк бус санхүүгийн үйл ажиллагаа хэрэгцээг нь чадаж байна уу үгүй юу гэдэг дээр л анхаарлаа хандуулах нь чухал. Тиймээс энэ асуудал дээр анхаарлаа хандуулаарай гэж хэлье” гэв.

Эрхэм гишүүнд Санхүүгийн зохицуулах хорооны тайлан хангалтай санагдсангүй. Тиймээс үйл ажиллагааных нь гол чиглэл юу байх ёстойг дахин сануулж, нийгэмд өрнөж байгаа банк бус санхүүгийн үйл ажиллагаанд ямар булхай, луйвар явагдаад байгаа, энэ чиглэлд авах арга хэмжээ юу болох тал дээр анхаарлаа хандуулах ёстойг байнгын хорооны хуралдаан дээр анхааруулаад авлаа.

Иргэдийн толгойн өвчин болоод зарим нэгэн иргэдийг амьдралгүй болгоод байгаа “Хоногийн зээл”-ийн тухай асуудал УИХ-ын төвшинд яригдаж эхлэв бололтой.

Б.ИРЭЭДҮЙ

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.