Шинэ мэдээ

АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36

Европын хотуудын агаарын бохирдол буурчээ

/3-р сарын 31/  -  9 цаг 36 минут

Европт коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хөл хорионы арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор тус тивийн зарим хотын агаарын бохирдол буурсныг Европын Сансар судлалын агентлагаас даваа гарагт олон нийтэд танилцуулсан хиймэл дагуулын гэрэл зургууд харуулжээ.

“Sentinel-5” хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд Брюссель, Парис, Мадрид, Милан, Франкфурт хотын агаар дахь азотын давхар ислийн энэ сарын 5-25-ны дундаж түвшнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан байжээ. Энэхүү үр дүн нь азотын давхар ислийн гол эх үүсвэр болох зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, үйлдвэрүүдийн гарц саарсан хөл хорионы үетэй давхцаж байгаа юм.

Европын Сансар судлалын агентлаг болон Европын Олон нийтийн эрүүл мэндийн холбооноос танилцуулсан гэрэл зургуудад амьсгалын замын өвчнүүд, хорт хавдрыг үүсгэдэг азотын давхар ислийн ялгарлын бууралт илт ажиглагджээ. Жишээлбэл, Мадрид хотод энэ сарын 14-нөөс эхлэн онцын шаардлагагүй зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас хойших долоо хоногийг өмнөх үетэй харьцуулахад азотын давхар ислийн дундаж түвшин 56 хувиар буурчээ.

Олон нийтийн эрүүл мэндийн холбооны мэдээлснээр, бохирдсон агаараар амьсгалах нь дархлааны тогтолцоог сулруулж, халдвартай тэмцэх чадварыг бууруулдаг тул агаарын бохирдол ихтэй газруудын оршин суугчид “COVID-19”-өөр халдварлах эрсдэл өндөр байж болзошгүй ажээ.

"Эдгээр нь хоорондоо холбоо хамааралтай байх магадлал маш өндөр. Гэсэн хэдий ч энэ нь шинэ өвчин тул цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай" гэж Олон нийтийн эрүүл мэндийн холбооны Цэвэр агаарын бодлого хариуцсан мэргэжилтэн Золтан Массай-Косубек хэлжээ. Агаарын бохирдол нь уушгины хорт хавдар, уушгины өвчин үүсгэж, цус харвахад нөлөөлдөг юм. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.