Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон

/3-р сарын 24/  -  15 цаг 32 минут
       1986 онд баригдсан АНУ-ын Интерстейт 229 хурдны зам

Улаанбаатар хотын А бүсэд хоёрдугаар түвшний давхар гүүрэн зам барих асуудлыг Засгийн газрын гуравдугаар сарын 12-ны хуралдаанаар шийдвэрлэсэн. Уг “Тэнгэрийн тойрог” төсөл буюу тойрог хурдны замыг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр болсныг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан юм.

Давхар гүүрэн зам 6-12 метрийн өндөрт нийт 13 км-ийн урттай хоёр урсгалтай, дөрвөн эгнээ, 27 орох, гарах цэгтэй байх ба төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар юм.

Тэгвэл давхар гүүрэн замыг бусад оронд хэрхэн, ямар өртгөөр барьдаг талаарх мэдээллийг хүргэж байна.

ДАВХАР ГҮҮРЭН ЗАМ ГЭЖ ЮУ ВЭ?

Шанхайн давхар гүүрэн замШанхайн давхар гүүрэн зам

Давхар гүүрэн буюу газраас дээш өргөгдсөн зам нь энгийн авто замаас илүү үнэтэй байдаг ба дараах тохиолдлуудад барьдаг байна. Үүнд:

  1. Газар дээр барихад хүндрэлтэй эсвэл барихад илүү үнэтэй тусах нөхцөлд
  2. Уулархаг нутаг болон газар дээрх түгжрэлтэй замаас шалтгаалан авто замын хөдөлгөөний урсгал бага байх үед хөдөлгөөний урсгалыг нэмэхийн тулд
  3. Байгаль орчныг хамгаалах, экосистемийг алдагдуулахгүйн тулд
  4. Хүн ам шигүү суурьшсан нутаг дэвсгэрийг хурдан туулж өнгөрөх

Япон дахь Шутоко Танимачи давхар замЯпон дахь Шутоко Танимачи давхар зам

Давхар замын ангилал

  • Удирдлагагүй зам: замын хөдөлгөөний урсгалыг сайжруулахын тулд гэрлэн дохио, зохицуулагчийн удирдлага байхгүй.
  • Удирдлагатай зам: удирдлагатай замд ихэвчлэн явган хүний гарц байдаг бөгөөд үүнд тааруулсан гэрлэн дохио байна
  • Хонгилтой зам: Энэ тохиолдолд өмнөх замын доогуур хонгил ухаж шинэ зам барьдаг. Хонгилон замын дуу чимээ, байгальд учруулах хорт нөлөө бага байдаг ч барихад харьцангуй хүндрэлтэй

Шанхайн "Ян'ан" давхар замШанхайн "Ян'ан" давхар зам

Давхар замыг анх XX зууны эхэн үед АНУ-д ашиглаж эхэлсэн бөгөөд өдгөө Энэтхэг, Хятад, Америк, Япон зэрэг оронд түгээмэл ашигладаг.

Давхар замын нэг км тутмыг загвар хийц, орчин нөхцөлөөс шалтгаалж 30-450 сая ам.доллараар барьдаг байна. Жишээ нь Шотландын хурдны замын агентлагийн мэдээлснээр 1 км-ыг дунджаар 90 сая ам.доллараар барьдаг бол Энэтхэгийн Бенгалуру хотын замын нэг км-ыг 437 сая ам.доллараар барьжээ.

Бангалор хурдны замБангалор хурдны зам

Бенгалуру хотын 9.9 км урттай, 17 метрийн өндөрт байрладаг “Бангалор” замыг дөрвөн жилийн турш барьсны эцэст 2010 онд ашиглалтад орсон байна.

Харин Монгол улсад барих гэж буй “Тэнгэрийн тойрог”-ийн нэг км тутмыг ойролцоогоор 61.5 сая ам.доллараар барихаар төлөвлөсөн. Уг замаар зорчих жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлж зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзсэн юм.

Гаднын оронд ч мөн хөнгөлөлттэй зээл, концессоор барьсан замаар зорчих жолоочоос төлбөр авдаг бөгөөд зээлийн хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг аж.

Индонез дэх 36.4 км урттай давхар замИндонез дэх 36.4 км урттай давхар зам

Давхар замаар авто замын түгжрэлээ шийдсэн олон орон байдгийн нэг жишээ нь Япон улс. Японы нийслэл Токио хотын түгжрэлийг шийдэхийн тулд 1962 оноос эхлэн замыг эрчимтэйгээр газар доогуур болон хоёрдугаар түвшинд барьж эхэлсэн ба ямар ч зогсолтгүй явуулахын тулд урсгал бүрийг уулзуулахгүйгээр хийсэн байдаг.

Японы Шуто хурдны замЯпоны Шуто хурдны зам

Тухайлбал Токио хот дахь 230 км урттай Шуто цогцолбор замын дунд 30 км урттай өргөгдсөн зам байрладаг байна. 

Шанхайн хурдны замШанхайн хурдны зам

Мөн ийм төрлийн замууд дундаа Хятадын Шанхай хот дахь 15 км урттай “Ян’ан” зам илүү алдартай. 1995 оноос хойш хөгжүүлсээр ирсэн уг зам алдарт Жеймс Бондын кинонд гардаг байна.

Эх сурвалж: BBC.com, NewIndianExpress.com, CompassInternational.net, SkyScraperCity.com, Wikipedia.org

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.