Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

С.Бат-Эрдэнэ: Тэтгэлгээр гадаадад боловсрол эзэмшигчид зээлээ төлөөгүй байгаа нь ичгэвтэр зүйл

/3-р сарын 17/  -  14 цаг 56 минут

Солонгост сургууль төгсөгчдийн холбоо/MAGIKO/ ТББ-ын тэргүүн, Аялал жуулчлалын ухааны доктор С.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Та эхлээд Солонгост сургууль төгсөгчдийн холбооныхоо тухай танилцуулаач?
-Төгсөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйлчилдэг, өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх 2006 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 13 жилтэйгээ золгоод байна. Энэ түүхт жилийн хугацаанд хоёр орны ард түмний түүх, хэл, соёл, зан заншлын холбогдолтой ном зохиол орчуулах, судалгааны ажилд хамтран оролцох, олон улсын эрдэм шинжилгээ, хурал семинар, сургалт зохион байгуулах, үзэсгэлэн яармаг гаргах мөн нийгэм рүүгээ чиглэсэн сайн дурын олон талт ажлыг төгсөгч болон МУ-д ажиллаж, амьдарч байгаа БНСУ-ын иргэд, Төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж ирсэн. Нийтдээ Өмнөд болон Хойд Солонгосын гучаад мянган гишүүд, төгсөгчид хамрагддаг.
-Танай холбоо боловсролын чиглэлд буюу оюуны хөрөнгө оруулалтыг Монголд хийхээр ажилладаг нь сонирхолтой санагдаж байна?
-Энэ жил 30 мянган төгсөгчийнхөө мэдээллийн платформыг бий болгоод хэн гэдэг төгсөгч, хаанаас ямар зээлээр, ямар мэргэжлээр суралцаж байна вэ гэх зэргээр дата бааз үүсгэх юм. Энэ мэдээллийг эргээд улс эх орондоо ашигтай хөрөнгө оруулалт болоход холбогч зууч, дуу хоолой болж ажиллана. Төрийн зээлээр суралцсан, суралцаж буй хүмүүсийг эргээд улсдаа ажиллах, ажлын байр бий болгоход нь гурван улсын хооронд мэдээллийн гүүр болно гэсэн үг л дээ. Мөн гадаад дотоодын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг. Хүмүүс өнчин ядуу хүүхдүүдэд тусална гэхээр хоол хүнс, хувцас хунар өгдөг. Харин бид тэдний тархинд оюуны үрийг суулгах ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Жишээ нь БНСУ-ын “Шинэ тосгоны хөдөлгөөн” гээд тариачдыг нийгэмшүүлсэн жишээ бий. Улс нь хөгжиж болно, мөнгөтэй болж болно. Гэхдээ юуны өмнө хүмүүсээ боловсруулах нь чухал. Тиймээс бид оюунлаг хандивын үйл ажиллагаанд тулгуурлан ажиллахаар зорьж байна.
-Сүүлийн үед төрийн зээлээр сурсан оюутнууд зээлээ төлөхгүй байх гадаадад үлдэж ажилладаг гэх мэт олон асуудлууд гардаг. Түүнийг та юу гэж бодож байна вэ?
-Төрийн зээл болон тэтгэлгээр сурсан оюутан залуус төгсч ирээд зээлээ эргэн төлөх ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Сүүлийн үед цахим орчинд тавигдсан мэдээллүүдээс харахад өндөр дээд албан тушаалтай хүмүүс болон тэдний ойрын хүрээллийн хүмүүс Засгийн газрын тэтгэлгээр гадаадад боловсрол эзэмшээд эргэж төлөөгүй байгаа нь ичгэвтэр зүйл бөгөөд би бол заавал эргэн төлөх ёстой гэж бодож байна. Гадаадад тэтгэлгээр эсвэл хувиараа төлбөрөө төлөөд сурч боловсорч байна. Хувиараа сурч байгаа залуучууд тэнд үлдээд ажил хийж болно. Харин Засгийн газрын тэтгэлэгтэй сурч байгаа залуучууд маань эх орондоо эргэн ирж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүй ёсны хэрэг бизээ. Харин зарим нь хувиараа сурч ирээд Төрийн албанд ажиллая гэхээр Төрийн албаны Мэррит зарчмын дагуу ажилд орж чаддаггүй. Жишээ нь Гадаадад мэргэжлээрээ төгсөөд магистр, доктороо хамгаалаад ирэхэд төрийн албанд удаан ажиллаагүй гэх шалтгаанаар ажилд авахгүй байх жишээний.
Гадаадад магистр, доктороо хамгаалаад ирэх цаг хугацааны хувьд төрд ажиллах боломжгүй цаг хугацаа. Хэдий хувиараа төлбөрөө хийсэн ч гэсэн улс эх орондоо хэрэгтэй юм хийх мэдлэг мэргэжлийг эзэмшсэн залуус олон гэдэгт итгэлтэй байдаг. Ийм хүмүүсийн сурсан мэдсэнийг улс ашиглах хэрэгтэй. Яагаад Монгол Улс гаднаас зөвлөх нэртэй монголчуудаас 10, 20 дахин өндөр цалинтай мэргэжилтнүүд ажиллуулдаг юм. Монгол хүн түүнээс ч илүү ажиллах боломжтой. Гол нь Монгол нь Монгол хүнээ дэмжихгүй байгаатай л холбоотой. Монгол хүн л Монголоо сайн ойлгож ажиллана уу гэхээс гаднын хүн тийм хэмжээнд ойлгож чадахгүй шүү дээ. Гадаадад нарийн мэргэжил эзэмшсэн залуусаа эх оронд нь авчирч хөрсөн дээр нь ажиллуулах хэрэгтэй байна.


-Гадаадад төгсөгчид Монголд ирж ажиллахад цалин хөлс бага гэдэг. Харин нөгөө талаасаа Монголд томоохон төслүүдэд гадныхныг аваад байдаг. Энэ хооронд нэг асуудал байна уу?
-Үнэлгээ гэдэг бол цалин хөлс гэхээсээ хөдөлмөрийн үнэ цэнийн үнэлгээ. Тухайлбал хийж бүтээх урам зоригоор томоохон төсөл хэрэгжүүлье гэхэд төр засгийн хүнд суртал, зөвхөн танил талдаа төсөл тендерээ өгдөг гэх мэт шударга бус тогтолцоо саад болдог.
Үүнд шударга сонгон шалгаруулалт, зөв сонголт хийдэг байх зохицуулалт дутагдаж байна. Шинэ санаа, хийх мөрөөдлийг төр дэмжих хэрэгтэй л дээ. Том төслүүд дөрвөн жилд багтахгүй байхад төр засаг солигдлоо гээд халж сольдог ч тал байдаг. Жишээ нь аялал жуулчлалын салбарт гэхэд бодлого нь тодорхойгүй, бодлого хэрэгжүүлэх механизм нь байдаггүй. Аялал жуулчлал гэдэг чинь гаднаас орж ирдэг нэг аялагчийн систем биш шүү дээ. Өглөө гэрээс гараад орой гэртээ орж ирэх хүртэлх бүх үйл явц бол аялал жуулчлал юм. Монгол хүн аз жаргалтай амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх чинь л өөрөө аялал жуулчлал. Ингээд хийе гэхээр үүнийг чинь дэмждэггүйд л асуудал бий. Гадаадад төгссөн хүмүүсийн бас нэг давуу тал гэвэл гаднаас хөрөнгө оруулалт татах арга замаа мэддэг. Гэхдээ үүнийг Төр засаг нь ашиглахгүй л байна гэж л хэлэх байна.
-Цаг үеийн сэдэв ярья л даа. Гадаадад амьдарч байгаа монголчууд эх орон руугаа хандив тусламж цуглуулж илгээх нь их байна. Жишээ нь танай холбооныхон корона вирус тархсан энэ үед нэлээд ажил хийсэн гэсэн. Энэ тухайгаа яриач?
-Манай холбоо Цагаан сарын өмнө 25 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн дулаан куртикуудийг Булган аймгийн сумдын эмч нар, онцгой байдлын албан хаагчдад мөн өнчин хүүхдүүдэд хандивласан. Мөн 10 мянган маск гэдэг аяныг ч БНСУ-д сурч, ажиллаж, хөдөлмөрлөж буй нутаг нэгтнүүд маань санаачлан зарлаад маскаа цуглуулж эх орондоо хандивлах ажлыг зохион байгуулсан.
-Бид энэ сарын 30-ныг хүртэл хөл хорионы нөхцөлд амьдарч байна. Нэг тохиолдол илэрсэн нь гадаадын иргэн байж, хүмүүс сошиалаар их шүүмжиллээ. Харин Монголд амьдарч байгаа солонгосчуудын хувьд нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд хүч нэгтгэн хамтран ажилласан хэдий ч Монголд коронавирусийн халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн. Коронавирус илэрсэн гадаад иргэнд уур уцаар, дургуйцлийг хэтрүүлж илэрхийлсэн сэтгэгдлүүд онлайн орчинд газар авч буй бөгөөд улмаар Монголд оршин суугаа нийт гадаад иргэдийг эгдүүцсэн, дургуйцсан хандлага их гарч байна. Монголд оршин сууж байгаа Солонгос иргэд маань ч бага зэргийн айдастай байна. Монгол Улсад оршин суугаа нийт Гадаад иргэдийн дийлэнх хувийг БНХАУ, дараа нь БНСУ-ын иргэд эзлэх ба эдгээр иргэд нь нэгдсэн зохион байгуулалттайгаар коронавирусийг Монгол Улсад оруулж ирүүлэхгүйн тулд өөрсдөө хичээн ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсад амьдарч, ажиллаж буй БНСУ-ын иргэд л гэхэд өөрсдөө нэгдсэн цахим сүлжээг бий болгон нэгдсэн зохион байгуулалтад БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь оруулж, коронавирусийн талаарх мэдээллийг ард иргэддээ хуваалцахын зэрэгцээ өдгөө коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй шийдвэрийг чандлан мөрдөхийг нэг нэгэндээ сануулж, мөрдөх ажлыг маш сайн зохион байгуулж байна. Онцгойлон БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ коронавирустэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын ээлжит мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудсаар иргэдэд Солонгос хэлээр орчуулан дамжуулж коронавирустай тэмцэх Монгол Улсын Засгийн шийдвэр, бодлогыг таниулснаар БНСУ-ын иргэдээс халдварын тохиолдлыг гаргахгүй байх бүх л арга хэмжээг авч ажиллаж байгаа нь талархууштай зүйл юм. Манай холбоо нь БНСУ-ын ЭСЯ-ны энэхүү авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Гадаадад сургууль төгсөгчдийн холбоодоор дамжуулан бусад ЭСЯ-ууд ч тухайн улсынхаа иргэдэд дээрх арга хэмжээнүүдийг авч ажиллахыг уриалан хамтран ажиллаж байна.


-Коронавирусийн халдварын анхны тохиолдол гаднын улсын иргэн байсан нь олны дүргүйцлийг их хүргэсэн. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Франц иргэн сая халдвар авсан гэхэд хүмүүс ямар их дургүйцэв. Муу муухайгаар цахим орчинд элдвээр хэлэв. Тэр хүний буруу гэж юу байх вэ дээ. Үүнээс болж Монголд байгаа гаднын иргэд маш их санаа зовсон, бага зэрэг айдастай, биднээс ч илүү хэцүү байгаа нь ойлгомжтой. Одоо гаднын хүмүүс нь монголчуудад өвчин халдаахгүй байя гэдэг сэтгэлээр нэгдэн зохион байгуулалтад орсон байна. Дэлхийн аль ч улс оронд Монголчууд маань ажиллаж, амьдарч, сурч боловсорч байна. Тэднийг маань гадуурхаад байвал ямар хэцүү байх билээ дээ. Тиймээс энд байгаа Гадаад иргэдийг бид гадуурхахгүй, буруу мэдээллээс болж янз бүрээр чичилж нэр хүндэд нь халдахгүй байх нь энэ хэцүү үед эв эеэ хичээж Дэлхий нийтээр тархсан энэ тахлыг хамтын хүчээр давна гэдэгт итгэлтэй байна.
-Танай холбооны ямар ямар ажлууд энэ нөхцөл байдлаас болоод хойшлогдов?
-Энэ хаврын “Солонгост суралцацгаая” Боловсролын үзэсгэлэн, яармаг түүнийг дагасан ажлууд хойшлогдсон хэдий ч бүх ажлаа цахим хэлбэрээр явуулж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д COVID-19-ын халдварыг илрүүлэх, статистикийн мэдээ, мэдээлэл цуглуулах, өндөр хөгжилтэй технологид суурилан бүх мэдээ, мэдээллийг шуурхай, үнэн зөвөөр цахим хэлбэрээр Монголын ард иргэддээ дамжуулах ажлыг БНСУ-ын ЭСЯ, Солонгос иргэдтэйгээ хамтран хэрэгжүүлж байна. 

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.