Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө3 цаг 12 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ3 цаг 13 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 36 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд: Таван жилийн өмнө зогсоож болсон юм, одоо бүгдээрээ нийлээд зогсоож болох байлгүй дээ

/3-р сарын 2/  -  18 цаг 17 минут

З.Энхболд: Биднийг коронавирус, карантин гэж байх хойгуур “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байгаа мэдээ авлаа. Энэ талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ та бүхэнд тодорхой ярьж өгнө. Намайг энэ асуудалд анхаарал хандуулаад туслаад өгөөч гэж ирсэн байна.

image

С.Эрдэнэ: Манайхан чинь амралтын өдрүүдийг далимдуулаад аливааг хийгээд сурчихсан. Энэ ч үүднээс “Эрдэнэс Таван толгой” компани маань алга болоход бэлэн болчихлоо. Ялангуяа энэ жил анх удаагаа долоодугаар сард өгнө гэж байгаа 1072 хувьцааны ногдол ашиг маань алга болох нь. Энэ жилийн хувьд тараагдана, дараа жилээс бүр огт байхгүй болох дээрээ тулаад байна. Тийм учраас би “Тавантолгой” компанийг та бүхэнд авч үлдэж чадсан тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд даргадаа хандаж, тодорхой материалуудыг танилцуулж өгье гэж бодож байна.

З.Энхболд: Таван жилийн өмнө зогсоосон шүү дээ. Одоо таван жилийн ойн дээр нь Д.Сумъяабазар, У. Хүрэлсүх хоёр бодийг нь хөтөлчих гээд орж ирж байна л даа.

image

С.Эрдэнэ: Би энэ хугацаанд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд албан тоот явуулсан. Мөн УИХ-д албан бичиг явуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Энэ хууль бус зүйлийг зогсоогооч” гэж албан бичиг явуулсан. Ингэж шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст нь хандаад дийлсэнгүй. УИХ-ын 73 дугаар тогтоол энэ байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 9-ний өдөр гаргасан 296 дугаар тогтоолын заалтууд байна. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-өөс “Хувьцаат Майнинг гэдэг компани байгуулах” тухай шийдвэр, 2018 оны аравдугаар сарын 19-ний өдөр ээлжит ТУЗ-ийн хурлын шийдвэр байна. Энэ шийдвэрийг гаргахдаа тэд нар чинь бүр зодоон нүдээн болсон шүү дээ.

З.Энхболд: УИХ “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг хувьчил гээд 2017 онд шийдсэн үү?

С.Эрдэнэ: Яг 30 хувь биш, 20 хувь гэж байдаг юм. Сүүлдээ наадах чинь тийм болчихсон хэрэг.

З.Энхболд: 2018 онд УИХ-аас хувьчлах шийдвэр гаргаад явсан юм. Тухайн үед би “Наадах чинь болохгүй ээ” гээд эсэргүүцэж байсан. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байсан үе шүү дээ. Үүнээс хойш Засгийн газрын шийдвэр болон ТУЗ-ийн шийдвэр нь гараад одоо хувьчлахаар болчихож. Анх УИХ-ын тогтоол гаргаж байхад Д.Сумъяабазар УИХ-д ямар тайлбар хийж байсан гэхээр 30 хувиа таван тэрбум ам.доллараар зарна гэж байсан. Харин хамгийн сүүлд буюу сая авсан мэдээллээр нөгөөдөх нь нэг тэрбум болчихсон байна л даа. Нэг тэрбум ам.доллар гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой”-н нэг жилийн экспортын орлого. Дэндүү жижигхэн мөнгө л дөө. УИХ-д болохоор таван тэрбум ам.доллараар зарна гэчихээд яг зарах дээрээ нэг тэрбумаар зардаг нь хаанахын ёс вэ. МАН-ын 65 гишүүн, одоо 63 болчихсон байгаа байх. Та бүхэн УИХ-ын 2018 оны зургаадугаар сарын 29-ний 73 дугаар тогтоолоо хүчингүй болгохгүй бол танай Засгийн газар чинь “Таван толгой”-н 30 хувийг ганцхан тэрбум ам.доллараар зараад алга болгох нь ээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид бол бүх монголчууд байгаа. Тиймээс бүгд нэгдэж, энэ хууль бус хувьчлалыг зогсоох хэрэгтэй.

Сонгууль, корона гээд олны анхаарал өөр тийшээ хандчихсан байхад зуун жил ашиглах “Эрдэнэс Тавантолгой”-гоо ганцхан тэрбум ам. доллараар өгчихөж болохгүй гээд явж байгаа С.Эрдэнийн саналыг би дэмжиж байна. Аль болох олон хүний гарын үсэг зуруулах ажил дээр туслалцаа үзүүлж, дэмжье. Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид 100 орчим мянган төгрөгийн хувьцаа авна. Хэрэв энэ Д.Сумъяабазарын төлөвлөсөн хувьчлал нь явагдах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно. Төмөр замаа бүтээн байгуулдаг мөнгө бас алга болно. Эхний бөгөөд сүүлчийн удаа 1072 хувьцаандаа хувьцаа тараасан гэдэг зүйл түүхэнд бичигдэж үлдэх нь.

Одоо 2300000 хувьцаа эзэмшигч байгаа. Нийлж тэмцээд ийм хууль бус хувьчлалыг зогсооё. Таван жилийн өмнө миний бие УИХ-ын дарга байхдаа зогсоосон юм. Одоо бүгдээрээ нийлээд зогсоож болох байлгүй дээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.