Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө2 цаг 39 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ2 цаг 40 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 2 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 556 болжээ

/2-р сарын 23/  -  11 цаг 42 минут

БНСУ-д нэг өдрийн дотор шинэ төрлийн коронавирусний халдварын 123 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 556 болж нэмэгджээ.

БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /KCDC/ мэдээлснээр, Дэгү хотод 93 шинэ тохиолдол, Кёнсан-Пукто мужид 20, үлдсэн нь тус улсын янз бүрийн бүс нутагт бүртгэгдсэн байна. Халдвар авсан дөрвөн хүн нас барж, 18 өвчтөн эмнэлгээс гарсан бол 6039 хүний шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Бямба гарагт нас барсан гурав дахь тохиолдол нь 41 настай, БНСУ-ын иргэн байсан байна. Дөрөв дэх тохиолдол ням гарагт бүртгэгдсэн бөгөөд 57 настай эрэгтэй нас баржээ. Уг эрэгтэй Чондо хотын Тэнам дүүргийн эмнэлэгт халдвар авсан байна. Тус эмнэлэгт коронавирусний халдварын 114 тохиолдол бүртгэгдсэний ес нь эмнэлгийн ажилтнууд юм. Вирус тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс уг байгууламжийг хорио цээрийн дэглэмд оруулжээ.

Шинээр илэрсэн 75 тохиолдол мөн л Дэгү хотын “Шинчожи” сүмтэй холбоотой байна. БНСУ-д бүртгэгдсэн халдварын 31 дэх тохиолдол болох 61 настай эмэгтэй Хятадад хэзээ ч аялж байгаагүй тул коронавирусний шинжилгээ хийлгэхээс татгалзсан тухай өмнө нь мэдээлсэн. Уг эмэгтэй “Шинчожи” сүмийн цуглаанд очдог байсан нь цааш олон хүнд халдах нөхцөл болсон юм. Орон нутгийн эрх баригчид сүмийн 9336 итгэгчийг гэрт нь тусгаарлаж, хорионд оруулсан бөгөөд тэдний 544-т нь коронавирусний халдварын шинж тэмдэг илэрчээ. 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.