Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

БНСУ-д коронавирусний халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгджээ

/2-р сарын 21/  -  12 цаг 42 минут

БНСУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 156 болсон талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс баасан гарагт мэдээлжээ.

Шинээр халдвар авсан тохиолдлын дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Тэгү хотын сүмд очсон хүмүүс бөгөөд тус хотын 2.5 сая оршин суугчийг гадуур гарахгүй байхыг уриалжээ. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 52 тохиолдлын 41 нь Тэгү хотод болон Умард Кёнсан мужид, 3 нь Сөүл хотод бүртгэгдсэн байна.

Эрүүл мэндийн газрын удирдлагууд халдварын тархалт хурдацтай нэмэгдэж буйтай холбогдуулан тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Уг халдвар хүнээс хүнд халдварлахаас урьдчилан сэргийлэх үүднээс амьсгалын замын өвчтэй хүмүүсийг бусад өвчтөнөөс тусгаарлахыг үүрэг болгосон гэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Пак Нюн Хо сэтгүүлчдэд мэдээлжээ.

Мөн Тэгү хотын эмнэлгүүдэд эмчлүүлж буй уушгины хатгалгаа туссан бүх өвчтөнөөс шинжилгээ авна гэж тэрбээр нэмж хэлжээ. БНСУ-д коронавирусний халдвартай холбогдуулан түгшүүрийн улбар шар түвшин тогтоогоод байгаа боловч үүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ улаан түвшнийхтэй ижил хэмжээнд хүргээд байгаа ажээ.

Тэгү хот, Умард Кёнсан мужид бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 111 хүрсэн бөгөөд тэдний 82 нь Тэгү хотын сүмд очсон хүмүүс юм. Лхагва гарагт БНСУ-ын иргэн, 63 настай эрэгтэй Чёндо хотын эмнэлэгт нас барсан байна. Мөн уг эмнэлэгт 16 хүн халдвар авснаас 5 нь сувилагч аж.

Баасан гарагийн өглөөний байдлаар коронавирусний халдвар авсан байх магадлалтай 2707 хүнийг хөл хорионд оруулсан нь өчигдрийнхөөс 847-гоор нэмэгджээ. БНСУ-д энэ сарын 3-наас хойш 14816 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас 11953-ынх нь хариу сөрөг гарсан байна. Үүнээс гадна халдвар авсан 16 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.