Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө2 цаг 21 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ2 цаг 22 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав2 цаг 44 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Иранд парламентын сонгууль болно

/2-р сарын 21/  -  11 цаг 04 минут

Ираны Межилис буюу нэг танхимтай парламентын сонгууль өнөөдөр болно. Сонгогчид 800 орчим нь эмэгтэйчүүд болох 7148 нэр дэвшигчээс 290 гишүүнийг сонгоно.

Улс даяар санал авах байрууд орон нутгийн цагаар 08.00 цагт нээгдэж, санал хураалт 20 цаг хүртэл үргэлжлэх боловч шаардлагатай тохиолд сунгах аж. Сонгуулийн эхний урьдчилсан дүнг бямба гарагт танилцуулахаар төлөвлөж байгаа хэдий ч сонгуулийн штабын шийдвэрээр зарлах хугацааг хойшлуулж магадгүй байна.

Ираны парламентын гишүүдийг нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Сонгуулийг хүчинтэйд тооцох сонгуулийн ирцийн босго гэж байхгүй байна. Үүний сацуу, сүүлийн өдрүүдэд Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, шашны удирдагч Али Хаменеи зэрэг тус улсын гол улстөрчид сонгуульд идэвхтэй оролцохыг сонгогчдод хандан уриалжээ. Ираны Олон нийтийн санаа бодлыг судлах төвийн мэдээлснээр, Техраны оршин суугчдын ердөө 21 хувь нь санал авах байр руу явахад бэлэн байна гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Ираны эрх баригчид тус улсын Кум хотод шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хоёр хүн нас барсан тухай мэдээлсэн байна. Энэ нь Иранд илэрсэн коронавирусний халдварын анхны тохиолдол юм. Кум болон Арак хотод гурван тохиолдол шинээр илэрсэн гэж Ираны Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ.

Парламентын өмнөх сонгууль Иранд 2016 оны хоёрдугаар сарын 26-нд болжээ. Энэ удаагийн сонгууль улс төрийн болон нийгмийн амаргүй нөхцөлд болно. АНУ 2018 оны тавдугаар сарын цөмийн хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээний бодлогоо чангатгасан нь тус улсын эдийн засгийг асар том хүндрэл бэрхшээлтэй тулгарахад хүргэсэн юм. Үргэлжилж буй эдийн засгийн хямрал болон хориг арга хэмжээний дарамтын улмаас Ираны Засгийн газар 2019 оны 11 дүгээр сард шатахууны үнийг нэмэгдүүлэхээс аргагүйд хүрчээ. АНУ-ын авсан хориг арга хэмжээний улмаас Ираны эдийн засаг 50 тэрбум ам.долларын алдагдал учирсан гэж тус улсын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайан Хук 2019 оны зургадугаар сарын 26-нд Арабын телевизийн “Al Hadath” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Америкийн цэргүүд Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч, генерал Касем Сулейманыг Багдадын нисэх онгоцны бүсэд пуужингийн цохилт өгч хөнөөсний дараа буюу нэгдүгээр сарын 3-нд АНУ болон Ираны хоорондох улс төрийн сөргөлдөөн дахин хурцадсан юм. Генералыг нь хөнөөсний хариуд Ираны эрх баригчид Америкийн цэргүүдийн ашигладаг Иракийн баазуудад цохилт өгсөн билээ. Цохилтын үеэр Америкийн 80 цэрэг амиа алдсан гэж Ираны эрх баригчид мэдээлсэн бол Пентагоны мэдээлснээр, хүний амь эрстээгүй бөгөөд зарим цэргийн тархи доргисон байна. Америкийн объектуудад цохилт өгдөг өдөр Иран Украины зорчигч тээврийн онгоцыг андуурч сөнөөсний улмаас 176 хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Иран, Канадын иргэд байжээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.