Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө3 цаг 2 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ3 цаг 3 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 26 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Уртцагаан энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно

/2-р сарын 19/  -  16 цаг 24 минут

 Уртцагаан ахуйн үйлчилгээний төвийг түрээслэгч нарт нь давуу эрхээр хувьчлах шийдвэрийг анх 2007 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байсан боловч өнөө хэр хэрэгжээгүй байна. Ахуйн үйлчилгээний сүүлийн ганц төв болох Уртцагааныг хувьчлуулахаар түрээслэгчид нь удаа дараа шаардлага, хүсэлтийг төр, засгийн бүхий л шатанд хүргэж байсан ч  ямар нэгэн нааштай хариу авсангүй өдий хүрчээ. Гэтэл сүүлийн үед өмнөх хувьчлах тогтоолыг үл ойшоож, Уртцагааны түрээслэгч нарыг байрнаас нь хөөн гаргаж, барилгыг нь нураах шийдвэр гаргасан байна. Иймд Уртцагааны 800 гаруй түрээслэгч нар дөнгөж сая хуралдаж, хувьчлалын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуухан тэмцлийг эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Тэд өөрсдийнхөө төлөө нэгдэж,  төрийн гурван өндөрлөгт хатуу шаардлага хүргүүлэхээр болжээ. Мөн  хотын өв соёлыг шат дараатай устгаж буй Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах тэмцлийг эхлүүлнэ гэжээ. Хэрвээ тэдний шаардлагад тодорхой хариу өгөхгүй бол НЗДТГ-ын өмнө жагсаал, цуглаан, улмаар өлсгөлөн зарлаж, тэмцлийн бүхий л хатуу хэлбэрийг сонгоно.  Уртцагааны түрээслэгчдийн энэхүү тэмцэл нь энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болох бололтой.

Нийслэлийн төв хэсэгт байрлах Уртцагаан үйлчилгээний төв нь анх 1962 онд хувийн хоршоологчдын хөрөнгөөр барьсан анхны  хувийн өмч юм. Энэхүү барилгыг  өдгөө 800 гаруй түрээслэгч түрээслэн, ахуйн үйлчилгээний үйлчилгээг ард түмэндээ үзүүлж байгаа билээ.  Гадна, дотно завсар, үйлчилгээг түрээслэгч нар өөрсдийн хөрөнгөөр хийх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч  НЗДТГ-аас хориглосоор байдаг аж. Улмаар  албаар өнгө зүсийг нь  доройтуулж, ашиглалтын чанар муудсан гэх үл ялих шалтгаанаар нураахыг МАН эрх барьж байх хугацаандаа үеийн үед санаархаж байжээ. Харин барилгын чанар, үзүүлэлтийн талаар мэргэжлийн хүмүүс хамгийн сайн чанартай төдийгүй актлах шаардлагагүй гэж үздэг байна. Мөн Уртцагааны барилга нь манай улсын архитектурын өнгө төрхийг тусгасан, үнэт дурсгал тул Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтад 2015 онд  орсон барилга билээ.

 

О.Баяр 

Түмэн.мн

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.