Шинэ мэдээ

Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ5 цаг 2 минутын өмнөЖефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана5 цаг 3 минутын өмнөКоронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ2 сар 14. 9:55“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ2 сар 14. 9:50Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ2 сар 13. 11:50АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ2 сар 13. 9:55Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй2 сар 13. 9:44Хятадын автомашин, гар утасны компаниуд амны хаалт үйлдвэрлэнэ2 сар 12. 14:35АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ2 сар 12. 10:05Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ2 сар 12. 9:54Германд шувууны томуу дэгджээ2 сар 12. 9:52Турк Сирийн армид хариу цохилт өгчээ2 сар 11. 11:28Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ2 сар 11. 9:39Цагаан ордон гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулах санал дэвшүүлнэ2 сар 11. 9:39НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ2 сар 10. 12:32Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна2 сар 10. 11:50Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ2 сар 10. 11:16Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ2 сар 10. 9:45Австралид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна2 сар 9. 10:57Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгджээ2 сар 9. 10:55“Найзууд” нэг ангит киногоор эргэн уулзана2 сар 8. 12:45

Турк Сирийн армид хариу цохилт өгчээ

/2-р сарын 11/  -  11 цаг 28 минут

Туркийн Зэвсэгт хүчин Сирийн Идлиб муж дахь цэргүүд рүү нь галласны хариуд тус улсын армид бөөн хүчээр цохилт өгсөн байна.

“Урьдчилсан мэдээллээр, Сирийн армийн 115 байд цохилт өгч, гурван танк, нэг нисдэг тэргийг оруулаад 101 байг устгасан. Ажиллагаа үргэлжилж байна” гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээлжээ. Сирийн цэргүүд Идлиб муж дахь цэрэггүй бүсийн ажиглалтын цэгүүд рүү гал нээсний улмаас Туркийн таван цэрэг шархдаж, таван цэрэг амиа алдсан гэж тус яам урьд нь мэдээлсэн байна. Туркийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт ажиглалтын цэгүүдэд тусгай хүчнийхнийг нэмж байрлуулжээ.

Идлибийн цэрэггүй бүсээс цэргээ гарахгүй бөгөөд ажиглалтын цэгүүдийг бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёрдугаар сарын 4-нд мэдэгджээ. Энэ мэдэгдлийг Сирийн арми Идлиб мужид агаарын цохилт өгсний улмаас Туркийн таван цэрэг, гурван иргэн амиа алдсаны маргааш нь хийжээ. Эрдоганы мэдэгдсэнээр, Туркийн өгсөн хариу цохилтын үеэр Сирийн 76 цэрэг амиа алдсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Эрдоган нар хоёрдугаар сарын 5-нд утсаар ярьсан байна. Энэ үеэр Эрдоган Сирийн цэргүүдийг Туркийн ажиглалтын цэгүүдээс холдуулах тал дээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад нөлөөлөхийг В.Путинээс хүсжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.107.71зочин   • 2 сарын 11. 14 цаг 38 минут

Туркийн цэрэг 2 дахиа цохилтод өртөөд байна. Эхнийх нь 8-нд бол 4 цэрэг алагдаж 9 шархадсан. Дараагийнх нь өчигдөр тохиож 6 цэрэг алагдаж 5 шархадсан. Турк Засгийн газрын сөрөг хүчинд тусламж үзүүлж байна.

202.21.108.215Зочин   • 2 сарын 11. 14 цаг 12 минут

Хэт хоцрогдсон мэдээлэл.

203.169.50.110Ккк   • 2 сарын 11. 12 цаг 29 минут

Яваандаа Орос, Турк улсууд мөргөлдөж магадгүй

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.