Шинэ мэдээ

АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20

НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ

/2-р сарын 10/  -  12 цаг 32 минут

МЭДЭГДЭЛ

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Сүүлийн үед цахим сүлжээгээр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө  Капитал банкинд байршиж байсан талаар ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна. 

Арилжааны банкуудад 2013-2016 онуудад байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 253.2 тэрбум төгрөг байсан бол 2016-2019 онуудад 342,8 тэрбум төгрөг болж /эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 2018, 2019 он ороогүй/, 35.3 хувиар нэмэгдсэн байна.

Нийгмийн даатгалын сангийн статистик үзүүлэлтээс харахад хүүгийн орлого жил бүр нэмэгдсэн байна. 

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 5.2 тэрбум төгрөг байршуулж байсан бол 2013 онд 126.3 тэрбум, 2014 онд 209.4 тэрбум, 2015 онд 238.0 тэрбум төгрөг болсон байна.

Капитал банкинд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 2012 оноос 2013 онд 4, 2014 онд 6.6, 2015 онд 7.5, 2016 онд 7.1 дахин тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2012 онд 16.0 тэрбум, 2013 онд 79.0 тэрбум, 2014 онд 85.0 тэрбум, 2015 онд 20.0 тэрбум, 2016 онд 15.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг шинээр байршуулж, тус банкинд бусад банкуудаас мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлсэн байна.

Нийгмийн даатгалын санд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 577.0 тэрбум төгрөгийн хадгаламж байршиж байснаас 180.0 тэрбум төгрөг буюу 31.2% нь Капитал банкинд байршиж байжээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 тоот тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас  арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-аар тухайн банкинд байршуулах хадгаламж нь банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүйгээр байсныг НДҮЗ-ийн  2014 оны 22 тоот тогтоолоор 25 хувиас хэтрэхгүй байхаар нэмэгдүүлэн өөрчилжээ. Энэ нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг өөрийн хөрөнгө багатай жижиг банкуудад их хэмжээгээр байршуулах боломжийг бүрдүүлсэн байна.

Тухайн үед Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь тус банкны нийт активын 21.7 хувьд хүрсэн байсан ба  2016 оны 07 дугаар сард 26.76 хувьд хүрч, журамд заасан хэмжээнээсээ хэтэрсэн байсан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тухайн үед мөрдөж байсан журмаар хадгаламжийн хүүгийн хэмжээг  тухайн үеийн Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хувь хэмжээнээс доошгүй байх, мөн Монголбанкны бодлогын хүүгийн түвшинтэй уялдуулан тогтоохоор заасан.

Гэтэл 2016 оны 05 дугаар сард /Улсын их хурлын сонгуулийн өмнө/ дээрх 3 үзүүлэлтийн дундаж 12.8%, Монголбанкны бодлогын хүү 10.5% байхад нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг хамгийн бага байх ёстой хэмжээнээс 3.8 хувиар бууруулан 9.0%-аар тогтоон, өмнө байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 9.0 хувь болгон бууруулан өөрчилж, журмын заалтыг ноцтой зөрчсөн төдийгүй  07 дугаар сард /УИХ-ын сонгуулийн дараа/ 2016, 2017 онуудад хугацаа дуусах байсан 61.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг дуусах хугацаанаас нь өмнө дахин 2 жилийн хугацаагаар буюу 2018 оны 07 сар хүртэл хугацаагаар сунгаж, 15.0 тэрбум төгрөгийн гэрээг шинээр байгуулсан байна.

Монголбанкны санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангасан банкинд байршуулах ёстой боловч 2013-2016 онуудад Капитал банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан ирүүлээгүй байхад хадгаламж байршуулсан байна.

Журамд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга зөвшөөрөл өгч гэрээ байгуулах ёстой боловч 2014 оноос бусад онуудын зөвшөөрлийн бичиг нь тус газрын архивт хадгалагдаагүй устгагдсан байна.

2016 оны 12 дугаар сард шинээр томилогдсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 33 тоот тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг 15.0 хувиас багагүй байхаар тогтоон, тухайн үед хугацаа дуусаагүй байсан мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 15.0-15.5 хувь болгон нэмэгдүүлж, 2 жилээр байгуулсан гэрээний хугацааг 1 жил болгон өөрчилсөн болно.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 08 тоот тогтоолоор “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний загварыг шинэчлэн баталсан.

Хадгаламжийн хүүгийн доод хэмжээг  тухайн үеийн банкуудын байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүтэй уялдуулан Монголбанкны бодлогын хүүн дээр 3 хувийг нэмж тогтоон, нэг банкинд их хэмжээгээр байршуулах, эрсдлээс сэргийлэх зорилгоор хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 15 хувиас хэтрэхгүй байхаар өөрчилж бууруулсан болно. Мөн хадгаламжийн хугацаа дуусахад харилцах дансанд шилжигдэн бага хүүтэйгээр байршдаг байсныг банк зарлагын гүйлгээ хийгээгүй бол хадгаламжийн хүүгээр орлого авдаг байхаар гэрээнд өөрчлөлт оруулсан.

Капитал банк нь Банкны  тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт ”... хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”, “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус зөрчиж зарлагын гүйлгээ хийхгүй, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт хангахгүй байгааг 2016 оны 08 дугаар сард илрүүлсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн харилцах дансуудаас хийгдэж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагуудыг тусгасан албан бичгүүдийг 20 гаруй удаа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг удаа дараа зохион байгуулж ажилласан боловч үр дүнд хүрээгүй үргэлжилсээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр албадан татан буугдсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд 2018 онд 57.1 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр  125 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 4.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн ба 2019 онд 40.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр  44 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 860.0 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байдаг.  

Тус газар нь 2016 оны наймдугаар сараас хойш хугацаанд Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй хадгаламжийн данснаас харилцах дансанд шилжигдэж байсан болно.

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгээс  ирүүлсэн “...банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “...хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах” чиглэл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс өгсөн “байнгын хорооны чиглэлийг хэрэгжүүлэх, мөнгөн хөрөнгийг үнэгүйдэхээс сэргийлж, хүүгийн орлогын алдагдал хүлээхгүй байх” зөвлөмжийг тус тус хэрэгжүүлэн хадгаламжийн хугацаа дуусаж, харилцах дансанд шилжигдсэн байсан мөнгөн хөрөнгүүдийг хадгаламжийн дансанд шилжүүлэн гэрээ байгуулж байсан.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Засгийн газрын үед буюу 2012-2016 онуудад байршуулсан, хадгаламжийн хугацаа дууссан их хэмжээний мөнгөн хөрөнгийг буцаан авах талаар арга хэмжээ авч байсан бөгөөд Капитал банк нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул хүүгийн орлогын алдагдал хүлээхгүйн үүднээс дээрх зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлэн, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор харилцах данснаас хадгаламжийн дансанд шилжүүлсэн болно.

Түүнээс биш хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа шиг 2016 оны 08 дугаар сараас хойш хугацаанд дампуурах гэж буй банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгосон, бусад банкнаас илүү хөрөнгө байршуулсан зэрэг ашиг сонирхолын аливаа нэг асуудал байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.