Шинэ мэдээ

Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ4 цаг 25 минутын өмнөЖефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана4 цаг 26 минутын өмнөКоронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ2 сар 14. 9:55“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ2 сар 14. 9:50Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ2 сар 13. 11:50АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ2 сар 13. 9:55Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй2 сар 13. 9:44Хятадын автомашин, гар утасны компаниуд амны хаалт үйлдвэрлэнэ2 сар 12. 14:35АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ2 сар 12. 10:05Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ2 сар 12. 9:54Германд шувууны томуу дэгджээ2 сар 12. 9:52Турк Сирийн армид хариу цохилт өгчээ2 сар 11. 11:28Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ2 сар 11. 9:39Цагаан ордон гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулах санал дэвшүүлнэ2 сар 11. 9:39НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ2 сар 10. 12:32Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна2 сар 10. 11:50Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ2 сар 10. 11:16Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ2 сар 10. 9:45Австралид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна2 сар 9. 10:57Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгджээ2 сар 9. 10:55“Найзууд” нэг ангит киногоор эргэн уулзана2 сар 8. 12:45

Анагаахын сургуулийн захирал асан Г.Батбаатар хуулийг мартан даварсаар л явна уу

/2-р сарын 5/  -  11 цаг 54 минут

“Албан тушаалд шунах, мөнгөний амтанд орох хоёр ч дэв юм шүү дээ” гэж Ерөнхий сайд агсан П. Жасрай гуай нэгэнтээ хэлсэн юм. Аливаад шунаж дайрч байгаа хүнийг харах тоолон энэ үг бодогддог. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч нэг л голыг нь олоод хэлчихсэн санагддаг юм. Тэгвэл өнөөгийн нийгэмд “дэв” болсон хүн олон байна. Тухайлбал АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь олон баримтаар ил болсон. Тиймээс тухайн салбар цэвэрлэгээ хийж Г.Батбаатарыг албан тушаалаас нь буулгасан.  БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар 2018 онд сургуулийн үйл ажиллагаанд шалгалтхийсэн бөгөөд энэ шалгалтаар Г.Батбаатарын гарын үсэгтэй баримтаар сургуулиас 2 тэрбум 320 орчим сая төгрөг сул гарсан нь тогтоогдсон. Шалгалтын дараа БСШУС-ын сайд Г.Батбаатарыг үүрэг тажлаас нь чөлөөлж, 9 акт үйлдэн, түүний улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлэх ажлыг эхлүүлжээ.  Монгол Улсын олон хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдлээ Г.Батбаатар хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд хохирлоо ч төлсөнгүй, шүүхээр гүйж, хуучин ажилдаа томилогдоно хэмээн зарга үүсгэх болсон юм. Энэ хэл ам нь одоо ч дуусаагүй явна. Уг нь хүнд ичих булчирхай гэж баймаарсан. Г.Батбаатарын АШУҮИС-д учруулсан хохирлын хамгийн том баримт бол Дижитал гэрлийн ба конфокал электрон микроскопын систем нийлүүлэх ажлынтендэрт зарцуулсан 1.9 тэрбум төгрөг. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд явагдсан тендерийг Г.Батбаатар Саммасаммади компанитай үгсэн хуйвалдаж, төрийн мөнгийг “тоносон” үйлдэл болсон юм.  Тус тендерт тухайн үеийн Боловсролын яамны өндөр албан тушаалтны ах дүүсийн компанийг шалгаруулсан ноцтой асуудал яригддаг.

1.9 тэрбумын өртөгтэй тоног төхөөрөмжийг АШУҮИС одоо болтол ашиглаж чадаагүй байна.   Энэ үхмэл хөрөнгө сургуулийн зоорийн талбайд хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийн дунд байгаа АШУҮИС-д нэн чухал хэрэгтэй конфокаль ба электрон микроскопууд ашиглах ямар ч боломжгүй болчихсонд сургуулийн багш, оюутнууд хамгийн ихээр харамсаж буй аж. Ийнхүү бүхэл бүтэн улсын сургуулийн ирээдүйг бараг залгичихаад цадахгүй яваа Г.Батбаатарт хууль хэрэн үйлчилж байна гэдэг нь сонирхолтой. Мэдээж хууль хяналтаар эрт орой ч үнэн гэдэг нь тогтоогдоно. Тэр цагт Г.Батбаатар юу гэх бол. Үнэндээ энэ хүн хуулиа мэдэхгүй давраад байдаг бололтой.
 
Батбаатар цөм лаборатори байгуулах нэрийдлээр 5.2 тэрбум төгрөгийн асар өндөр үнэтэй аппарат хэрэгсэл худалдан авсан нь хөдөлшгүй үнэн. Тэрхүү аппаратууд нь анхнаасаа ажиллаж байгаагүй бөгөөд БСШУСЯ- ны ээлжит шалгалтаар илэрч Г.Батбаатарт 1.9 тэрбум төгрөгийн акт тавигдсан. ШУА-ийн эрдэмтээс бүрдсэн шинжээчид ирж мөн дүгнэлтээ тавьж эдгээр тоног төхөөрөмж нь ажиллахгүй болохыг нотолсон. Засуулж, буцаах гэхээр үйлдвэрлэгч нь туршилтаар цөөхнийг үйлдвэрлээд хаагдсан гэдэг. Тус тендерт тухайн үеийн Боловсролын яамны өндөр албан тушаалтны ах дүүсийн компанийг шалгаруулсан ноцтой асуудал яригддаг. Тендерт ялсан “Сама Самади” компани нь нэг хүний компани бөгөөд баталгаат хугацааны засвар үйлчилгээг шаардахаар зугтаж алга болж, эцэст нь сургууль 5.2 тэрбум төгрөгийн алдагдалд орж хохирсон. Энэ нь таван цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсгэжээ гэсэн үг.












Эх сурвалж: http://ublife.mn/55158.html?fbclid=IwAR1GMRxNINSRb3MGNZ1QTI3FxHn6tHhxORbwk5YrBIfEx-f26fFFXKjaJYs     


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.